ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Хүүхдийн наадмын Жүдо бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн боллоо

БТСГ-ын анхны дарга, Жүдо бөхийн анхны дасгалжуулагч С.Балжиннямын нэрэмжит Хүүхдийн наадмын Жүдо бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн 2019 оны 02 сарын 23-ны амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээний нээлтэд Аймгийн Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга М.Анхбаяр, Говьсүмбэр аймгийн жүдо бөхийн анхны эмэгтэй тамирчид оролцсон. Тэмцээнд Дорноговь аймгийн БТСГазар, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын “Боржигин” дэвжээ, Биеийн тамир, спортын газар, Шивээговь сумын Шивээ-Овоо ХК-ны хаялага спорт клуб, 2-р сургуулийн баг тамирчид өсвөрийн 14 жин, насанд хүрэгчдийн 3-н жин нийт 17 жинд 100 гаруй тамирчид оролцлоо. Нэгдсэн дүнгээр 1-р байранд Л.Амаржаргал дасгалжуулагчтай Шивээговь сумын Хаялга спорт клубийн баг тамирчид, 2-р байранд М.Батдэлгэр дасгалжуулагчтай БТСГазрын баг тамирчид, 3-р байранд Гантулга дасгалжуулагчтай Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын “Боржигин” дэвжээний баг тамирчид орсон.

Энэхүү тэмцээнийг зохион байгуулахад санхүү болоод сэтгэл санааны дэмжлэг үзүүлсэн Говьсүмбэр аймгийн анхны жүдо бөхийн эмэгтэй тамирчдаа талархал илэрхийлье.

52974605_2205412176365047_1252630536183087104_n 53022878_951234255071598_4888725758505123840_n 52889955_401295320669979_7703794130580668416_n 53179985_404686057003545_7078031160923652096_n 52801011_256170911995605_5019310416619110400_n 52657008_395449921270895_6657468624724295680_n 52634665_299419437344971_6221063805300899840_n 52609041_2524176890990968_9172472280645632000_n

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us