ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

“АЙМГИЙН АВАРГА УРАН ҮЙЛЧИН” шалгаруулах анхдугаар уралдааны бүртгэл эхэллээ.

100 000 000 төгрөгийн шагналын сан бүхий Уран үйлчин улсын аварга шалгаруулах тэмцээний 1-р шатны шалгаруулалтыг Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголд Бид Үйлдвэрлэв ТББ-ын хамтран зохион байгуулах гэж байна.

Бүртгэл 2019 оны 2 дугаар сарын 25-наас 3 дугаар сарын 4-ий өдрийг дуустал  явагдана.

Шагнал

          1-р байр “Аймгийн аварга уран үйлчин” цом, өргөмжлөл, “Juki” брэндийн оёдлын машин, 500 000 төгрөгийн материал авах эрх,

          2-р байр “Аймгийн тэргүүн аврага уран үйлчин” цом, өргөмжлөл, “Juki” брэндийн оёдлын машин, 300 000 төгрөгийн материал авах эрх,

     3-р байр “Аймгийн тэргүүн дэд аврага уран үйлчин” цом, өргөмжлөл, “Juki” брэндийн оёдлын машин, 100 000 төгрөгийн материал авах эрх,

2019 оны 3 дугаар сарын 2-ны өдөр оролцогчдод бүтээл урлах материалыг нэгдсэн журмаар тараан өгөх бөгөөд тус материалаар 5 хоногийн хугацаанд Монгол үндэсний цамц урлаж шалгаруулалтад оролцоно.

Шалгарсан бүтээлүүд цаашид бүс болон улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болно.

Уралдаанд нас, хүйс, мэргэжил харгалзахгүй сонирхсон хүн бүхэн оролцох боломжтой ба өөрийн урласан бүтээлийг шалгаруулалт дууссаны дараа өөртөө үлдээх болно.

 Бүртгэлийн хураамж: 10 000 төгрөг

Бүртгэлийг АЗДТГ, 4 давхар, 401 тоот өрөөнд, мөн 99014149 утсаар холбогдон бүртгүүлнэ үү.

Мэдээлэл авах утас: 99014149, 99660245

 

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us