ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

“Сүрьеэгүй аймаг” хөтөлбөр хэрэгжүүлэх уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа

Эрүүл мэндийн яам, Глобаль сангийн дэмжлэгтэй сүрьеэгийн төслийн хүрээнд өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооноос “Сүрьеэгүй аймаг” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд олон талт хамтын оролцоог хангах нөлөөллийн уулзалт, хэлэлцүүлэгт аймгийн Засаг дарга, Г.Батсуурь, аймаг, сумдын Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн холбогдох дарга, мэргэжилтэн, багийн нийгмийн ажилтнуудын төлөөлөл оролцов.

Аймгийн Засаг дарга, Г.Батсуурь уулзалт, хэлэлцүүлэгт оролцож хэлсэн үгэндээ Төр засгаас сүрьеэ өвчний өвчлөл, тархалтыг бууруулах талаар бодлого шийдвэр гарган хэрэгжүүлж байгаа хэдий ч хүн амын дунд сүрьеэгийн өвчлөл буурахгүй байгаа нь энэ асуудалд онцгой анхаарч ажиллахыг дурдаад сүрьеэгийн эрт илрүүлэлт, оношлогоо, эмчилгээний шинэ аргуудыг тусламж үйлчилгээндээ нэвтрүүлэх ажлыг орон нутгийн түвшинд бэхжүүлэхэд олон талт хамтын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр идэвхи санаачлагатай ажилласанаар ард иргэдээ эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдруулж чадах болохыг онцолсон.

Энэхүү хэлэлцүүлэгт Өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооны гүйцэтгэх захирал, Ш.Хажидмаа, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн сүрьеэгийн тандалт судалгааны албаны тархвар судлаач их эмч, Б.Цолмон нар “Дэлхий дахины болон Монгол улсын сүрьеэгийн өвчлөлийн өнөөгийн байдал”, “Сүрьеэгийн тусламж үйлчилгээнд өрхийн эрүүл мэндийн төвийн гүйцэтгэх үүрэг, үр дүн” сэдвээр мэдээлэл хийж, хэлэлцүүлэгт оролцогчид орон нутгийн түвшинд сүрьеэ өвчнөөс сэргийлэх, бодлого чиглэлээ ярилцаж зөвлөмж гарган хэрэгжүүлэхээр боллоо.

IMGL2445 IMGL2462 IMGL2464 IMGL2448 IMGL2457 IMGL2458

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us