ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

“Өвлийн агаар-Өлчир бие” өдөрлөг

Монгол улсын засгийн газрын 05 тогтоолын дагуу жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Өвлийн агаар-Өлчир бие” сэдэвт “Хаялга нуурын жавар” өдөрлөгийг  2019 оны 01 сарын 12-нд Хаялга нуурын хөвөөнд зохион байгууллаа. Өдөрлөгийн арга хэмжээг спортын 3-н төрлөөр зохион байгуулж, ний 27 байгууллагын 500 гаруй албан хаагч ажилчид, иргэд оролцлоо. Өдөрлөгийн нээлтийн арга хэмжээнд Аймгийн ИТХ-ын дарга Г.Батзам, Аймгийн Засаг дарга Г.Батсуурь, Аймгийн Засаг даргын орлогч Ш.Билэггүмбэрэл, 3-н сумын Засаг дарга нар оролцсон.

1

Өдөрлөгийн Мөсний шагай харвааны тэмцээнд 1-р байранд Н.Ариун-Эрдэнэ даргатай Нэгдсэн эмнэлэг, 2-р байранд Б.Отгончимэг даргатай Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар,  3-р байранд Н.Нямбаатар даргатай Цахилгаан дамжуулах сүлжээ, Оновчтой цохилтын тэмцээнд 1-р байранд Э.Тамир даргатай Шүүх шийдвэр гүйцэтгэх газар, 2-р байранд Ш.Отгонжаргал захиралтай Политехник коллеж, 3-р байранд Цэцгээ захиралтай 1-р дүгээр сургууль, “Хөгжилтэй буухиа” тэмцээнд 1-р байранд Баянтал сумын 4-р цэцэрлэг , 2-р байранд Н.Дамдинсүрэн даргатай Онцгой байдлын газар, 3-р байранд Бат-Очир дарга Цагдаагийн хэлтэс, “Говьсүмбэр-2040” олимпын билэгдэл бүтээх тэмцээнд 1-р байранд Н.Ариун-Эрдэнэ даргатай Нэгдсэн эмнэлэг, 2-р байранд Татварын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Авто тээврийн төв, Улсын бүртгэлийн хэлтсүүдийн нэгдсэн баг, 3-р байранд Аймаг, сумдын ИТХ-ын төлөөлөгчдийн багийн тус тус орлоо. Өдөрлөгт ач холбогдол өгч идэвхтэй оролцсон Албан байгууллагууддаа талархал илэрхийлье.

2

3

₮IMG_8285

IMG_8300

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us