ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН 2018 ОНЫ 12 ДУГААР САРЫН ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН 2018 ОНЫ

12 ДУГААР САРЫН ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ

 

НЭГ. УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ХҮРЭЭНД

Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг 2 удаа зохион байгуулж, төрийн байгууллагуудад цаг үеийн асуудлаар нийт 7 үүрэг даалгавар өгч, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл болон Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2018 оны жилийн эцсийн хэрэгжилтийг Засаг даргын зөвлөлийн хурал болон Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлсэн.

Аймгийн 2019 оны төсвийг Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан.

 “Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 258 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, сумдын мэдээллийн ил тод байдлыг ханган ажиллах хүрээнд “Шинэ санаа, шилдэг туршлага” уралдааныг сумдын  Засаг даргын Тамгын газруудын дунд зохион байгуулж шилдгүүдээ тодруулсан байна. Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтыг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулж Төрийн жинхэнэ албаны 38 ажлын байранд 55 хүн бүртгүүлж Туслах түшмэлийн ажлын байранд 10, Дэс түшмэлийн ажлын байранд 23 хүн тэнцсэн.  2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Төрийн жинхэнэ болон үйлчилгээний албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан. Шалгалтын үр дүнд аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга,  Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга, Боловсрол, соёл урлагийн газрын дарга, Нэгдсэн эмнэлэг, Боржигин чуулгын дарга, Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирал, Сургуулийн өмнөх боловсролын 3, 6 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байр тус тус нөхөгдсөн.

ХОЁР. ЭДИЙН ЗАСАГ, ТӨСӨВ, САНХҮҮГИЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

2018 оны 12 сарын 31-ний өдрийн хүлээгдэж буй гүйцэтгэлээр улсын төсөвт нийт         1 987 000.0 мянган төгрөг төвлөрүүлэхээс 1 987 000.0 мянган төгрөг, аймгийн төсөвт 4 713 202.8 мянган төгрөг төлвөрүүлэхээс 5 233 202.8 мянган төгрөг, сумын төсөвт 365 731.0 мянган төгрөг төвлөрүүлэхээс 516 000.0 мянган төгрөг тус тус төвлөрүүлсэн.

2018 оны 12 сарын 24-ний өдрийн байдлаар нийт 565 татвар төлөгч бүртгэгдсэн байгаа нь урьд оны мөн үетэй харьцуулахад 5,8 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Үүнд: ХК-1, ХХК -279, ББН -5, ЗБН -10, Хоршоо – 26, ХЗХоршоо – 1, ОНӨҮГ – 6, Салбар-67, төсөвт болон төрийн бус байгууллага, сан ОНБ -170  хуулийн этгээд бүртгэгдсэн.

Төлөвлөгөөт хяналт шалгалтаар 17 татвар төлөгч, төлөвлөгөөт бус  хяналт шалгалтанд 11 татвар төлөгч,  нийт 28 татвар төлөгчийн татварын хяналт шалгалт хийж,  767 747 552.00 төгрөгийн зөрчил илрүүлэн 59 065 877 00 төгрөгийн нөхөн татвар, 12 784 508 00 төгрөгийн торгууль, 7 586 581 00 төгрөгийн алданги нийт 79 437 464 00 төгрөгийн шийтгэл оногдуулан Аймгийн Прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн.

Статистикийн хэлтэс: 2018 оны 11 дүгээр  сарын нийгэм, эдийн засгийн танилцуулга гаргаж аймгийн болон хэлтсийн вэб хуудсанд байршуулсан. Статистикийн хэлтсийн үйл ажиллагааг сурталчилах зорилгоор нийт 4 удаагийн сургалт зохион байгуулж, 206 иргэнийг хамруулсан.

Санхүүгийн хяналт, аудитын алба: Шилэн дансны цахим сайтад шалгалт хийж мэдээллээ хугацаандаа оруулаагүй 6 байгууллагад албан тоот хүргүүлж мэдээллийг нөхөн оруулсан. Байгууллагын 2018 оны хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу Сүмбэр сумын ОНХС-ийн 2013-2017 оны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, шалгалтын явц 90 хувьтай байна.

Нийгмийн даатгалын сангаас  олгосон :Тэтгэвэр

Төрөл 2017.12.25 2018.12.25 Шинээр тогтоолгосон
Хүний тоо Тэтгэврийн  дүн /мян, төг/ Хүний тоо Тэтгэврийн  дүн /мян. төг/
1 Өндөр настан 1512 5 959 475.0 1644 6 472 835,6 132
2 Тахир дутуу 331 1 011 234.2 335 884 750,2 4
3 Тэжээгчээ алдсан 129 377 164.5 129 381 623,2
4 Үйлдвэрийн осол 49 224 854.5 46 264 917,3 -3
  Нийт дүн 2021 7 572 728,2 2154 8 003 126,3 133

Нийгмийн даатгалын сангаас  олгосон: Тэтгэмж

Төрөл 2017.12.25 2018.12.25
Хүний тоо Тэтгэмжийн дүн /мян. төг/ Хүний тоо Тэтгэмжийн дүн /мян. төг/
1 ХЧТА тэтгэмж 1767 157 204,3 1605 164 483,6
2 ЖБА тэтгэмж 346 427 667,2 381 497 898.0
3 Оршуулга 87 87 000.0 76 76 000.0
4 ҮОМШӨ-ХЧТА 29 18 705.3 41 45 270.0
5 Ажилгүйдэл 197 323 377.2 197 337 157.6
  Нийт дүн 2426 1 013 954.0 2300 1 120 809.2

     Сайн дурын даатгал:

Сайн дурын даатгалын хамрагдалт 2017.12.25 2018.12.25
Шинээр 234 242
Мөнгө тушаасан 675 683
Тушаасан мөнгөн дүн /мян.төг/ 184 628.2 187 708.8

 

ГУРАВ. ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

Эрх зүйн сургалт, сурталчилгааны чиглэлээр:

2018 оны 12 дугаар сарын 21-нд Хүнс, хөдөө аж ахуйн салбарын албан хаагч нарт Зөрчлийн тухай хуулиар сургалт зохион байгуулсан. Тус сургалтанд нийт 50 албан хаагч хамрагдаж Зөрчлийн тухай хуулийн мэдлэг, мэдээлэлтэй болсон байна.

