ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

“ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ”, “МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ” ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ын дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, ядуурлын асуудал хариуцсан мэргэжилтэн Буянтогтохын Бурмаа, Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтэн Баатарын Болорцэцэг, Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, эдийн засаг төлөвлөлт, худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Найдансүрэнгийн Мөнхбат, Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудит, хүний нөөц, сургалт, тайлан мэдээ хариуцсан мэргэжилтэн Самбуугийн Мөнхжаргал, Эрүүл мэндийн газрын Хүний нөөцийн төлөвлөлт, хангалт, нийгмийн асуудал хариуцсан мэргэжилтэн Дархижавын Батчимэг, Биеийн тамир, спортын газрын Өсвөр үе, залуучууд, ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийтийн биеийн тамир, спорт хариуцсан мэргэжилтэн Батсуурийн Баярмаа, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Баянтал сумын газрын даамал Бат-Очирын Батчимэг, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Ахмад настан, өрхийн хөгжил, хөтөлбөрүүдийн хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Бат-Эрдэнийн Ариунжаргал нарын нийт 7 байгууллагын 8 албан хаагчийг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ёслол хүндэтгэлтэйгээр Төрийн захиргааны албан хаагчийн тангаргийг өргүүллээ. Дээрх албан хаагчид Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглаж, тангарагаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ хэмээн тангараглалаа.

IMG_1238IMG_1279

Мөн  2018 онд аймгийн хэмжээнд 16 нас хүрч иргэний үнэмлэхээ гардан авч байгаа 161 хүүхэд байгаа эдгээр хүүхдүүдийн төлөөлөл болох Бат-Эрдэнийн Энхтуул, Цолмонгийн Мөнххүлэг, Магванрагчаагийн Ариунтуул, Ууланбаярын Нямсүрэн, Баянуулын Түшигбаяр, Бэлэгдэмбэрэлийн Отгонцэцэг, Гансүхийн Ану-Үжин, Майнбаярын Ховорцэцэг, Төмөрсүхийн Номин, Эрдэнэбаатарын Хүслэн, Цогболдын Эрдэнэбуян, Эрдэнэ-Очирын Мөнхдөл, Мөнгөнхуягийн Чойсүрэнжав, Мунаагийн Сарантуяа, Баярсайханы Эрдэнэбат нар нь Монгол Улсын иргэний андгай өргөж, иргэний үнэмлэхээ гардан авлаа.

IMG_1306

IMG_1321

IMG_1326

Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн албан хаагчдад болон Монгол Улсын иргэний андгай өргөсөн сурагчдад Лектор Л.Жаргалсайхан “Дэлхий биднийг дуудаж байна” сэдвээр сонирхолтой лекц уншлаа.

IMG_1360

Тангараг өргөсөн төрийн албан хаагчид болон 16 нас хүрч иргэний андгай өргөн иргэний үнэмлэхээ гардан авсан сурагчиддаа цаашдын ажилд нь өндөр амжилтыг нутгийн удирдлага болон иргэдийн өмнөөс хүсэн ерөөе.

IMG_1329

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us