ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын 2018 оны 05 дугаар сарын мэдээ

 

 

НЭГ. УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ХҮРЭЭНД       

Аймгийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг энэ сард 2 удаа зохион байгуулж агентлаг, хэлтэс, аж ахуйн нэгж байгууллагын дарга нарт цаг үеийн асуудлаар нийт 4 үүрэг даалгавар өгөгдөж, 80 хувийн биелэлттэй байна.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс болон Нийгмийн бодлогын хэлтсийн харъяа агентлагуудын хамтран “Иргэдэд үйлчлэх-Нээлттэй өдөрлөг”-ийг 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Баянтал суманд, 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Сүмбэр суманд тус тус зохион байгууллаа. Уг өдөрлөгийн хүрээнд иргэдэд хууль, эрх зүйн мэдлэг, мэдээлэл олгох, гарын авлага тараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээс гадна ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдад Санхүүгийн боловсрол олгох, мэдээлэл хүргэн, Иргэдийн дунд АХА тэмцээн зохион байгуулж, Банк, санхүү, даатгалын байгууллагууд нэг дороос иргэдэд үйлчилгээ үзүүллээ. Мөн “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх, хувь хүний болон өрхийн санхүүтэй холбоотой зөв дадлыг амьдралдаа хэвшүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор “Гар зураг”, “Эссэ бичлэг”-ийн уралдааныг амжилттай зохион байгуулж шагнаж урамшууллаа.

Аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Төрийн үйлчилгээний ил тод байдлыг ханган, төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэх төрийн үйлчилгээний чанар хүртээмжийн талаар иргэдээс санал авч үр дүнг үнэлэх зорилтын хүрээнд аймаг, сумын Засаг даргын Тамгын газар, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагаас 2018 оны 05 дугаар сарын 14-өөс 21–ний өдрүүдэд Сүмбэр сумын 1, 2, 3 дугаар багийн Төмөр зам болон гэр хорооллын айл өрхүүдээр төрөөс зохион байгуулж буй болон цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааг сурталчилж, иргэдийн саналыг авах, санал солилцох арга хэмжээг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээний хүрээнд иргэдээс гарсан санал, хүсэлтийг цаашдын бодлого, төлөвлөлтөнд тусган хэрэгжүүлэх юм.

Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд НҮБ-ын Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр, тус сангийн албан ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгч Хас банкны хөрөнгө оруулалтаар сэргээгдэх эрчим хүчийг ашиглан, хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулж, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи бүхий 10МВт-ын хүчин чадал бүхий ”СҮМБЭР” нарны цахилгаан станцыг байгуулахаар шав тавих ёслолын ажиллагаа боллоо. Тус нарны цахилгаан станцын зураг, төсөв, барилга угсралт, инженерийн дэд бүтцийг 100 хувь үндэсний компаниуд гүйцэтгэх бөгөөд  17351183 кВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн 90%-ийг дотооддоо борлуулах юм.

Аймгийн төсвийн ерөнхийлөн болон шууд захирагч нарт 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Нягтлан бодох бүртгэл хөгжүүлэх сангийн тэргүүн,  Монгол улсын гавьяат эдийн засагч, доктор, професор Р.Батжаргал  “Санхүүгийн ерөнхий мэдлэг олгох, тайлан унших, санхүүгийн ёс зүй, нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн өөрчлөлт болон зөрчлийн тухай хууль”-ийн сэдвээр сургалт зохион байгууллаа. Тус сургалтанд нийт 60 албан тушаалтан хамрагдсан байна.

Аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Зорилтот бүлгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, нийгмийн халамжийн бодлогыг хэрэгжүүлэн ядуурлыг бууруулах зорилтын хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн зөн Олон улсын байгууллага хооронд 2018 оны 02-р сарын 09-ний өдөр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж хамтын ажиллагаагаа эхлүүлээд байна. Санамж бичигт тусгагдсаны дагуу хүүхэд, гэр бүлийн сайн сайхан байдлыг орон нутагт тогтвортойгоор бий болоход хувь нэмрээ оруулах, өрхийн амьжиргааг дээшлүүлэх зорилгоор Дэлхийн Зөн ОУБ-ын санаачилгаар Сүмбэр сумын 120 өрх сонгогдож, эдгээр өрхүүдийг 3 жилийн хугацаанд хөгжүүлэх зорилт тавин “Хамтдаа хөгжье” аяныг эхлүүлээд байна. Энэхүү аяны хүрээнд сонгогдсон өрхүүд маань өрхийн орлогоо нэмэгдүүлэх үйл ажиллагаанд оролцож, санхүүгийн боловсролоо дээшлүүлэн, хандлага, сэтгэлгээ, гэр бүлийн харилцаа, хүүхэд хамгаалал, дундын хуримтлалын бүлгийн сургалтууд, болон эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр болон халамжийн үйлчилгээнүүдэд хамрагдан амьжиргаагаа дээшлүүлэх боломжтой болно.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсээс ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын цэцэрлэгүүдийн үйл ажиллагаанд 05 дугаар сарын 01-04-ний өдрүүдэд  хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэн, зөрчлийг арилгах зөвлөмж хүргүүлэн ажиллаж байна.

