ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

“ТАТВАР-НОМЫН АНД” АЯНЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Говьсүмбэр аймгийн Татварын хэлтээс сургуулийн өмнөх насныхан болон ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд ангийн сурагчдад татварын боловсрол олгох, ирээдүйн татвар төлөгчдийн татвар төлөх нийгмийн сэтгэл зүйг төлөвшүүлэх үүднээс утга зохиолын хэлбэрээр дамжуулан улсын хэмжээнд анх удаа санаачлан яруу найрагч Р.Батжаргал, зураач Б.Мөнх-Өлзий нараар 2018 онд бүтээлгэсэн ТООДОЙ ХҮҮ комикс номоо шинэ оны босгон дээр дахин хэвлүүлж, номын дээжээс ЕБС-ийн бага, дунд ангийн сурагчдын уншлагад зориулан Говьсүмбэр аймгийн Номын сангийн фондод хандивлалаа. 

49722670_1201163900046655_8576405110010150912_n

Түүнчлэн, энэхүү номыг олон нийтэд таниулах, ЕБС-ийн бага, дунд ангийн сурагчдад татварын талаарх анхны мэдэгдэхүүн олгох, ирээдүйн татвар төлөгчдийн татвар төлөх сэтгэл зүйг төлөвшүүлэх зэрэг үүднээс тус хэлтэс аймгийн Номын сантай хамтран ТАТВАР –НОМЫН АНД аяныг 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс нэг сарын хугацаанд зохион байгуулан ажиллаж, “Тоодой хүү ном уншиж, ойлгосноо бусдад хэн сайн түгээх вэ уралдаан”-ыг зохион байгуулахаар ажиллаж байна.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us