Архивын ажлын  чиглэлээр:  

          Архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлын хүрээнд 1 хөмрөгийн 1994-2010 оны 17 хадгаламжийн нэгжийн 1479 хуудас баримтын 1221 заалт, 11583 хүний нэр, 1220 байгууллагын нэр 5014 газар зүйн нэр, нийт 1479 хуудас баримтыг программд холбож  цахимжуулалтын мэдээг сар бүрийн 25-ны дотор Архивын ерөнхий газарт хүргүүлсэн. Архивын баримтаас 6 иргэнд лавлагаа мэдээллээр үйлчилгээ үзүүлсэн.

Төрийн архивын баримтыг нүүлгэн шилжүүлэхэд 22 байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтан нартай хамтран архивын баримтанд нэгдсэн тооллогыг хийж, нүүлгэн шилжүүлэлтийн ажлыг хийсэн.

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТЭС

Иргэний бүртгэлийн чиглэлээр:

  • Шинээр гадаад паспорт захиалсан -32
  • Гадаад паспортын хүчинтэй хугацаа сунгасан  – 0
  • Иргэний үнэмлэх шинээр олгосон   – 52
  • Төрснөө бүртгүүлсэн хүүхдийн тоо- 39
  • Гэрлэлт бүртгүүлсэн тоо – 5
  • Гэрлэлт цуцлуулснаа бүртгүүлсэн тоо -1
  • Үрчлэлтийн бүртгэлийн тоо            -1
  • Овог, нэр өөрчлөлтийн бүртгэлийн тоо  -0
  • Эцэг тогтоолтын бүртгэлийн тоо – 0
  • Нас барсныг бүртгүүлсэн тоо -6
  • Өөр аймаг, хотоос шилжиж ирсэн нийт иргэн -45
  • Өөр аймаг, хот руу шилжиж явсан нийт иргэн  -0
  • Аймаг дотор шилжсэн иргэдийн тоо -35

Эд хөрөнгийн бүртгэлийн чиглэлээр:

  • Үл хөдлөх хөрөнгийг анхны удаа баталгаажуулах бүртгэл  – 194
  • Газар өмчлөх эрхийг анхны удаа баталгаажуулах бүртгэл – 75
  • Гэрээний бүртгэл  –  33
  • Барьцааны гэрээний бүртгэл  – 329
  • Эд хөрөнгөд орсон өөрчлөлт, залруулга -1

Хуулийн этгээдийн бүртгэлийн чиглэлээр:

  • Шинээр байгууллагдсан хуулийн этгээдийн бүртгэл – 0
  • Хуулийн этгээдийн бүртгэлийн өөрчлөлт -5
  • Татан буугдсан хуулийн этгээдийн бүртгэл – 0

Архивын чиглэлээр:

  • Төрийн байгууллагад гаргасан лавлагаа, хуулбар -40
  • Хуулийн этгээдэд гаргасан лавлагаа, хуулбар – 8
  • Иргэнд гаргасан лавлагаа, хуулбар – 160

Нийт үзүүлсэн үйлчилгээ    – 1061

ЦАГДААГИЙН ХЭЛТЭС:

Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийн төрөл, эзлэх хувь

  • Хулгайлах гэмт хэрэг-2 буюу 14,3 хувь
  • Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг-3 буюу 21,4 хувь
  • Зам тээврийн ослын хэрэг-4 буюу 28,6 хувь
  • Хүний амьд явах эрхийн эсрэг -1 буюу 7,1 хувь
  • Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх-1 буюу 7,1 хувь
  • Залилах-1 буюу 7,1 хувь
  • Бусад-2 буюу 14,3 хувийг тус тус эзэлж байна.

Зөрчлийн шинжтэй гомдол мэдээллийн төрөл

  • Согтуугаар хэрүүл маргаан үүсгэсэн-1 буюу 6,2 хувь
  • Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх-4 буюу 25 хувь
  • Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон-8 буюу 50 хувь
  • Хулгайлах-1 буюу 6,2 хувь
  • Зам тээврийн осол-1 буюу 6,2 хувь
  • Бусад-1 буюу 6,2 хувь байна.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр:

Тайлант хугацаанд нийт 2 удаагийн сургалт, иргэд олон нийтийг мэдээ, мэдээллээр хангах зорилгоор  5 төрлийн 1050ш брошур, орон нутгийн телевиз радиогоор иргэдэд 2 удаа мэдээлэл хүргэж,  1 удаагийн шалгалтыг зохион байгуулсан. Үүнд:

Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний сахилга, соёлыг дээшлүүлэхэд анхаарч, замын хөдөлгөөнд оролцогчдод 4 төрлийн 500 ширхэг брошур, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөмж, сэрэмжлүүлэг 550 ширхэгийг хэвлэн иргэд, олон нийтэд тараасан байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, замын хөдөлгөөний дүрэм, тэдгээрт нийцүүлэн гаргасан журам, заавар, стандарт, гарч байгаа зам тээврийн ослын шалтгаан нөхцөл, нийтэд учирсан  хохирол, эдгээрээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээллэх ажлыг тогтмол зохион байгуулж байна. 12 сард орон нутгийн Залуус телевизийн мэдээллийн хөтөлбөрөөр замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийн талаар 1 удаа, Залуус ФМ-88.8-аар 2 удаа иргэдэд мэдээ, мэдээлэл хүргэн ажилласан.

Тээврийн цагдаагийн алба, Тээврийн прокурорын газар, шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс  сургагч багшийг урьж, “Зам тээврийн осол хэргийг бууруулах, хэргийн газрын үзлэгийг хэрхэн хийх вэ” сэдэвт сургалтыг зохион байгуулсан. Тус сургалтанд 22 алба хаагч хамрагдсан.

Сүмбэр сумын 6 дугаар багийн малчдад малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Малын хулгайчаас сэрэмжилье” зөвлөмжийг хүргэлээ.

Судалгаа хяналтын санд гэмт хэрэг, зөрчил үйлдэж болзошгүй, хорихоос суллагдсан, хорихоос өөр төрлийн ял шийтгэлтэй 8, архинд донтох өвчтэй, тэнэмэл амьдралтай 22, сэтгэцийн өвчтэй 12 иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийг шинэчилж, тэдгээрийн оршин суух газрын харъяа багийн Засаг дарга нар, ар гэр асран хамгаалагчдад нь баяр амралтын өдрүүдэд гэмт хэрэг, зөрчилд холбогдуулахгүй байх талаар анхааруулан, сэрэмжлүүлж, хяналт тавьж ажиллах талаар албан мэдэгдлийг хүргүүллээ.

Архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг, худалдан борлуулдаг аж ахуйн нэгжүүдэд баярын үеэр архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн болон насанд хүрээгүй хүнд үйлчлэхгүй байх, цагийн хуваарийг баримталж ажиллах тухай зөвлөмжийг 46 аж ахуйн нэгж байгууллагад хүргүүлэн үйл ажиллагаанд нь хяналт тавин үзлэг шалгалтыг тухай бүр зохион байгуулсан.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар, Замын-Үүд чиглэлийн босоо тэнхлэгийн авто зам, Баянтал, Шивээговь сумдын нутаг дэвсгэрт хөдөлгөөнт эргүүлийг өдөр бүр 08 цагаас 22 цагийн хооронд ажиллуулж байна.

ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА:

Тус албаны алба хаагч нар нь тайлант хугацаанд хэргийн газрын үзлэгт нийт 9 удаа оролцсон. Үүнээс хүний амь нас хохирсон хэрэг 1, зам тээврийн ослын 3, хулгайн 2, бусад хэргийн газрын 3 удаагийн үзлэгт оролцож хэргийн газраас гарын мөр 7, гутлын мөр 2, тээврийн хэрэгслийн мөр 1-ийг дакто хальс болон гэрэл зургаар бэхжүүлэн хураан авч хэргийн материалд хавсаргасан. Хэргийн газрын үзлэгийн болон эд мөрийн баримт, эрэн сурвалжлах, танин олуулах ажиллагаа, хэргийн газрын давтан үзлэг, нэгжлэг, цогцос задлан шинжилгээ зэрэг ажиллагааны 217 кадр гэрэл зургийг хийж боловсруулан холбогдох материалд хавсарган ажилласан.

Хүний биед гэмтлийн зэрэг тогтоох үзлэг 29-ийг хийж дүгнэлт гаргасан ба үүнээс гэмтэл тогтоогдоoгүй 10, гэмтлийн зэрэгт хамаарахгүй 6, хөнгөн зэргийн гэмтэл 11, хүнд гэмтэл 2 байна.

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ГАЗАР-425 ДУГААР НЭЭЛТТЭЙ ХОРИХ АНГИ:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 222 дугаар зүйлийг удирдлага болгон ангийн даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн в/71 дүгээр тушаалаар “Харилцааны ёс зүй”,”Монгол хэл соёл”, “Танин мэдэхүй” сургалтын хөтөлбөрийг батлуулж хөтөлбөрийн дагуу шинээр 24 хоригдлыг хүлээн авч сургалтуудыг зохион байгуулсан

Хугацааны өмнө суллагдах шаардлага хангасан 10 хоригдлын гэр бүл, ойр дотны хүмүүстэй  уулзалт зохион байгуулж зөвлөгөө мэдээлэл өгсөн.

Шинээр хорих ял эдлэхээр ирж буй хоригдлуудаас бичиг баримтаа гээгдүүлсэн, шинэчилсэн бүртгэлд бүртгэгдээгүй, цахим үнэмлэхний хугацаа дууссан зэрэг зөрчлүүдийг арилгах зорилгоор 30 хоригдлын цахим үнэмлэхний лавлагаа, мэдээллийг аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулан авахад бичиг баримтын зөрчилтэй 3 хоригдол байсан. Эдгээр хоригдлуудтай уулзан танилцуулж, ар гэртэй холбогдох шаардлагатай бичиг баримт, төлбөрийн талаар мэдээлэл өгсөн.

Шүүхээс шинээр 21 гүйцэтгэх хуудасны 57 465 887 төгрөгийн  гүйцэтгэх  баримт бичиг хүлээн авч цахим бүртгэлд бүртгэлээ. 2018 оны 12 дугаар сард төлбөрийн 13 гүйцэтгэх баримт бичгийн 40 416 000 төгрөгийг бодитой биелүүлсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас харьяалалын дагуу төлбөрийн 3 гүйцэтгэх баримт бичгийн 4 384 000 төгрөг, хүүхдийн тэтгэлгийн 1 гүйцэтгэх баримт бичгүүдийг хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байна.

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР:

Тайлант сард төлөвлөгөөт болон гүйцэтгэлийн 12,  төлөвлөгөөт бус 3 объектод шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн 13 зөвлөмж, 6 албан шаардлага, 2 дүгнэлтийг хүргүүлэн, 20 газарт хяналт шинжилгээ хийж, шалгалтын явцад захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа 8-ыг явуулж, хялбаршуулсан журмаар 6 хэрэгт  1 500 000  төгрөгийн торгууль оногдуулсан. Зөрчил үйлдэхэд ашигласан 1 тээврийн хэрэгслийг Шүүхийн шийдвэрээр хурааж, улсын орлого болгосон.

Шинэ жилийн баяр ёслол тэмдэглэхтэй холбогдуулан хүнсний худалдаа, хүнс бүтээгдэхүүн болон хоол үйлдвэрлэлийн 58 газарт хүнсний чанар аюулгүй байдал, сав баглаа боодолтой бүтээгдэхүүний хаяг, шошго түүний жинд урьдчилан сэргийлэх хяналтыг гүйцэтгэж, 20 арчдас авч шинжилгээнд хамруулав. Хяналтын явцад хадгалалт, хэрэглээний хугацаа хэтэрсэн, хаяг шошгоны зөрчилтэй нийт 18 төрлийн 333 ш  629 000 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг хураан авч, шийдвэрлүүлэхээр орон тооны бус зөвлөлд шилжүүлж, хаяг шошго зөрчилтэй 11 нэрийн 24 кг, 91 ш 471 650 төгрөгийн бүтээгдэхүүнийг буцаан татан авалт хийлгэсэн. Нийт 63 зөрчил илрүүлж 48 буюу 76 хувийг арилгуулж, 6 газарт  12 заалт бүхий 6 албан шаардлага  ,  6 акт, 2 дүгнэлт  бичиж,  зөрчил гаргасан 2 иргэнд 100 000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан.

МХЕГазар болон Аймгийн Онцгой комиссоос өгсөн үүргийн дагуу Пиротехникийн хэрэгсэл худалдаалах байдалд Онцгой байдлын газартай хамтран аймгийн хэмжээнд худалдаа, үйлчилгээний газруудад урьдчилан сэргийлэх үзлэг шалгалт хийхэд пиротехникийн хэрэгсэл худалдаалсан зөрчил илрээгүй.