ХОЁР. ЭДИЙН ЗАСАГ, ТӨСӨВ, САНХҮҮГИЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

         2018 оны 05 дугаар сарын орон нутгийн татварын орлогын төлөвлөгөө 2044524,4 мянган  төгрөг,  хүлээгдэж  буй гүйцэтгэл 2053000,0 мянган төгрөг, улсын төвлөрсөн төсөвт 765514,0 мянган төгрөг төвлөрүүлэхээс хүлээгдэж буй гүйцэтгэл 770000,0 мянган төгрөг байна.

2018 оны 05 дугаар сард НӨАТатварын тайлангийн ирц 100 хувь. 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар нийт 553 татвар төлөгч бүртгэгдсэн нь урьд оны мөн үетэй харьцуулахад 5.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Татвар тєлєгчдийн өдрүүдийг тохиолдуулан “Би Ирээдүйн татвар төлөгч”, “Татвар бидний амьдралд” сэдэвт хичээлийн үйл ажиллагаанд Политехникийн коллежийн оюутнууд болон Сүмбэр сумын 1, 2, 5 дугаар сургуулийн сурагчдыг хамруулан, Татвар, татварыг юунд зарцуулдаг талаарх мэдлэг, мэдээллийг олголоо.

Орон нутгийн төсвийн байгууллагуудад 1744666,0 мянган төгрөг, орон нутгийн хөгжлийн сангийн орлогын шилжүүлэг 168803,0 мянган төгрөг, тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудад 3534253,2 мянган төгрөгийн санхүүжилт олгосон.

           Статистикийн хэлтэс нь 2018 оны 04 дүгээр сарын нийгэм, эдийн засгийн танилцуулга гаргаж аймгийн болон хэлтсийн цахим хуудсанд байршуулж хэвлэмэл хуудсаар 20 хэрэглэгчид тарааж, цахимаар 128 хэрэглэгчид хүргүүлсэн. Мөн Говьсүмбэр аймгийн нийгэм, эдийн засгийн зарим үзүүлэлт, Хөдөө аж ахуйн зарим үзүүлэлтүүдийг 2013-2017 оны байдлаар инфографик хэлбэрээр гаргаж Статистикийн хэлтсийн цахим санд байршуулсан.

Санхүүгийн хяналт аудитын алба нь Шилэн дансны цахим сайтанд шалгалт хийж мэдээлэл дутуу оруулсан 21 байгууллагад албан тоот хүргүүлж биелэлтийг хангуулж ажиллалаа.

    Тохижилт-Сүмбэр ОНӨҮГазрын шатахууны зарцуулалтыг дахин шалгаж, шалгалтын дүнг нэгтгэх шатандаа байна. Иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу Политехник коллежийн санхүүгийн баримтанд шалгалт хийж эхлээд байна.

Нийгмийн даатгалын сангаас  олгосон :Тэтгэвэр

Төрөл 2017.05.24 2018.05.24 Шинээр тогтоолгосон
Хүний тоо Тэтгэврийн  дүн /мян, төг/ Хүний тоо Тэтгэврийн  дүн /мян. төг/
1 Өндөр настан 1470 2356604,5 1545 2826600,8 75
2 Тахир дутуу 319 375000,0 270 385816,2 -49
3 Тэжээгчээ алдсан 130 150855,0 127 175982,4 -3
4 Үйлдвэрийн осол 50 107157,5 51 115177,8 1
  Нийт дүн 1969 2989617,8 1993 3503577,2 24

Нийгмийн даатгалын сангаас  олгосон: Тэтгэмж

Төрөл 2017.05.24 2018.05.24
Хүний тоо Тэтгэмжийн дүн /мян. төг/ Хүний тоо Тэтгэмжийн дүн /мян. төг/
1 ХЧТА тэтгэмж 716 54186,5 691 65794,9
2 ЖБА тэтгэмж 122 138478,7 183 2402547,6
3 Оршуулга 34 34000,0 29 29000,0
4 ҮОМШӨ-ХЧТА 18 8487,3 20 24481,5
5 Ажилгүйдэл 84 151593,5 61 94770,8
  Нийт дүн 974 386745,8 984 454594,8

Сайн дурын даатгал:

Сайн дурын даатгалын хамрагдалт 2017.05.24 2018.05.24
Шинээр 86 99
Мөнгө тушаасан 762 503
Тушаасан мөнгөн дүн / мян төг/ 82291,4 81861,9

 

ГУРАВ. ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

Эрх зүйн сургалт сурталчилгааны чиглэлээр: 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр төрийн байгууллагын эрх зүйн сургалт, сурталчилгаа хариуцсан албан хаагчид болон багийн Засаг дарга нарт зориулан “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх нь үндэсний хөтөлбөрийн танилцуулга”, “Эрх зүйн мэдээлэл бэлтгэх, түгээх аргачлал, анхаарах асуудлууд”, “Баримт бичгийн стандарт” сэдвээр сургалт зохион байгуулж, цаашид иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд хэрхэн хамтарч ажиллах тухай санал солилцлоо. Тус сургалтанд нийт 30 албан хаагч хамрагдсан байна.

Мөн Шүүхийн Тамгын газар, аймгийн Прокурорын газартай хамтран багийн Засаг дарга нарт “Шүүхийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл”, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд багийн Засаг даргын оролцоо”, “Багийн Засаг дарга нарт хуулиар олгогдсон эрх хэмжээ, түүнийг хэрэгжүүлэх нь” сэдвүүдээр сургалтыг үргэлжлүүлэн зохион байгуулсан бөгөөд сургалтаар багийн Засаг дарга нараас 2017 он, 2018 оны 1 дүгээр улиралд гарсан захирамжуудад дүн шинжилгээ хийн танилцуулж, багийн Засаг даргын эрх хэмжээтэй холбоотой хуулиудыг эмхэтгэн тараалаа. Багийн Засаг дарга нараар дамжуулан иргэдэд хууль сурталчлах зорилгоор Захиргааны ерөнхий хуулийн эмхэтгэлийг баг бүрт 50 ш, нийт 400 ширхэгийг олгож, иргэдэд хүргэх ажлыг зохион байгуулсан.

 “Иргэдээ сонсъё” аяны хүрээнд 2018 оны 05 дугаар сарын 07-оос 25-ны өдрүүдэд Хууль, эрх зүйн хэлтсээс Цагдаагийн хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэстэй хамтран Шивээговь сум, Ус-Ду ОНӨААТҮГ, Төмөр замын замын 3 дугаар ангийн 3 хэсэг, Цахилгаан дамжуулах ТӨХК-ийн ажилчин, нийт 131 иргэнд, Боржигин чуулга, Номын сан, Музей,  Нэгдсэн эмнэлэг, Сүмбэр сумын өрхийн эмнэлэг, Баянтал сумын эрүүл мэндийн төв, Улсын бүртгэлийн хэлтсийн нийт 114 албан хаагчидад “Хууль тогтоомж судлахын ач холбогдол”, “Захиргааны ерөнхий хууль- захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрт гомдол гаргах нь”, “Зөрчлийн тухай хуульд заасан улсын бүртгэлтэй холбоотой заалтууд”, “Улсын бүртгэлийн хэлтсээс үзүүлж буй үйлчилгээ “Зөрчлийн тухай хуульд заасан эрүүл мэндийн байгууллагатай холбоотой заалтууд”, “Зөрчлийн тухай хууль”, “Авлигын эсрэг хууль”-иар, нийт 8 удаагийн сургалт зохион байгууллаа.  Мөн тус аяны хүрээнд Ерөнхий боловсролын 1, 2, 5 дугаар сургуулийн 10, 11, 12 ангийн төлөөлөл 70 сурагч хүүхдүүдийг хуулийн байгууллагын үйл ажиллагаатай танилцуулж, мэргэжил сурталчлах зорилгоор “Танилцах аялал”-ыг 2018 оны 05 дугаар сарын 09-өөс 11-ний өдрийн хооронд зохион байгууллаа. Аялалын хүрээнд Улсын бүртгэлийн хэлтэс, Шүүхийн Тамгын газар, Прокурорын газар, Цагдаагийн хэлтэсийн үйл ажиллагаа, Төрийн архивын сан хөмрөгтэй танилцуулсан.  Мөн “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд эрх зүйн мэдлэг, мэдээлэлтэй байхын ач холбогдол” сэдэвт ведио хичээлийг сурагчдад үзүүлж, хүүхдүүдийн дунд “Алтан хонх” тэмцээн зохион байгуулсан бөгөөд уг тэмцээнд Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн сурагч Э.Гантуяа тэргүүн байр эзэлж батламж, мөнгөн шагналаар шагнуулав.

