ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХАРИЛЦАА, ХАНДЛАГА, ЁС ЗҮЙГ САЙЖРУУЛАХАД ЧИГЛЭСЭН АЙМГИЙН ДЭД ХӨТӨЛБӨРИЙГ 2017 ОНД ХЭРЭГЖҮҮЛСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ

 2017.12.26                                                                                                         Чойр

Аймгийн Төрийн албан хаагчдын харилцаа, хандлага, ёс зүйг сайжруулахад чиглэсэн аймгийн дэд хөтөлбөрийг 2017 онд дараах 2 зорилтын хүрээнд 8 арга хэмжээг төлөвлөн аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн 14,137,430 төгрөгийг зарцуулан, хэрэгжилтийн хангаж ажиллалаа. Үүнд:

1.Төрийн албан хаагчийн манлайлал, ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх зорилтын хүрээнд:

2017 оны 03 дугаар сард Төрийн албаны зөвлөлтэй хамтран аймгийн ЗДТГ болон ТАЗСЗөвлөлөөс аймгийн хэмжээний удирдах албан тушаалтнуудад “Говьсүмбэр аймгийн төрийн албан хаагчдын нэгдсэн сургалт”, 11 дүгээр сард Удирдлагын академитай хамтран “Төрийн удирдахуйн ухаан, удирдах арга барил” сургалтыг тус тус зохион байгуулж давхардсан тоогоор 156 албан тушаалтныг хамруулав.

2017 оны 02 сард УИХ-ын гишүүн Д.Гантулгын “Төрийн албан хаагчдын манлайлал ба ёс зүй” сургалт, Монгол Улсын Төрийн албаны зөвлөл болон аймгийн Засаг даргын Тамгын газар, Салбар зөвлөл хамтран “Говьсүмбэр аймгийн төрийн албан хаагчдын нэгдсэн сургалт”, Лектор н.Отгонбаатарын Манлайлал ба хариуцлага лекц, Удирдлагын академитай хамтран зохион байгуулсан Төрийн албан хаагчдын харилцаа, хандлага, ёс зүй сургалт, сэтгэл судлаач, лектор Г.Наранбаатарын Төрийн албан хаагчийн харилцаа, гэр бүлийн харилцаа лекцэнд нийт давхардсан тоогоор 1000 гаруй албан хаагчийг хамруулсан.

Мөн “Боловсролыг дэмжих дэд хөтөлбөр”-ийн хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газраас санаачлан Дэлхийн зөн олон улсын байгууллагын дэмжлэгээр ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, УУЖСургууль Политехник Коллежийн нийт 254 багш нарыг хамруулан “Багшийн ёс зүй, хариуцлага” сэдвээр сургалт, хэлэлцүүлэг, Эрүүл мэндийн салбарын Ёс зүйн хороо, хэсгийн хорооны 18 гишүүнийг чадавхижуулах сургалтыг Эрүүл мэндийн яамтай холбогдох байгууллагууд хамтран тус тус зохион байгуулав.

Засгийн газраас баталсан нэгдсэн төлөвлөгөө болон бусад яам агентлагуудаас зохион байгуулсан сургалтууд, Удирдлагын академиас жил бүр зохион байгуулдаг цахим сургалтуудад төрийн байгууллагуудын холбогдох албан тушаалтан, албан хаагчид хамрагдах боломжоор ханган, төрийн албаны мэргэшсэн, чадварлаг байх нөхцөлийг бүрдүүлсэн. 2017 онд удирдлагын академийн мэргэшүүлэх цахим сургалтанд 11, дипломын сургалтанд 2, магистрын сургалтанд 2 албан хаагчийг хамруулж байна. Мөн Байгууллагын дотоод аудиторуудыг мэргэшүүлэх сургалтанд аймгийн хэмжээнд нийт 12 албан хаагч хамрагдаж, гэрчилгээтэй болсон. Аймгийн хэмжээнд төрийн захиргааны 11 байгууллагад Ёс зүйн хороо ажиллаж байна. Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн дэргэдэх аймгийн Ёс зүйн хороонд 2017 онд төрийн албан хаагчийн ёс зүйтэй холбоотой нийт 3 гомдол ирснээс 1 гомдлыг хянан шийдвэрлэж, холбогдох албан тушаалтанд зөвлөмжийг хүргүүлэн, хэрэгжилтийг хангуулж, 2 гомдолд хянан шалгах ажиллагаа явуулж байна.