Томуу, томуу төст өвчлөлийн гаралтын байдалд урьдчилан сэргийлэх хяналт хийж холбогдох байгууллагуудад албан тоот, зөвлөмж хүргүүлсэн.

Улсын байцаагчдаас болон аж ахуйн нэгж байгууллага, иргэний хүсэлтээр ирүүлсэн усны 6, хүнсний бүтээгдэхүүний 35, жимс, жимсгэний 11, хүнсний ногооны 4, хоолны 8, арчдас 50, нийт 252 сорьцонд 2-9 үзүүлэлтээр хими, нян судлал, хорио цээрийн шинжилгээг гүйцэтгэсэн. Шинжилгээгээр эерэг сорьц илрээгүй байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР:

Төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн албан тушаалтан, ажилтны сургалт 3 удаа 52 ажилтанд, албан хаагч болон иргэдрүү чиглэсэн 5 удаагийн сургалт зохион байгуулсан бөгөөд нийт 138 иргэнийг хамруулсан байна.

Аймгийн УЦУОШГ-аас ирүүлсэн цаг агаарын төлөв мэдээ, Өмнөд бүсийн төвөөр ирсэн шуурхай мэдээний дагуу сэрэмжлүүлэх мэдээг 2 удаа гарган орон нутгийн Залуус ТВ-ээр 12 удаа, аймгийн болон байгууллагын цахим хуудсаар ард иргэдэд хүргэн ажилласан.  Багц мессеж үйлчилгээг ашиглан 2 удаа 712 малчид, мал бүхий иргэдэд “Цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, хүйтрэх цас орох талаар мэдээ, мэдээлэл”-ийг хүргэсэн.

            Ард иргэдэд гамшгийн эрсдэлийг бууруулах мэдлэг ойлголтыг сонирхолтойгоор хүргэх “Анхаар” аппликэйшн таниулан сурталчилах, гар утсанд татан суулгах талаар173 иргэнд мэдээлэл өгсөн.

Онцгой байдлын газрын даргын баталсан “Гэр хороолол, аюулгүй өрх” намрын хуурайшилтын үе нэгдсэн удирдамжийн хүрээнд Сүмбэр сумын 1, 2, 3 багийн айл өрхүүдэд ГТУА 37 дугаар ангийн албан хаагч нар галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг нийт 364 айл өрх хамрагдсанаас 61 зөрчил илрүүлж, 34 зөрчлийг газар дээр нь арилгуулан, 27 зөрчилд эргэн шалгах хугацаатай үүрэг өгч,  Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хуулийн холбогдох заалтаар 835 иргэнд яриа таниулга хийж гарын авлага материал тараалаа.

Аймгийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн “Эргүүл шалгалтын ажил зохион байгуулах тухай” А/314 дүгээр захирамжийн дагуу  Байгаль орчин аялал жуулчлалын газартай хамтран 12 дугаар сарын 4-ний өдөр Сүмбэр сумын нутаг дэвсгэрт эргүүл, хяналт шалгалтыг хийж, Сүмбэр сумын 6 дугаар багийн  “Бумбат”, “Гүнжийн хоолой”, “Бид чадна” зэрэг хээрийн түймэр унтраах нөхөрлөлийн бүлгүүдийн дунд аврах хоолойгоор гарах, гал унтраагуураар ажиллах, үлээгч аппаратаар гал унтраах, хээрийн түймэр унтраах гэсэн төрлүүдээр тэмцээн уралдаан зохион байгуулсан.

Хээрийн түймэр гарах магадлалтай 5, 6 дугаар баг нийт 15 өрхийн 25 малчид, ард иргэдэд хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хээрийн түймэр гарсан тохиолдолд унтраах арга зүйн талаар яриа таниулга хийж гамшиг аюулт үзэгдэл хүчтэй цасан болон шороон шуурга, хүн малын гоц халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлэх, хээрийн түймэр, малын гоц халдварт өвчин гарсан тохиолдолд шуурхай арга хэмжээ авч ажиллах талаар заавар зөвлөгөөг  өгч,  Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, Хүн малын гоц халдварт өвчин, хүчтэй цасан болон шороон шуурганаас урьдчилан сэргийлэх гарын авлага 50 ширхэгийг тараасан.

Аймгийн хэмжээнд гал түймрийн 3 удаагийн дуудлага бүртгэгдэж гал түймэр унтраах аврах 37 дугаар ангийн бие бүрэлдэхүүн 2 удаагийн гал түймрийн дуудлагаар ажиллаж, иргэн аж ахуй нэгжийн 2 сая төгрөгний эд хөрөнгийг гал түймрийн аюулаас авран хамгаалсан байна. Уг гал түймрийн улмаас иргэн, аж ахуй нэгжид 1 сая төгрөгний эд хөрөнгө гал түймэрт өртсөн, 1 гал түймрийн дуудлага нь зөрчлийн дуудлагаар бүртгүүлсэн байна.

Тус газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч ахлах ахлагч Д.Ариунжаргал нь 2018 оны 12 дугаар сарын 01-02-ны өдрүүдэд Тайвань улсад зохион байгуулагдсан 24 цагийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож “Олон улсын хэмжээний мастер” цолны болзолыг ханган, рекорд амжилтаараа улсад 5 дугаар байрт эрэмбэлэгдсэн.

ДӨРӨВ. БОЛОВСРОЛ,СОЁЛ, ЭРҮҮЛ МЭНД,

НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

Боловсролын чиглэлээр:

Байгалийн ухааны туршлага солилцох зөвлөгөөнийг зохион байгуулсан. Тус зөвлөгөөнд нийт 45 багш оролцож сургуулиуд байгалийн ухааны төслийн хэрэгжилт, үр дүн, туршлага хуримтлуулсан илтгэлээ танилцуулж, шинжлэн судлах арга барил эзэмшүүлэх арга зүйн талаар харилцан туршлага солилцсон.

       Ерөнхий боловсролын сургуулиуд болон цэцэрлэгүүдийн үйл ажиллагаатай танилцаж зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн. Хяналт шинжилгээ, үнэлгээний явцад ЕБС-ийн суралцагчийн болон сургалтын чанарын үнэлгээний журмын хэрэгжилт, сургалтын хөтөлбөр төлөвлөгөөний биелэлт, байгууллагын эрсдлийн үнэлгээний дүгнэлтэд зөвлөгөө зөвлөмж өгч ажилласан.

Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжил, оролцоо, эрх хамгааллын чиглэлээр:

Хүүхдийн хөгжил, нийгмийн амьдралын оролцоог дэмжих, амжилттай суралцсан сурагчдыг шагнаж урамшуулах зорилгоор “Оны онцлох хүүхэд” шалгаруулах хүүхдийн нэгдсэн шинэ жилийн арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээгээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын “Авъяас” алтан медалиар 6 сурагч, “Шилдэг сурагч” алтан медалиар 5 сурагч, 2018 “Оны онцлох хүүхэд”-ээр 9 сурагч, багийн амжилтаар нэг оролцооны клуб, сургуулийнхаа хүүхдүүдийг сурлага, урлаг, спортын тэмцээнд идэвх санаачлагатайгаар хамруулан оролцуулсан 3 багшийг тус тус шалгаруулан шагнаж урамшуулсан. Мөн ерөнхий боловсролын сургуулийн авъяаслаг 150 гаруй сурагчдын хамтарсан урлагийн тоглолтыг зохион байгуулсан.

            Эрсдэлт нөхцөлд амьдарч буй хүүхдүүдийг эрүүл аюулгүй орчинд хөгжих, хүйтний улиралд дулаан явах, ханиад томуу тусах зэрэг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, зорилгоор “Дулаан өвөлжье” үйл ажиллагааг  Дэлхийн Зөн Олон Улсын байгууллагатай хамтран зохион байгуулсан. Тус үйл ажиллагааны хүрээнд 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр зорилтот өрхийн 20 хүүхдийг дулаан гутал, хувцсаар хангасан.

Эрүүл мэндийн чиглэлээр: 

Үзүүлэлт 2017 оны 12 сар 2018 оны 12 сарын 20-ны байдлаар
Төрсөн эх 416 450
Гэрийн төрөлт 1 0
Амьд төрсөн хүүхэд 418 449
Амьгүй төрөлт 2 1
Нас баралт 418 449
Эмнэлгийн нас баралт 2 1
Хоног болоогүй нас баралт 7 3
0-1 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 3 1
1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 3 2
Эмнэлгээс гарсан хүний тоо 4852 4828
Амбулаторийн үзлэг 115870 106981
Халдварт өвчин 234 242

Жил бүрийн 12 дугаар сарын 1-ний өдөр тохиодог “Дохтой тэмцэх” өдрөөр оюутан сурагчдын дунд “ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр” сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар БЗДХ/ХДХВ/ДОХ-ын талаар дэлхий дахин болон Монгол улсад өвчлөлийн өнөөгийн байдал, тархалт, өвчлөлөөс сэргийлэх талаар  мэдээлэл өгсөн. Сургалтанд нийт 50 сурагч хамрагдсан.

Эрүүл мэндийн сайдын 2017 оны 472 дугаар тушаалаар батлагдсан “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага, эрүүл ажлын байр” шалгаруулсан. Тус уралдаанд Цагдаагийн хэлтэс 1 дүгээр байр, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар 2-р байр, Ерөнхий боловсролын   2-р сургууль 3 дугаар байрт шалгаран “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”, Сүмбэр сумын 2-р цэцэрлэгийг “Эрүүл ажлын байр”-аар тус тус шалгаруулан гэрчилгээ олгож, шагнаж урамшуулсан.

АШУҮИС-ийн харьяа Нүүр  ам судлалын сургуультай хамтран 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс  12 дугаар сарын 15-ны өдрүүдэд бага насны хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн үзлэг зохион байгууллаа. Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн нийт 8 цэцэрлэгийн 1312 хүүхдэд үзлэг хийхэд 363 хүүхэд буюу 28% эрүүл, 949 хүүхэд буюу 72%-нь шүдний өвчлөлтэй байна.  Шүдний өвчлөлтэй 949 хүүхдийн 74% буюу 703 эцэг эх, асран хамгаалагчдын зөвшөөрлөөр шүдний эмчилгээнд хамруулж 63% буюу 595 хүүхэд бүрэн эрүүлжсэн байна. Эцэг эх, асран хамгаалагч, цэцэрлэгийн хүүхдүүд болон багш сурган хүмүүжүүлэгч нарт “Амны хөндийн эрүүл ахуйг сахихуй”, “Шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтуудыг зохион байгуулж, зөвлөгөө мэдээлэл өгсөн.

Биеийн тамир, спортын чиглэлээр:

Усанд сэлэлтийн мастерсийн улсын аварга шалгаруулах тэмцээн 2018 оны 12  дугаар сарын 1-ний өдөр “Усан спорт сургалтын төв”- д зохион байгуулагдсан. Тус тэмцээнд 8 клубын 40 гаруй тамирчид, 4 насны ангиллаар хурд хүч авхаалж самбаагаа сорьсон бөгөөд Говьсүмбэр аймгаас найман тамирчин 4 төрлийн сэлэлт 10м зайд 20 гаруй төрөлд уралдаснаас 4 алт, 3 хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлсэн.

Шивээговь сумын “Шивээ-Овоо” ХК-ны дэргэдэх Хаялага спорт клубын нэрэмжит Жүдо бөхийн өсвөрийн нээлттэй тэмцээн 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Шивээговь суманд зохион байгуулагдсан. Энэхүү тэмцээнд 4 аймгийн 9 багийн 150 гаруй өсвөрийн тамирчин эрэгтэй, эмэгтэй нийт 16 жинд орсолцсон. Тус тэмцээнд Говьсүмбэр аймгийн Жүдо бөхийн өсвөрийн шигшээ багийн тамирчид амжилттай оролцож, 1 алтан, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн. 8-

Усан спорт сургалтын төвөөр 12 дугаар  сарын 20-ны байдлаар  давхардсан тоогоор  эр-232, эм-161 буюу нийт 393 иргэнд үйлчилснээс 371 хүүхэд, 22 насанд хүрэгч үйлчлүүлсэн байна.

Хөдөлмөр эрхлэлт, халамжийн чиглэлээр:  

2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт тусламжийн үйлчилгээг 6904 иргэнд 1 963 666 168 төгрөгийг олгосон.

        Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс нь 2 удаа хуралдаж, 1 хүүхдийн байнгын асаргаа шаардлагатай хүүхдийн тодорхойлолтыг сунган, 1 хүүхдийн байнгын асаргааг цуцалж байнгын асаргаа шаардлагагүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээр тодорхойлсон. 12 дугаар сарын 7-ны өдөр салбар комиссын 4-р улирлын тайланг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам руу хүргүүлсэн.

        Ахмад настны зөвлөгөө өгөх болон өдрийн үйлчилгээг 2018 оны 11 дүгээр сарын 12-11 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд “Зөв амьдрах ухаан” ТББ-тай хамтран Шивээговь, Сүмбэр сумдад зохион байгуулж, 200 ахмад настныг хамруулсан. Халамжийн сангаас нийт   6 000 000 төгрөгийг зарцуулсан. Сэтгэл ханамжийн судалгаа авахад тус үйлчилгээнд хамрагдсан ахмад настны 90 хувь нь үйлчилгээнд сэтгэл хангалуун байсан.

        Өрхийн хөгжлийн үнэлгээнд дүгнэлт хийж Зорилтот өрхийн хөгжил хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөрт хамрагдаж буй Сүмбэр сумын 55 өрхөд 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хаалтын сургалт зохион байгуулж, үр дүнгээ хэлэлцэн, өрхийн хөгжлийн түвшинд үнэлгээ хийсэн. Өрхийн амьжиргааны түвшингээ шинээр тодорхойлуулах хамрагдах хүсэлтэй 11 өрхийн өргөдлийг хүлээн авч өрхийн мэдээллийн нэгдсэн санд шивсэн.

       2018 оны 12 дугаар сарын хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд аймгийн хэмжээнд 130 өрхийн 693 гишүүнд 8,024,000 төгрөгийг олгосон.

ТАВ. ХӨДӨӨ АЖ АХУЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

Мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангалт:

Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангах Засгийн газрын 2018 оны 218 дугаар тогтоолын хэрэгжилтийг 86.5 хувьтай хэрэгжүүлэн, Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яаманд тайланг хүргүүлсэн.

Жижиг дунд үйлдвэрийн талаар:

Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны А\453 дугаар тушаал, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, арга хэмжээний төлөвлөгөөний хүрээнд “Нэг суурин – Нэг бахархал” аяны нээлтийг зохион байгууллаа. Аяны нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Баялаг бүтээгчдийн холбоо, сумдын Засаг дарга нар, 32 ААНБ-ын төлөөлөл оролцож, 12 үйлдвэрлэгчдийн бүтээлээр үзэсгэлэн гаргаж, 106 иргэн үйлчлүүлсэн.

 

Аймгийн төвийн захууд, томоохон худалдааны төвүүдийн хүнсний бараа бүтээгдэхүүний өнгөрсөн сарын үнэтэй харьцуулсан үнийг мэдээ

12 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар

Бараа бүтээгдэхүүн Дээд үнэ/төг/ Доод үнэ/төг/ Өссөн буурсан үзүүлэлт/+-/
1 Үхрийн мах Ястай 7000 4500
Цул 9500 9000
2 Хонины мах Ястай 5500 4000 +250
Цул 7500 7000
3 Адууны мах Ястай 5000 3800 +350
Цул 7000 6000 +250
4 Ямааны мах Ястай 4500 4000 -250
Цул 6500 6000 +300
5 Тахианы мах Гуя 7500 6800 +300
Мөч 7200 7000 -250
6 Лууван Монгол 1200 1000 +50
Хятад    
7 Төмс Монгол 1100 700 +250
Хятад    
8 Байцаа Монгол 1100 800 +50
Хятад    
9 Чинжүү Монгол
Хятад 6500 5000 +1000
10 Манжин Монгол 1200 1000
Хятад    
11 Сонгино /бөөрөнхий/ Монгол 1500 1300
Хятад 1200 1000 +150
12 Улаан лооль Монгол 6000 5000 +250
13 Өргөст хэмх Монгол 5500 4500 +250
14 Элсэн чихэр   2300 2000 2150
15 Будаа Цагаан будаа задгай 1кг /хятад/ 2500 2200 +100
Шарслава 1кг 2500 2200 +250
Гурвалжин слава 1 кг 3500 3000
16 Сүү Задгай 2500 1500 +400
Сүү ХК 0.5л 3.2% тослогтой    
Сүү ХК 1л 3.2% тослогтой 2750 2600 2675
17 Тараг Задгай 2500 2500 -100
Сүү ХК 1л 3.2% цөцгийтэй  

3200

 

2200

2700
18 Талх Чойр /Шивээ/  
19 Өндөг ОХУ 450 280
Монгол 400 280
20 Алтан тариан гурил Задгай дээд 1300 1280
Задгай 1-р зэрэг 1060 1000
Задгай 2-р зэрэг 950 900
Савлагдсан д/дээд 1600 1600
Савлагдсан дээд 1650 1500
Савлагдсан 1-р зэрэг 1300 1200
Савлагдсан 2-р зэрэг 1050 950
21 Ургамлынтос Олейна 5500 4800
Алтан 3800 3600
22 Гоймон Алейка 1600 1500
А/т савхан 1000 900

ЗУРГАА. БАЙГАЛЬ ОРЧИН, ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ,

ДЭД БҮТЦИЙН САЛБАРЫН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

 

Байгаль орчны талаар:

Аймгийн Засаг Даргын 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/352 дугаар захирамжаар томилогдсон Говьсүмбэр аймгийн аж ахуйн нэгж байгууллагуудын байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг шалгаж, дүгнэлт гаргах байнгын ажлын хэсэг 2018 оны 12 дугаар сарын 12-оос 12 дугаар сарын 14-ний өдрүүдэд ажиллаж, нийт 13 ААНБ-ын Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу авч хэрэгжүүлсэн ажлуудын талаарх илтгэл мэдээллүүдийг хэлэлцүүлж, газар дээр нь үнэлэлт, дүгнэлт өгч актаар баталгаажуулсан.

Хээрийн түймэр, хүн мал амьтны гоц халдварт өвчин, байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эргүүл хяналт шалгалт, сургалт сурталчилгааны ажлын хүрээнд аймгийн Засаг даргын 2018 оны А/314 дүгээр захирамжаар эргүүл шалгалтын ажлын удирдамж, хуваарь, төсвийг батлуулан ажиллаж байна. Хуваарийн дагуу 12 дугаар сарын байдлаар нийт 10 удаагийн эргүүл хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, 85 өрхийн 190 гаруй иргэдэд байгаль орчны мэдээллийг хүргэж ажилласнаар байгаль орчны гэмт хэрэг зөрчил гараагүй байна.