 “Иргэдээ сонсъё” аяны хүрээнд 2018 оны 05 дугаар сарын 14-өөс 18-ны өдрүүдэд Сүмбэр, Баянтал, Шивээговь сумдад “Хууль сурталчлах өдөрлөг”-ийг зохион байгуулсан бөгөөд тус арга хэмжээгээр давхардсан тоогоор 558 /66 айл, 5 албан газрын ажилчдад мэдээлэл хүргэсэн/  иргэнд үйлчилж, нийт 1361 ширхэг тараах материал тараан, хууль тогтоомжийг сурталчлан ажилласан. Мөн 12 иргэнээс санал хүсэлт, гомдол хүлээн авч шийдвэрлэсэн байна.

            Архивын ажлын  чиглэлээр:  Архивийн баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлын хүрээнд 1 хөмрөгийн 1965-1976 оны 17 хадгаламжийн нэгжийн 1984 хуудас баримтын 1464 заалт 13442 хүний нэр, 1469 байгууллагын нэр, 4765 газар зүйн нэр, нийт 1813 хуудас баримтыг программд холбож, цахимжуулалтын мэдээг сар бүрийн 25-ны дотор Архивын ерөнхий газарт хүргүүлээд байна. Архивын баримтаас 17 иргэнд лавлагаа мэдээллээр үйлчилгээ үзүүлсэн.

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТЭС НЬ:

Иргэний бүртгэлийн чиглэлээр:

  • Шинээр гадаад паспорт захиалсан -70
  • Иргэний үнэмлэх шинээр олгосон -92
  • Төрснөө бүртгүүлсэн хүүхдийн тоо- 31
  • Гэрлэлт бүртгүүлсэн тоо – 6
  • Гэрлэлт цуцлуулснаа бүртгүүлсэн тоо -2
  • Үрчлэлтийн бүртгэлийн тоо -1
  • Овог, нэр өөрчлөлтийн бүртгэлийн тоо -3
  • Эцэг тогтоолтын бүртгэлийн тоо – 16
  • Нас барсныг бүртгүүлсэн тоо – 7
  • Өөр аймаг, хотоос шилжиж ирсэн нийт иргэн -36
  • Өөр аймаг, хот руу шилжиж явсан нийт иргэн -45
  • Аймаг дотор шилжсэн иргэдийн тоо -65

Эд хөрөнгийн бүртгэлийн чиглэлээр:

  • Үл хөдлөх хөрөнгийг анхны удаа баталгаажуулах бүртгэл – 3
  • Газар өмчлөх эрхийг анхны удаа баталгаажуулах бүртгэл – 318
  • Гэрээний бүртгэл –  52
  • Барьцааны гэрээний бүртгэл – 305
  • Эд хөрөнгөд орсон өөрчлөлт, залруулга -3

Хуулийн этгээдийн бүртгэлийн чиглэлээр:

  • Шинээр байгууллагдсан хуулийн этгээдийн бүртгэл – 5
  • Хуулийн этгээдийн бүртгэлийн өөрчлөлт -6

Архивын чиглэлээр:

  • Төрийн байгууллагад гаргасан лавлагаа, хуулбар -85
  • Хуулийн этгээдэд гаргасан лавлагаа, хуулбар – 1
  • Иргэнд гаргасан лавлагаа, хуулбар – 266-г олгож, төрийн үйлчилгээг нийт 1418 иргэнд үзүүлсэн байна.

ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА НЬ: Хэргийн газрын үзлэгт нийт 19 удаа оролцож, үүнээс хүний амь хохирсон хэргийн газрын үзлэгт 3, хулгайн гэмт хэргийн газрын үзлэгт 4, зам тээврийн ослын 5, бусад хэргийн газрын үзлэгт 7 удаа оролцож хэргийн газраас гарын мөр 14, гутлын мөр 2, тээврийн хэрэгслэлийн мөр 3, бусад ул мөр эд мөрийн баримт 22-г бэхжүүлэн хураан авч хэргийн материалд хавсаргасан. Хэргийн газрын үзлэгийн болон эд мөрийн баримт, эрэн сурвалжлах, танин олуулах ажиллагаа, хэргийн газрын давтан үзлэг, нэгжлэг, цогцос задлан шинжилгээ зэрэг ажиллагааны 581 кадр гэрэл зургийг боловсруулан холбогдох материалд хавсарган ажилласан байна.

