2018 оны 07 дугаар сарын 23
№ | Өгөгдсөн үүрэг, даалгавар | Хэрэгжүүлэх хугацаа | Хэрэгжүү
лэх байгууллага |
Биелэлт | Хэрэгжилтийн хувь |
1 | Аймгийн баяр наадмыг чанартай зохион байгуулах, хариуцлагтай ажиллах | 2018 оны 07 сарын 07,08-ний өдөр | Бүх байгууллагууд | Тулгар төрийн 2227, Их Монгол улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, аймгийн баяр наадмаа ёслон тэмдэглэж, элгэн түмнээрээ 2018 оны 07 сарын 07, 08-ний өдөр цэнгэн наадсан.
Аймгийн Засаг даргын 06 дугаар сарын 06-ны өдрийн А/196 дугаар захирамжаар томилогдсон аймгийн баяр наадмыг зохион байгуулах хорооны 8 салбар хорооны 64 гишүүд зохион байгуулалтын ажлыг хариуцан ажиллалаа. |
100 |
2 | Улсын баяр наадмын амралтын өдрүүдэд хариуцлагатай жижүүр томилож ажиллуулах, | 2018 оны 07 сарын 11-16-ны өдөр | Бүх байгууллагууд, | Аймгийн Засаг даргын А/244 дүгээр захирамжийн дагуу Үндэсний их баяр наадмын 07.11–07.15–ны өдрийг дуусталх хугацаанд хариуцлагатай жижүүрээр 21 байгууллагын удирдлагууд томилогдон ажилласан.
Баярын наадмын өдрүүдэд 2 осол гэмтэл гарсан. Үүнд: Шивээговь суманд Хаялага нууранд 1 иргэн осолдсон, Баянтал суманд мотоциколтой 1 иргэн онхолдсон. Ослын дуудлага ирснийг хүлээн авч ОБГ, ЭМГ, ЦХ зэрэг байгууллагын бие бүрэлдэхүүн хамтран шуурхай ажилласан. Дараах байгууллагууд хариуцлагатай жижүүр 27 байгууллагууд томилон ажиллуулахаас 6 байгууллага томилон ажилууллсан тухай мэдэгдсэн. Үүнд: Сүмбэр СЗДТГ, Биеийн тамир, спортын газар, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Онцгой байдлын газар, Боржигин өв музей, Боржигин чуулга. |
100 |
3 | Баяр наадмын нээлт 2018.07.07-ны 11 цагт болно. Нээлтийн жагсаалд байгууллагууд ажилтан,албан хаагчдаа бүрэн хамруулах, жич: А-5 хэмжээтэй төрийн далбаа барьж жагсана. | 2018 оны 07 сарын 07,08-ний өдөр | Бүх байгууллагууд | Аймгийн баяр наадмын нээлтийн үйл ажиллагааны баярын жагсаалд 23 байгууллагын 522 хүн оролцсон. | 100 |
4. | Биелэлтийн дундаж хувь | 100 |
ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ХЭЛТЭС