Цаг уур, орчны шинжилгээний талаар: 

12 дугаар сарын 24-ний байдлаар цаг уурын тойм мэдээгээр 02, 20 -ны өдрүүдэд ялимгүй цас орсон. Нийт 0,3 мм тунадастай. Салхи ихэнхи хугацаанд 5-10 м/сек салхитай байв.   Агаарын дундаж температур 7.8 градус хүйтэн, хамгийн хүйтэн  өдөр 12 дугаар сарын 07-ны шөнө 30.1 градус хүйтэн, хамгийн дулаан нь 12 дугаар сарын 01-ний өдөр 4.9 градус дулаан байсан байна.

Тус сард агаар бохирдуулагчийн эх үүсвэрийн тооллогыг зохион байгуулсан. 2018 онд аймгийн хэмжээнд гэрийн зуухны тоо 1440 болж өмнөх оныхоос 23.0 хувиар буурч, байшингийн зуухны тоо 214 болж 34.1 хувиар буурсан дүнтэй байна. Гэрийн зууханд 6693.5 тн нүүрс, 736 м3 мод, 4745.8 тн аргал хөрзөн, байшин халаадаг зууханд 3054 тн нүүрс, 861 м3 мод, 1110.5 тн аргал хөрзөнг түлшинд зарцуулж, нийт 9747.5 тн нүүрс, 1597 м3мод, 5856.3 тн аргал хөрзөнг түлшинд зарцуулсан нь өмнөх оныхоос нүүрсний хэрэглээ 21.5 хувиар өссөн дүнтэй байна.

2018 онд 10 кВт хүртэлх хүчин чадалтай зуухны тооллогыг сумдын бүх багийн айл өрхийг хамруулан бүртгэсэн. 2018 онд 10 кВт хүчин чадалтай зуухны тооллогын нэгдсэн дүнгээр 2017 оноос Баянтал, Сүмбэр, Шивээговь сумын гэртэй айл өрхийн тоо багасч, Сүмбэр, Шивээговь сумдын байшинтай айл өрхийн тоо буурсан бөгөөд Баянтал сумын байшинтай айл өрхийн тоо нэмэгдсэн байна.

2018 онд хөдөлгөөнт эх үүсвэр өмнөх оныхоос Сүмбэр сумын 7.1 хувиар, Шивээговь 3.4 хувиар, Баянтал сум 9.5 хувиар өссөн байна.

Тээвэр, авто замын талаар:

Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт 12 дугаар сарын 25-ны өдрийн  байдлаар 895 өссөн дүнгээр 4631 тээврийн хэрэгсэл орсон байна.

Хот хооронд 1558 иргэн, сум хооронд 105 иргэн зорчсон бөгөөд ачаа тээврийн 200 замын хуудас олгож, тухайн сард 83 тээврийн хэрэгсэл, өссөн дүнгээр 1127 тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийгдсэн байна.

Газрын харилцаа, барилга, хот байгуулалт, хөрөнгө оруулалтын талаар:

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 03 дугаар тогтоолоор 2019 онд 238 иргэнд 26,9 га газар өмчлүүлэхээр батлагдсан. Мөн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор 6 байршлын 100509,29 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтанд авахаар шийдвэрлэж Ашигт малтмалын газарт бүртгүүлэхээр хүргүүлсэн.

Сүмбэр, Баянтал сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр, Шивээговь сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр тус тус хуралдан 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлтийг танилцуулж, “Хангалттай” үнэлэгдлээ. Мөн сумын 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, Газрын төлбөрийн бүс, итгэлцүүрийг Баянтал, Сүмбэр сумдууд Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаараа хэлэлцэн батлууллаа.

Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын захиалгаар Найрамдал хотхоны нийтийн эзэмшлийн орон сууцны орцны саравчны бэхэлгээ, сандал хогийн сав суурилуулах ажлыг Их Зэст Хөгжил ХХК, Барилга, хот байгуулалтын яамны захиалгаар аймгийн Төв ариутгах татуургын шугамын /хэсэгчилсэн/ угсралтын ажлыг “ЖАМ” ХХК гүйцэтгэн, улсын комисс ашиглалтад хүлээн авлаа.

Орон нутгийн өмч, худалдан авах ажиллагааны талаар:

Аймгийн “Орон нутгийн хөгжлийн сан”-гийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Боржигины өргөн чөлөөний 5 дугаар гудамжийг жишиг болгон засварлах ажил, нийтийн эзэмшлийн авто замын ажил, 4-н замын уулзварт гэрлэн дохио суурилуулах” ажлын тендер шалгаруулалтыг 2018 оны 12 дугаар сарын 17-нд нээхэд Багц-1-т гэрээ байгуулах дүгнэлт, зөвлөмж, тайланг, Багц-2-т нэг ч компани тендерийн материалаа ирүүлээгүй учраас гэрээ шууд байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн.

“2019 онд төсвийн хөрөнгөөр хийгдэх ажлуудын зураг төсөв боловсруулах ажил”-ын тендер шалгаруулалтыг 12 дугаар сарын 24-ний өдөр нээж, гэрээ байгуулах дүгнэлт, зөвлөмж, тайланг захиалагчид хүргүүлсэн.

Аймгийн Засаг даргын 2018 оны А/378 тоот захирамжаар “Ус-Ду” ОНӨААТҮГазрын үндсэн хөрөнгийн дансанд бүртгэлтэй 55 219 616 /тавин таван сая хоёр зуун арван есөн мянга зургаан зуун арван зургаа/ төгрөгийн балансын үнэ бүхий 4 нэр төрлийн автомашиныг худалдах дуудлагын худалдааг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг хуралдаж, дуудлага худалдааг 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулахаар нийтэд зарлан мэдээлсэн.

ДОЛОО. СУМ ОРОН НУТГИЙН ТАЛААР

Баянтал сум:

“Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд жил бүр зохион байгуулагддаг “Сумын Засаг даргын нэрэмжит” спортын тэмцээнийг зохион байгуулсан.

            Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит 8-р хурал хуралдаж сумын Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн тайлан, сумын Эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцүүлсэн.