Хүний биед гэмтлийн зэрэг тогтоох үзлэг 27 хийж дүгнэлт гаргасан ба үүнээс гэмтэл тогтоогдоoгүй 7, гэмтлийн зэрэгт хамаарахгүй 3, хөнгөн зэргийн гэмтэл 16, хүндэвтэр зэргийн гэмтэл 1 тогтоогдсон.

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЛБА НЬ: Шүүхээс шинээр 23 гүйцэтгэх хуудасны 121574,1 мянган төгрөгийн  гүйцэтгэх  баримт бичиг хүлээн авч цахим бүртгэлд бүртгэлээ. 2018 оны 05 дугаар сард төлбөрийн 10 гүйцэтгэх баримт бичгийн 5791.5 мянган төгрөг, хүүхдийн тэтгэлэгийн 2 гүйцэтгэх баримт бичгийг бодитой биелүүлсэн.

Шинээр хорих ял эдлэхээр ирж буй хоригдлуудаас бичиг баримтаа гээгдүүлсэн, шинэчилсэн бүртгэлд бүртгэгдээгүй, иргэний үнэмлэхний хугацаа дууссан зэрэг зөрчлүүд байгаатай холбоотойгоор нийт 10 хоригдлын иргэний үнэмлэхний лавлагаа, мэдээллийг аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулан авсан.

Мэргэжил эзэмшүүлэх хөдөлмөрийн дадлага олгох сургалтыг аймгийн Уул уурхайн жишиг сургууль Политехникийн коллежтэй хамтран зохион байгуулж, ”Уул уурхайн хүнд машин механизмын опператорчин” мэргэжил олгохоор 28 хоригдлыг сурган, “Машин онишлогоо, хүнд машин механизмын жолоодлого”, “Ажлын зураг унших” зэрэг ерөнхий эрдмийн хичээл ажлын 5 хоногт явагдаж байна. Мөн Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуультай хамтран 16 хоригдлыг бичиг үсгийн сургалтанд хамруулсан.

ЦАГДААГИЙН ХЭЛТЭС НЬ: Аймгийн хэмжээнд 2018 оны эхний 4 сарын байдлаар 34 холбогдогчтой, 29.0 сая төгрөгийн хохиролтой, 108 гэмт хэрэг бүртгэгдсэн нь урьд оны мөн үеэс гэмт хэрэг 47 хэргээр буюу 77.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Гэмт хэргийн илрүүлэлт 21.8 хувьтай байна.

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2018 оны Б/06 дугаартай шийдвэрийн дагуу Сүмбэр сумын нутаг дэвсгэрт гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам сахиулах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон нийт цагдаагийн хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор аж ахуйн нэгж байгууллагуудыг батлагдсан хуваарийн дагуу эргүүл ажиллуулж байна. Одоогоор 6 байгууллагын 18 ажилтан 6 удаагийн эргүүлд ажиллалаа.

“Байгалиа хамгаалья” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Тохижилт Сүмбэр ОНӨААТҮГ, Политехникийн коллеж, БЗӨБ ЦТС ТӨХК-ийн салбарын 128 ажилтан, оюутан, сурагчдад  “Зөрчлийн тухай хууль”, “Хүрээлэн байгаа орчны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” талаар сургалт зохион байгууллаа.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР НЬ: Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан Эрүүл мэндийн байгууллагуудын Гамшгаас хамгаалах тухай хууль болон галын аюулгүй байдлын тухай хууль түүнтэй нийцүүлэн гаргасан стандарт, норм нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах төлөвлөгөөт хяналт шалгалтын ажил 60 хувьтай явагдаж байна.

Иргэн аж ахуй нэгж байгууллагын гаргасан хүсэлтийн дагуу 5 аж ахуй нэгжид Галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг зохион байгуулан, шалгалтын явцад нийт 18 зөрчил илрүүлж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар хугацаатай үүрэг даалгавар өгч ажилласан.

Аж ахуй нэгж, байгууллагын хүсэлтээр 5 байгууллагад ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт гарган 62500 төгрөг, галын аюулгүй байдлын зөвшөөрөл 1-ийг олгож 100,000 төгрөг, нийт 162500 төгрөгийг  Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн дагуу орон нутгийн орлогод төвлөрүүллээ.

