ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫГ УЛСЫН БҮРТГЭЛД ШИНЭЭР БҮРТГҮҮЛЭХЭД

2531

УЛСЫН БҮРТГЭГЧ ЗӨВЛӨЖ БАЙНА.

УЛСЫН АХЛАХ БҮРТГЭГЧ Э.УУГАНБАТ:

УБ-03 МАЯГТ /1 ХУВЬ/ (www.burtgel.gov.mn/service/ хаягаас татаж авах, эсхүл улсын бүртгэгчээс авч бөглөнө.)

ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН НЭРИЙН БАТАЛГААЖУУЛАЛТ

  • Цахимаар авах бол les.burtgel.gov.mn хаягаар нэвтэрч, нэрээ илгээн хариу авах
  • Улсын бүртгэгчээс авах бол үйлчилгээний хөлсийг Төрийн банкинд тушаасан баримттай ирэх

УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖ БОЛОН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛС ТӨЛСӨН БАРИМТ 

  • Нэрийн баталгаажуулалтын үйлчилгээний хураамж 500 төгрөгийг Говьсүмбэр аймаг дахь Төрийн банкны 300200022125 дансанд тушаасан баримт
  • Тэмдэгтийн хураамж 44000 төгрөгийг Говьсүмбэр аймаг дахь Төрийн банкны 300200025981 дансанд тушаасан баримт

ҮҮСГЭН БАЙГУУЛАХ ТУХАЙ ШИЙДВЭР /2 ХУВЬ/

  • Оноосон нэр, хаяг, үүсгэн байгуулах тухай, удирдах зөвлөлийн гишүүдийн овог нэрийг тусгаж (5 дээш сондгой тоотой байх), дүрмийг хавсралтаар баталсан байх. Үүсгэн байгуулагч 1-ээс олон гишүүнтэй тохиолдолд хурлын тэмдэглэл

УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ /2 ХУВЬ/

  • УЗ-ийн дарга, Гүйцэтгэх захирлыг сонгосон тухай тусгаж УЗ-ийн гишүүд гарын үсгээ зурна.

ДҮРЭМ /2 ХУВЬ/

  • Дүрэмдээ Төрийн бус байгууллагын тухай хуулийн 10-р зүйлд заасан зүйлийг тусгана.
  • ТББ нь ашгийн төлөө бус хуулийн этгээд тул үйл ажиллагааны чиглэл нь ашгийн төлөө бус байхыг анхаарах.

ХУУЛИЙН ЭТГЭЭД БАЙРШИХ ХАЯГИЙН НОТЛОХ БАРИМТ

  • Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ /хуулбар/, түрээсийн гэрээ үүсгэн байгуулагчийн гэрийн хаягаар бүртгүүлэх боломжтой

ӨРГӨДӨЛ ГАРГАХ ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭД:

  • Гүйцэтгэх удирдлага
  • Үүсгэн байгуулагч
  • Итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан
  • Итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд

Танд асууж тодруулах зүйл байвал манай зөвлөх  70543306-р лавлаарай

Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс