ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Говьсүмбэр аймагт “Уран үгсийн чуулган” боллоо

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийн санаачилсан “Их соёл-Их үндэс” хөтөлбөрийн хүрээнд Монголын Зохиолчдын эвлэл, Говьсүмбэр аймгийн ЗДТГ, МҮОНТ, Монголын Үндэсний номын сан хамтран зохион байгуулсан “Уран үгсийн чуулган” Боржигины голомт Говьсүмбэр аймагт нэгдүгээр сарын 04-нд боллоо.

IMG_5168

Монголын Зохиолчдын эвлэлийн 90 жилийн ойг угтсан тус арга хэмжээ зохиолч уран бүтээлчдийг уншигч олонтой уулзуулж утга зохиол, яруу найраг, соёл, өв уламжлал, уран бүтээлийн тухай халуун яриа өрнүүллээ.

IMG_5269

IMG_5327

Энэ удаагын чуулганд зохиолчид хөтөлбөрийн дагуу гурван хэсэг хуваагдаж  Баянтал, Шивээ Овоо, Сүмбэр сумын иргэд, утга зохиолын садан төрлүүдтэйгээ уулзаж шүлэг найргаа дуудаж, өгүүлэл зохиолын дээжээс хүргэсэн юм.

IMG_5351

Уулзалтад ардын уран зохиолч Т.Галсан, Ардын уран зохиолч Б.Догмид, Төрийн соёрхолт, “Болор цом” наадмын  тэргүүн байрын шагналт, яруу найрагч Ц.Бавуудорж, СГЗ, сэтгүүлч, яруу найрагч Ш.Гүрбазар, СГЗ, яруу найрагч Г.Аюурзана, СГЗ, яруу найрагч, Ай.Төмөр-Очир, СГЗ, яруу найрагч  Х.Чилаажав, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Болор цом”-ын эзэн, зохиолч Жа.Баяржаргал,  Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Болор цом”-ын эзэн,   яруу найрагч Б.Галсансүх, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Ц.Буянзаяа, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Болор цом”-ын эзэн,   яруу найрагч  Б.Ичинхорлоо, МЗЭ-ийн шагналт, зохиолч Б.Сарантуяа, МЗЭ-ийн шагналт, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Н.Гантулга, МЗЭ-ийн шагналт, “Болор цом”-ын эзэн,  яруу найрагч Ц.Эрдэнэбаатар, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч М.Билэгсайхан, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч О.Цэнд-аюуш, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Н.Минжинсайхан зэрэг олон уран бүтээлчид оролцлоо.

IMG_5868 IMG_5678 IMG_5901

IMG_5992

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us