Аймгийн УЦУОШГ-аас ирүүлсэн цаг агаарын төлөв мэдээ, Өмнөд бүсийн төвөөр ирсэн шуурхай мэдээний дагуу сэрэмжлүүлэх мэдээг 1 удаа гарган аймгийн Залуус телевизээр 2 өдөр, 3 удаагийн давтамжтай 6 удаа, аймгийн болон байгууллагын фейсбүүк хаягаар 2 удаа байршуулан ард иргэдэд хүргэсэн.

            Болзошгүй эрсдэлээс /цасан шуурга, обеъктийн түймэр, ой, хээрийн түймэр, шар усны үер/ урьдчилан сэргийлэх богино хэмжээний бичлэгийг өдөрт 3 удаагийн давтамжтайгаар аймгийн Залуусын телевизээр нэвтрүүлэн ард иргэдэд хүргэн ажиллаж байна.

Ард иргэдэд гамшгийн эрсдэлийг бууруулах мэдлэг ойлголтыг сонирхолтойгоор хүргэх “Анхаар” аппликэйшн таниулан сурталчилах, гар утсанд татан суулгах талаар 278 иргэнд мэдээлэл өгсөн байна.

 “Гал түймэр, болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлье” сэдэвт өдөрлөгийн арга хэмжээг 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Сүмбэр сумын 2 дугаар багийн богино дэнжийн айл өрхүүдэд зохион байгууллаа. Өдөрлөгийн хүрээнд БЗӨБЦТС ТӨХК-ний Говьсүмбэр салбарын ажилтнуудтай хамтран 268 өрхөд галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг явуулж 63 зөрчил илрүүлэн, 26 зөрчлийг газар дээр нь арилгуулж, 37 зөрчлийг арилгуулахаар үүрэг өгч, 768 хүнд Гамшгаас хамгаалах тухай болон Галын аюулгүй байдлын тухай хуулиар яриа таниулга хийж 250 ширхэг гарын авлага, материал тараан ажиллалаа.

2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр “108 ойл” ХХК-ний Говьсүмбэр аймаг дахь Газрын тосны бүтээгдэхүүний агуулахад Онцгой байдлын газрын даргын баталсан “2018 онд гал түймэр унтраах тархалт, тактикийн сургууль зохион байгуулах төлөвлөгөө”-ний дагуу гал унтраах тактикийн сургуулийг зохион байгууллаа. Дадлага сургуульд Онцгой байдлын газраас 25 албан хаагч, тухайн байгууллагаас 15 ажилтан, нийт 40 хүн хамрагдлаа.

Аймгийн Засаг даргын 2018 оны “Эргүүл шалгалт, сурталчилгааны ажил зохион байгуулах тухай” А/159 дүгээр захирамж, Онцгой байдлын газар болон Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргын хамтран баталсан “Хээрийн түймэр гарах магадлал бүхий сумдын нутаг дэвсгэрт хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний удирдамж”-ийн дагуу 2018 оны 05 дугаар сарын 17-оос 18-ны өдрүүдэд Сүмбэр сумын 5, 6 дугаар багт хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх эргүүл шалгалт хийж, хээрийн түймэр унтраах бүлгийн малчин иргэдтэй уулзан хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх яриа таниулга хийж, гарын авлага тараан, 5 бүлгийн 48 малчин иргэдтэй хээрийн түймэр унтраах дадлага хийлээ. Мөн  хээрийн түймэр унтраах багаж хэрэгсэлд үзлэг хийж, засварлаж хэвийн ажиллагааг хангууллаа.

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР: Төлөвлөгөөт шалгалтыг 22 объектод гүйцэтгэж, зөвлөн туслах үйлчилгээг 20 объектод үзүүлж илэрсэн зөрчлийг арилгуулахаар 22 зөвлөмж, 17 албан шаардлага хүргүүлж, 11 газарт тандалт судалгаа, урьдчилан сэргийлэх хяналтыг 5 газарт, байгууллагын хүсэлтээр 8 газар олголтын ажилд хяналт шалгалт гүйцэтгэж 3 дүгнэлт гаргаж, төлөвлөгөөт шалгалтын дүнг газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн. Шалгалт, зөвлөн туслах үйлчилгээний явцад 20 арчдас, 6 усны шинжилгээ авч, хими, нян судлалын лабораторид шинжилгээнд хамруулахад эрүүл ахуй, стандартын шаардлагад нийцэж байв. Шалгалтын явцад хадгалалт хэрэглээний хугацаа хэтэрсэн, чанар, аюулгүйн шаардлага хангаагүй 7 нэр төрлийн 169 ширхэг 186050 төгрөгийн бүтээгдэхүүнийг хүнсний хэрэгцээнээс хасч, 8 нэрийн 60 ширхэг 246100 төгрөгийн бүтээгдэхүүнийг буцаан татан авалт хийлгэж, 4 иргэнд 1730.9 мянган төгрөгийг олгуулсан.

