ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

ТУЛГАР ТӨРИЙН 2227, ИХ МОНГОЛ УЛСЫН 812, АРДЫН ХУВЬСГАЛЫН 97 ЖИЛИЙН ОЙ, ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН БАЯР НААДМЫН БАЯРЫН ХУРАЛ БОЛЛОО

Тулгар төрийн 2227, Их Монгол улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Говьсүмбэр аймгийн баяр наадмын баярын хурал, хүндэтгэлийн тоглолтыг 2018 оны 07 дугаар 06-ны өдөр зохион байгуулагдлаа.

Аймгийн Засаг дарга Г.Батсуурь “Та бүхэндээ Тулгар төрийн 2227, Их Монгол улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, аймгийн баяр наадмын цогтой халуун мэндийг өөд өөд нь өргөн дэвшүүлье. Маргааш хүмүүн бүрт эрх чөлөөт аз жаргалант амьдралын амтыг мэдрүүлсэн, хийморь цогийг бадраасан, эв нэгдлийг бататгасан, төрт ёс, түүх соёлын уламжлалыг зузаатган баяжуулсан аймгийн баяр наадам эхэлнэ.  Бид Үндэсний их баяр наадмаараа өмнөх он жилүүдээс амжилтаа ахиулж, хийж бүтээснээ наадамчин олондоо тайлагнаж, цаашдын зорилго, зорилт, бодлого, төлөвлөлтөө тодорхойлон, улам ихийг хийхийн төлөө хамтын хүчээ нэгтгэдэг уламжлалтай билээ. Аймгийн маань хүн ам арван долоон мянга дөрвөн зууд хүрч 2.7 хувиар, мал сүрэг дөрвөн зуун гучин найман мянган толгойд хүрч өмнөх оноос 9.2 хувиар тус тус өслөө. Эрдэмт хүн ам, эрдэнэт мал сүрэг минь өсөхийн хэрээр эв эе батжин, их бүтээн байгуулалт өрнөж, шаштир түүх мөнхөрч, соёлын өв зузаарч, амжилт бүтээл ундарч, ажил үйлс оргилон байна.” хэмээн баярын хурлыг нээж үг хэллээ.

Мөн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Батзам аймгийн иргэд, зочид, төлөөлөгчдөд хандан баярын мэндчилгээ дэвшүүлээ.

Баярын хурлаар салбарын яамд, агентлаг, аймгийн Засаг даргын жуухаар шагнагдсан иргэдийн шагналыг гардуулав.

Ардын хувьсгалын 97 жилийн ой, Говьсүмбэр аймгийн баяр наадмын баярын хурлаар дараах иргэд шагнагдсан байна. Үүнд:

Малч арга ухаан, Мал аж ахуйн ажил хөдөлмөрөөр тэргүүлсэн Сүмбэр сумын 6 дугаар багийн малчин Сумъяагийн ОЮУНСҮРЭН нь Монгол улсын Засгийн газрын шагнал “ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРИЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” тэмдгээр,

Монгол улсын “ХҮНДЭТ ТӨМӨР ЗАМЧИН” тэмдгээр Цэвээний НАРАНЦЭЦЭГ, Цэндсүрэнгийн ДУЛМАА, Дамбаравжаагийн ДОЛГОР, дэмбэрэлийн НЯМДУЛАМ нарыг

Монгол Улсад Жижиг дунд үйлдвэрлэл, хоршоо, ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг тань үнэлж Монголын Үйлдвэрлэлийн Хоршооллын “ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” цол тэмдгээр Э.МӨНХЗУЛ, Х.БОЛАТХАН нарыг

Соёл, урлагийн салбарыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж “СОЁЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” тэмдгээр Сүмбэр сумын 3 дугаар багийн өндөр настан Гангадарийн ДОЛЖИНЖАВ, Должинсүрэнгийн ЦЭНДЖАВ, Дуу бүжгийн Боржигин чуулгын бүжигчин Батжаргалын МАНАЛ  нарыг

Хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны “ЖУУХ БИЧИГ”-ээр Сүмбэр сумын 4 дүгээр багийн малчин Хатанбаатарын МАНЛАЙБААТАР-ыг

Санхүүгийн салбарыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж Сангийн яамны “ЖУУХ БИЧИГ”-ээр Шивээговь сумын эрүүл мэндийн төвийн нягтлан бодогч Буриадын ЭНХЦЭЦЭГ-ийг

Эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, төрийн албан хаагчийн манлайллыг хэрэгжүүлэх, салбарын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, төрийн үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулахад үр бүтээлтэй ажилласан таны идэвх санаачилга, хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ”-өөр А.БАЯРБАТ, Б.АЗЗАЯА нар тус тус шагнагдлаа.

 

Аймгийн Засаг даргын Жуух Бичгээр:

Сүмбэр сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн жижүүр – Батхүүгийн ЭРДЭНЭТУЯА

Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн дотуур байрны туслах тогооч – Зундуйн ОЮУНЦЭЦЭГ

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эрүүл мэндийн даатгал хариуцсан эмч Санжаагийн ЧУЛУУНЦЭЦЭГ

Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч – Нямсүрэнгийн ДАШДОНДОГ

Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйлчлэгч – Дагмидын БАТЦЭЦЭГ

Аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн Соёл, спорт, төрийн бус байгууллага хариуцсан ахлах мэргэжилтэн – Ганбатын АНХБААТАР нарыг шагнан урамшууллаа.

Шагнал авсан иргэддээ баярын мэнд хүргэж, ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Баярын хурлыг үргэлжлүүлэн дуу бүжгийн Боржигин чуулгын  хамт олон хүндэтгэлийн тоглолтыг иргэддээ толилууллаа.

Говьсүмбэрчүүд та бүхэн минь Дэнж хотойтол сайхан наадаарай.

 

IMGL2609 IMGL2613 IMGL2662 IMGL2646 IMGL2651 _MGL2717

IMGL2723 IMGL2730 IMGL2735 IMGL2741 IMGL2767

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us