ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Боржигин голомт “Болор цом-36” яруу найргийн наадам боллоо

МЗЭ-ээс жил бүр уламжлал болгон зохиож оны шилдэг яруу найраг, шилдэг шүлэгчийг тодруулдаг “Болор цом” утга уянгын энэ их наад­мыг ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж 1983 онд анх санаачлан зохиож “Хүн төрөлхтөнд хүргэх шүлэг”-ээрээ тэргүүлж байсан түүх­тэй. Удаах жил нь Дөнгөтийн Цоодол “Нэр нь тодроогүй баатрууд”, дараа жил нь Бавуугийн Лхагвасүрэн “Шагнал” шүлгээрээ эл наад­мын тэргүүн найрагчид болж тэр цагаас хойш ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон олон арван найрагч эл наадмаас төрөн гарсан байдаг.

IMG_6131

IMG_6136

2005 онд анх хөдөө орон нутагт зохион байгуулагдах болсноос хойш долоо дахь аймагтаа хөшгөө нээж буй  тус наадам Монголын Зохиолчдын эвлэлийн 90 жилийн ойн хүрээнд Монголын Зохиолчдын эвлэл, Говьсүмбэр аймгийн ЗДТГ, МҮОНТ, Монголын Үндэсний номын сан хамтран Говьсүмбэр аймгийн Чойр хотод зохион байгуулагдлаа.

IMG_6853

Эгшиглэнт эхийн хишигт яруу найрагчийг тодруулах Боржигин голомт “Болор цом-36”-д нийт 140 уран бүтээлч шүлгээ ирүүлснээс 38 найрагчийн нэрс тодорсон билээ. Үүнээс гуравдугаар шатанд шилдэг 18 яруу найрагч шалгарсан. Шилдэг 18 найрагчаас дөрөвдүгээр шатанд есөн найрагч шалгарч үлдсэн юм. Мөн энэ жилийн наадамд Халимаг, Тува, Буриад, Өвөр Монголоос яруу найрагчид оролцлоо.

IMG_6207 IMG_6338

 36 дахь болор цомын эзнээр Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Б.Баттулга “Талархлын шүлэг” шалгарлаа. Тэрээр “Болор цом” наадамд өмнө нь найман удаа тусгай байр эзэлж байсан бол энэ удаа “Болор цом”-ын эзэн боллоо. Харин аман хүзүүнд  яруу найрагч Би.Баярсайхан, гутгаар байрт яруу найрагч О.Цэнд-Аюуш, дөрөвдүгээр байрт яруу найрагч Д.Одгэрэл, айргийн тавд яруу найрагч Б.Жамбалдорж шалгарчээ.

IMG_6391IMG_6467IMG_6486 IMG_6607 IMG_6615 IMG_6691IMG_7044IMG_7065 IMG_7079IMG_7253 IMG_7340IMG_7365

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us