            “Шивээ Овоо” ХК-иас ирүүлсэн хүсэлтийн дагуу 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр “Шивээ Овоо” ХК-ийн нүүрсний уурхайн Хатаах үйлдвэрийн барилгад төлөвлөгөөт бус шалгалтыг “Барилгын тухай”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” тухай хуулиудын хүрээнд, “Эвдрэл гэмтэлтэй барилга байгууламжид инженерийн биет судалгаа явуулах аргачилсан заавар”-т заасны дагуу гүйцэтгэсэн. Шалгалтаар хөрсний шилжилтээс шалтгаалан хатаах үйлдвэрийн барилгад ан цав, цуурал их хэмжээгээр үүссэн, хөрсний эвдрэл гэмтэл нь барилгын бетон шал, шугаман суурь, гадна тоосгон хана, цутгамал төмөр бетон шатны эргэх хэсгийн хучилтад 2,55 мм-с 46,5 мм хүртэлх хэмжээтэй ан цав үүсгэсэн нь хэмжилтээр тогтоогдсон. Ан цавын хэмжээ нь 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн хэмжилтээр өдөрт 5 мм хүртэлх хэмжээгээр нэмэгдэж, барилгын төмөр каркас хэв гажилтад орж барилгын гадна хана хумирсан байдалтай ба хөрсний гулсалт үргэлжилсээр байгаа нь барилга нурах эрсдэлийг нэмэгдүүлж байгаа тул 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 09-07-011/29 дугаартай  улсын байцаагчийн актаар тухайн барилгын үйл ажиллагааг бүр мөсөн зогсоож, буулгахыг Шивээ Овоо ХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Энхтүвшинд хариуцуулсан. Хөрсний гулсалтыг тодорхойлж, шалтгааныг тогтоох, цаашид авах арга хэмжээний санал боловсруулахаар Эрчим хүчний сайдын тушаалаар батлагдсан ажлын хэсэг ажиллаж байна.

Согтууруулах ундааны эргэлтэнд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөлд 5 санал хүргүүлэв. Мөн “Гэзэгт” ЗБН-д тусгай зөвшөөрөлгүйгээр архи, согтууруулах ундааны бөөний худалдааг эрхлэхгүй байх тухай албан шаардлага хүргүүллээ.

Сүмбэр, Баянтал сумын нутаг дэвсгэрт зүй бусаар хорогдсон малын сэг, зэмийг устгах арга хэмжээний гүйцэтгэл, явцад хяналт тавьж, сэг зэмийг цуглуулах, тээвэрлэх, устгалын цэг тогтоох, устгалын дараах халдваргүйтгэлийн ажилд зөвлөгөө өгч, халдваргүйжүүлэлтэд ашиглаж буй ариутгалын бодисын сорилт баталгаажуулалтын лабораторийн дүн, шинжилгээний баримт бичгүүдийн бүрдүүлэлтэд хяналт тавьж ажилласан. Зарим бодисын идэвхийг тодорхойлуулахаар МХГ-ын лабоарторид дээж бэлтгэн хүргүүлэн, идэвхийг тодорхойлуулав. Халдваргүйжүүлэлтийн бодисын идэвхи хэвийн байна.

            Улсын байцаагчдаас болон ААНБ, иргэний хүсэлтээр ирүүлсэн усны 28, хүнсний ногооны 5, хоолны 7,  ариутгалын бодисны 3, хүнсний бүтээгдэхүүн 16, хуванцар савны 2, цагаан идээний 3, ариун материал 6, агаар 20, арчдасны 179 сорьцонд 2-9 үзүүлэлтээр хими, нян судлалын шинжилгээг хийж гүйцэтгэсэн. Эерэг сорьц 12 илэрсэн.

Хими, нян судлалын лаборатори нь 858700 төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн. Хяналт шалгалтаар 2375700  төгрөгийн шинжилгээг төлбөргүй хийж гүйцэтгэсэн.

ДӨРӨВ. БОЛОВСРОЛ,СОЁЛ, ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН

ХАМГААЛЛЫН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

Боловсролын чиглэлээр:  Сургуулийн өмнөх насны хүүхдийн дунд “Бид бяцхан хөгжимчид” аймгийн уралдааныг зохион байгуулж нийт 7 цэцэрлэгийн 140 хүүхэд оролцлоо.