АЗДТГазраас “Сум, багийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын албан хаагчдын нэгдсэн сургалт”-ыг зохион байгууллаа.  Сургалтаар аймгийн Засаг даргын хэлтэс, алба, холбогдох агентлагын дарга нар аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд сумдын оролцоо, анхаарах асуудал, Төрийн албан хаагчийн ёс зүй, харилцаа, хандлагыг сайжруулах, гадаад харилцааг салбараар хөгжүүлэх дэд хөтөлбөр, Төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, санхүүжилт, хяналт, Хаягжуулалт, Авлигын эсрэг хууль, Захиргааны ерөнхий хууль Нийгмийн салбар, Соёл спорт, урлагын салбар, Бодлогын баримт бичгийн төлөвлөлт, архив албан хэрэг хөтлөлт зэрэг бүхий л сэдвүүдээр илтгэл, танилцуулга хийгдэж хамтран ярилцаж туршлагаа хуваалцсан юм.  Мөн сумдын ЗДТГ-ын хамтын ажиллагааг бэхжүүлж, ЗДТГ-ын албан хаагчдын ажлын арга барил, туршлагыг харилцан солилцох, холбоо тогтоох, үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажлын бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор Баянтал, Сүмбэр сумын ЗДТГ-ын төрийн захиргааны албан хаагчдыг Шивээговь суманд туршлага судлуулах ажлыг зохион байгуулж,  Баянтал, Сүмбэр сумын ЗДТГ-ын нийт 20 гаруй төрийн албан хаагч хамрагдав.

2.Төрийн албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилтын хүрээнд:

Шивээговь сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч П.Ганчимэгийг Сингапур улсад зохион байгуулагдсан Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн бэлтгэх менежерийн түвшний сургалт, БНХАУ-ын Хятадын Удирдах ажилтны манлайллын академиас зохион байгуулсан “Орон нутгийн болон бүс нутгийн хөгжлийн бодлого боловсруулах” сэдэвт мэргэшүүлэх богино хугацааны сургалтанд аймгийн ЗДТГ-ын дарга Д.Содном, Цагдаагийн хэлтсийн албан хаагч Д.Түмэнжаргалыг АНУ-д туршлага судлах арга хэмжээнд тус тус оролцуулав.

 Мөн Төрийн албан хаагчдыг чадавхижуулах зорилгоор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Ж.Оюунбилэг, Засаг даргын Тамгын газрын дарга Д.Содном, Сүмбэр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Түмэнбаяр, Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мөнх-Од, Шивээговь сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч П.Ганчимэг нарыг гадаадад богино хугацааны сургалтанд хамруулах, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Батзам, Засаг даргын орлогч Ш.Билэггүмбэрэл, Засаг даргын туслах, гадаад харилцааны ажилтан Б.Мандуул, Нэгдсэн эмнэлгийн Дарга С.Ариунгэрэл нарыг Олон улсын бага хуралд оролцоход нь дэмжлэг үзүүлэн ажилласан.

Хуулийн байгууллагын алба хаагчдын дундах асуулт, хариултын ЦЕНТАВР тэмцээнийг 2017 оны 11 сард зохион байгуулсан ба тэмцээнд аймгийн хуулийн 5 байгууллага баг бүрдүүлэн оролцсоноос эхний 2 байрыг шагнаж урамшуулсан байна.

Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газраас “Үндсэн хуулийн ач холбогдол” сэдвээр илтгэлийн уралдаан зохион байгууллаа. Тус илтгэлийн уралдаанд  төрийн 14 албан хаагч оролцлоо.

Хуулийн байгууллагуудын дунд  зохион байгуулсан “Хуулийн байгууллагын үйлчилгээний чанарыг сайжруулах, иргэдэд эрх зүйн мэдлэг олгох нь” сэдэвт онол практикийн анхдугаар бага хүрлын үеэр хуулийн байгууллагуудын албан хаагчдын дунд илтгэлийн уралдааныг зохион явуулж, эхний 2 байрыг шалгаруулан, шагнаж урамшуулсан. Аймгийн Шүүхийн Тамгын газраас “Хуулиа дээдэлье залуусаа” сэдэвт нээлттэй шүүх өдөрлөг зохион байгуулж, төрийн болон аж ахуйн нэгж байгууллагууд, иргэдийн дунд “Эрх зүйн боловсрол-Ирээдүйн баталгаа” сэдэвт дэвжээ тэмцээн, 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн, дартсны тэмцээнүүдийг зохион байгууллаа.

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС

1 2 3 4 5 6 8

 

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us