ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

ТА ДАРААХ 10 БҮРТГЭЛИЙГ ХАРЬЯАЛАЛ ХАРГАЛЗАХГҮЙГЭЭР БҮРТГҮҮЛЭЭРЭЙ

УЛСЫН БҮРТГЭГЧ ЗӨВЛӨЖ БАЙНА.

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТСИЙН ДАРГА Ө.МАНЖИЛ:

ТА ДАРААХ 10 БҮРТГЭЛИЙГ ХАРЬЯАЛАЛ ХАРГАЛЗАХГҮЙГЭЭР БҮРТГҮҮЛЭЭРЭЙ.

Улсын бүртгэлийн багц хуулийг 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын Их Хурлаас баталж, уг хуулиудыг 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн. Шинэ хуулиуд хэрэгжиж эхэлснээр иргэдэд төрийн үйлчилгээ илүү ойртож харьяалал харгалзахгүйгээр бүртгүүлэх боломжтой бүртгэлүүд нэмэгдсэн.

Та иргэний улсын бүртгэлийн чиглэлээр дараах бүртгэлүүдийг өөрт ойрхон байрлах Улсын бүртгэлийн /Онлайн сүлжээнд холбогдсон/ нэгждээ хандаж харьяалал харгалзахгүйгээр бүртгүүлэх боломжтой. Үүнд:

  1. Төрсний;
  2. Гэрлэсний;
  3. Гэрлэлт дуусгавар болсны;
  4. Гэрлэлт сэргээсний;
  5. эцэг /эх/ тогтоосны;
  6. Нас барсны;
  7. Иргэний үнэмлэхийн;
  8. Үндэсний гадаад паспорт, түүнийг орлох бичиг баримтын;
  9. Биеийн давхцахгүй өгөгдлийн /гарын хурууны хээ/;
  10. Оршин суугаа газрын хаягийн;

Харин дараах 5 бүртгэлийг иргэний оршин суугаа газарт буюу харьяаллын дагуу бүртгэхийг анхаарна уу.

  1. Үрчилсний;
  2. Овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний;
  3. Шилжилт хөдөлгөөний;
  4. Монгол Улсын харьяат болсон, харьяатаас гарсан, иргэний харьяаллыг сэргээн тогтоосны;
  5. хүйс өөрчлөгдсөний.

танд асууж тодруулах зүйл байвал манай хэлтсийн 70543306 утсаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us