ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

ГОВЬСҮМБЭР АЙМАГ ТАТВАРЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ИРГЭДЭД ИЛҮҮ ОЙР, ХҮРТЭЭМЖТЭЙ ХҮРГЭН АЖИЛЛАЖ БАЙНА

Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системийн 2018 оны буцаан олголтыг 2019 оны 1 дүгээр улиралд багтаан олгохтой холбогдуулан Говьсүмбэр аймгийн Татварын хэлтсээс “ТАТВАР-ТАНД ОЙРХОН” үйлчилгээг 2019.01.02-ны өдрөөс эхлэн үйлчилгээндээ нэвтрүүлэн ажиллаад 3 дахь хоногтоо 5 иргэний дуудлагаар гэрт нь очиж үйлчилгээ үзүүлээд байна.
Энэхүү үйлчилгээгээр тус хэлтсээс татварын хэлтсийн үйлчилгээний танхимд хүрэлцэн ирж үйлчлүүлэх боломжгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 70541288 дугаарын утсаар дуудлага хүлээн авч, гэрийн хаягаар очин НӨАТ-ын урамшууллын системд бүртгэл үүсгэх заавар зөвөлгөөг нэг бүрчлэн тайлбарлах, И баримтыг мессэжээр болон апплейкшнээр хэрхэн бүртгэх талаар зөвлөгөө өгөхөөс гадна Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын 2018 оны буцаан олголтыг 2019 оны 1 дүгээр улиралд багтаан олгохтой холбогдуулан хэрэглэгчийн хувийн мэдээллийн тохиргоог /регистрийн дугаар, дансны дугаар/ хэрхэн хийх, хийгдсэн тохиргоо үнэн зөв эсэхийг хэрхэн шалгах зэрэгт заавар зөвөлгөө өгч, тусламж үзүүлэн ажиллаад байгаагаараа иргэдийн талархалыг хүлээсэн, иргэдэд илүү ойр, ХҮРТЭЭМЖТЭЙ ТӨРИЙН ШИНЭЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭ болоод байна.

49457200_1201149590048086_3787578143326339072_n

49199434_1201149673381411_1131485404436889600_n 49250877_1201149630048082_3622023676804726784_n 49571274_1201149606714751_8303982180602740736_n

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us