Суманд үйл ажиллагаа явуулж байгаа Хүдрийн үйлдвэр болон Чойр хайрхан ХХК-ны тусламжтайгаар сумын төвлөрсөн хогийн цэгийг  түрж булах ажлыг хийж гүйцэтгэлээ.  Нийтийн их цэвэрлэгээг 14 хоног тутамд хийж хэвшсэн бөгөөд 12 сард 2 удаа хийж сумын албан байгууллага, аж ахуй нэгж, иргэд, 152,154-р байрны бүх оршин суугчид оролцож хуваарьт газраа цэвэрлэв.

Цагдаагийн хэлтсээс зохион байгуулсан “Ногоон гэрэл, цагаан шугам-2018” тэмцээнд 4, 5-р ангийн 12 сурагч амжилттай оролцлоо.

            Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Авьяаслаг багачууд” урлагийн наадамд нийт 134 сурагч 12 багш оролцож шилдэг үзүүлбэр, шилдэг анги шалгаруулж амжилттай зохион байгуулсан.

Сумын ардын авьяастануудын нэгдсэн тоглолтыг зохион байгуулж, үзэгчдэд 2018 онд Соёлын төвөөс хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа танилцууллаа.

 Сумын эрүүл мэндийн төвөөс сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хүүхдүүдэд амны хөндийг эрүүлжүүлэх үзлэгт хамруулж, шүдний эмчилгээг хийж, эцэг эхчүүдийн дунд сургалт зохион байгуулав. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй хүргэж байгаа бөгөөд 12-р сард нийт үзлэг 157, үүнээс урьдчилан сэргийлэх үзлэг 88, амбулаторийн үзлэг 69, идэвхитэй хяналт, гэрийн эргэлт 9, алсын дуудлага 8, ойрын дуудлага 5, хэвтэн эмчлүүлсэн үйлчлүүлэгч 5, яаралтай тусламжийн тасгаар 9 иргэн тус тус үйлчлүүлж, сахуу татрангын эсрэг вакцинд 7-15 насны  20 хүүхэд хамрагдсан байна.

            2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах ОУ-ын өдөр”-ийг тохиолдуулан ЗДТГазар, Соёлын төвтэй хамтран “Бид хүчтэй, бид зорилготой” өдөрлөгийн арга хэмжээг зохион байгууллаа. Өдөрлөгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, ахмад настан, иргэд, тэдний гэр бүлийн гишүүд, асран хамгаалагч нар оролцож нийт 20 гаруй хүн оролцсон.

Сүмбэр сум:

Байгалийн баялаг /самар, жимс, байгалийн ургамал/ түүх , бэлтгэх шууд хүнсэнд хэргэлэх, аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх зорилгоор зөвлөмж бэлтгэн томоохон зах худалдааны төвүүдэд байршуулан, 75 иргэнд зөвлөмжийг хүргэн ажилласан. Мөн Дэлхийн Зөн ОУБ-ын хөгжих өрхийн 27 иргэнд Хог хаягдлын тухай хуулийг сурталчлан, зохион байгуулсан.

Сүмбэр сумын 1-р багийн аяганы хонхорт байрлах худгийг сэргээн засварлаж ашиглалтанд орууллаа.

Сумын Байгаль хамгаалах хөтөлбөр арга хэмжээний зардлын 5.0 сая төгрөгийн санхүүжилтээр 6 дугаар багийн нутагт Баянбулагийн бүрдний эхийг хашиж хамгаалах ажлыг зохион байгууллаа. Тус ажлын хүрээнд бүрдийн эх, 6 булгийн ундаргыг тус бүрд нь хашиж, нутгийн иргэдэд ашиглалт хамгаалалтыг хариуцуулан, гэрээ байгуулан ажиллаж байна.

Сумын хэмжээнд 11 дүгээр сард 266 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт төвлөрүүлэн булшилж, 2521000 төгрөгийг орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн байна. Нийтийн эзэмшлийн 159.1 га талбайн 4.5 тонн хог хаягдлыг цэвэрлэсэн.        

Хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилганд  147297 толгой хонь хамруулж тарилгын гүйцэтгэл  100  хувьтай байна.

Шивээговь сум:

Сумын төрийн албан хаагчдын анхдугаар зөвлөгөөнийг 2018 оны 12-р сарын 01-ний өдөр зохион байгуулж, нийт 128 албан хаагч хамрагдсан. Зөвлөгөөнд  Удирдлагын академын багш доктор, дэд профессор Т.Алтанцэцэг, аймгийн ТЗУХ-ийн дарга, ХШҮДАХ-ийн мэргэжилтэн, Статистикийн хэлтсийн дарга нар урилгаар оролцож, төрийн албанд тасралтгүй 20 гаруй жил үр бүтээлтэй ажилласан 6 төрийн албан хаагчийг сумын Засаг даргын “Баярын бичиг”-ээр шагнаж урамшуулсан.

Сумын төрийн өмчит болон Төсвийн байгууллагуудын дунд “Шинэ санаа-Шилдэг туршлага” уралдааныг нэг сарын хугацаанд зохион байгуулж, Тэргүүн байранд 3-р сургууль, Дэд байранд “Илчлэг Шивээ” ОНӨҮГазар шалгарсан.

Сумын Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих дэд хөтөлбөрийн хүрээнд “Ахмадын дуун цэнгүүн”-ийг хамтлаг, гоцлол дууны төрлөөр зохион байгуулж 50 гаруй ахмад настан хамрагдаж, шилдгүүдээ шалгаруулж,  байнгын асаргааны 19 иргэнийг витаминжуулах ажлыг зохион байгуулсан.

            2018 оны 12 сарын 03-ны өдөр Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах өдрийн баярын арга хэмжээг зохион байгуулж 28 иргэн хамрагдаж, бусдыгаа манлайлдаг, гар урлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тус бүр 50000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлсэн.

               Бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулж, давхардсан тоогоор 35 аж ахуйн нэгж байгууллагын 210 иргэн 68,5 га талбайн 72м3 хог хаягдлыг түүж цэвэрлэн төвлөрсөн хогийн цэгт ачиж зайлуулсан.

               Худаг уст цэгийн тооллогын ажлыг зохион байгуулж, 54 бэлчээрийн худаг, 6 төв суурингийн худаг, 5 нуур, 5 булаг, 42 уурхайн худаг, нийт 112 уст цэг тоологдсон байна.

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН

ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА                                    Д.СОДНОМ

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us