Баянтал сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хэн сайн мэдэх вэ?” авхаалж сорих тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд Баянтал сумын ЗДТГ, 4-р сургууль, Эмнэлэг, 4-р цэцэрлэг, Талын илч ОНӨҮГ зэрэг 5 баг оролцсон. Албан байгууллагууд тэмцээний удирдамжийн дагуу бэлтгэл сайтай ирсэн бөгөөд гурван шүүгчийн нэгдсэн дүнгээр 4-р цэцэрлэгийн “Гэр бүл” баг нэгдүгээр байр, Засаг даргын тамгын газрын “Бяцхан ирээдүй” баг хоёрдугаар байр, 4-р сургуулийн “Хүүхэд бүхэн жаргалтай” баг гуравдугаар байр тус тус эзэллээ.