ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Аймгийн удирдах ажилтнуудын 2019 оны 01 дүгээр сарын 7-ны өдрийн шуурхай зөвлөгөөний дэг

Аймгийн удирдах ажилтнуудын 2019 оны 01 дүгээр сарын 7-ны

өдрийн шуурхай зөвлөгөөний дэг

 

  1. 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн шуурхай зөвлөгөөний үүргийн биелэлт танилцуулна.
  2. Цаг үеийн асуудлаар Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын газар, Сүмбэр, Шивээговь, Баянтал сум тус тус мэдээлэл хийнэ.

Аймгийн Засаг даргаас өгөх үүрэг:

Үүрэг, даалгавар Хэрэгжүүлэх хугацаа Хэрэгжүүлэх байгууллага
1 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгох тухай Засгийн газраас ирүүлсэн тогтоолын төслийг ABLE системээр хүргүүлсэн. Энэхүү тогтоолын төслийг судалж, тусгах саналаа АBLE системээр ирүүлэх 2019.01.09 Бүх байгууллагууд
2 Аймгийн Засаг дарга, салбар яамдын сайд нартай хийх гэрээний төслийг холбогдох яамдаасаа татан авч орон нутагт хийх шаардлагатай ажлуудыг тусгах,   хөрөнгө санхүү шаардсан, хэрэгжилт тасрах магадлалтай арга хэмжээ тусгахгүй байхад анхаарч, хяналт тавьж ажилла 2019.01.10 Бүх байгууллагууд
3 Аймгийн Засаг дарга 2019.01.10-ны өдрийн 16 цагт иргэдтэй уулзалт хийнэ. Иймд:

1.Сум, агентлагууд иргэдэд мэдээлбэл зохих 2018 оны гол үр дүн, 2019 онд хийх онцлог ажлын мэдээллээ PowerPoint хэлбэрээр 10 хуудсанд багтаан бэлтгэж ирүүлэх

2.Иргэдтэй хийх уулзалтанд удирдлагууд бүрэн оролцох

2019.01.08 Бүх байгууллагууд
4 Мэдүүлэг гаргагчдын 2018 оны ХАСХОМ-ийг хуулийн хугацаанд нь бүрэн шинэчлэн мэдүүлэх 2019.02.15 Бүх байгууллагууд
5 Шивээговь сум нь Аймгийн тооллогийн комиссын үйл ажилгаанд саад учируулсан тул холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцож албан бичгээр хариу ирүүлэх. 2019.01.21 Шивээговь сумын ЗДТГ


Жич:
Дараагийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд Улсын бүртгэлийн хэлтэс 3-5 минутын нэмэлт мэдээлэл хийнэ.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us