            “Замын хөдөлгөөний цагаан толгой–2018” тэмцээнийг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн тасагтай хамтран зохион байгуулж, нийт 120 хүүхдийг хамрууллаа.

БНХАУ-ын Авга хошууны Мөнхгал цэцэрлэгийн хамт олон Сүмбэр сумын 5 дугаар цэцэрлэг болон Сүмбэр сумын цэцэрлэгүүд харилцан туршлага солилцон ажиллалаа.

Монгол улсын гавьяат багш Н.Түмэн-Өлзийн нэрэмжит Монгол бичгийн олимпиадыг 10 ангилалаар зохион байгуулж, нийт 160 гаруй иргэд хамрагдлаа.

Соёл, урлагийн чиглэлээр: “Үндэсний бичиг үсгийн баяр-2018” аяныг зохион байгууллаа. Тус аяны хүрээнд аймгийн ЕБС-ын нийт 5 сургуулийн дунд “Сайхан бичигтэн анги хамт олон шалгаруулах уралдаан” зарлаж, 30 ангийн 960 хүүхэд, сурагчид оролцлоо. Сурагчдын бүтээлээр аймгийн нийтийн Номын санд үзэсгэлэн гаргасан байна.

            Ном эрдэм 2 сарын аяныг амжилттай зохион байгууллаа. Аяны хүрээнд 680 иргэн шинээр карт нээлгэж, 9620 уншигчид 10150 ширхэг ном олгосон. Түүнчлэн “Тэргүүний уншигч”, “Тэргүүний уншигч хамт олон”, “Оюунлаг гэр бүл”-ийг шалгарууллаа.

            “Өв Соёл -2018” уралдааны хүрээнд “Уран бичлэг”-ийн уралдаан, иргэдийн гар дээр байгаа “Соёлын баримтат өв”-өөр үзэсгэлэн гаргалаа.

Хүүхдийн хөгжил, оролцоо, эрх хамгааллын чиглэлээр: “Хүүхдийн инээмсэглэл- Гэр бүлийн аз жаргал” өдөрлөгийг зохион байгуулж Сүмбэр сумын “Гэрээр айлчлагч” хөтөлбөрт хамрагдаж буй 100 өрхийн 200 гаруй иргэд хамрагдлаа. Өдөрлөгийн хүрээнд “Монгол өрх” сэтгэл зүйн хүрээлэнгийн тэргүүн С.Баасанбат “Гэр бүлийн үнэ цэнэ” сэдвээр лекц уншлаа.

 “Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо”-ны гишүүдийг чадавхижуулах сургалт зохион байгууллаа. Сургалтанд АЗДТГ-ын Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны 16 гишүүдэд  “Монгол өрх” сэтгэл зүйн хүрээлэнгийн тэргүүн С. Баасанбат сургалт хийлээ.

Хүүхдийн хөгжил хамгааллын жишиг сургуулийг байгуулах  ажлын хүрээнд Сүмбэр сумын 2 дугаар сургуулийг сонгож, Жишиг сургуулийн нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа. Нээлтэнд нийт 250 багш, эцэг эх, сурагч хамрагдсан.

Аймгийн 3 суманд “Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр өдөрлөг зохион байгууллаа. Тус өдөрлөгөөр  “Гэр бүлийн үнэ цэнэ” лекц, “Орон нутгийн гэр бүлийн өнөөгийн байдал” илтгэл, сумын Шилдэг 5 гэр бүл шалгаруулах хүндэтгэлийн арга хэмжээ, Хослон дуулъя дууны уралдааныг тус тус  зохион байгуулж, нийт 300 гаруй иргэнийг хамрууллаа.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргын талаар танилцуулга мэдээлэл хийж, иргэдийн хүсэлтээр сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээг 50 гаруй иргэдэд үзүүллээ.

Эрүүл мэндийн чиглэлээр:

Үзүүлэлт 2017 оны 05 сар өссөн дүн 2018 он 05 сарын 20-ны байдлаар / өссөн дүн
Төрсөн эх 120 150
Гэрийн төрөлт 0 0
Амь төрсөн хүүхэд 121 150
Амьгүй төрөлт 0 0
Нас барсан 28 14
Эмнэлгийн нас баралт 2 3
Хоног болоогүй нас баралт 2 0
0-1 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1 0
1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 2 0
Эмнэлгээс гарсан хүний тоо 1635 1443
Амбулаторийн үзлэг 38747 28333
Халдварт өвчин 84 77

 

Яаралтай тусламжийн нийгэмлэгээс “Амилуулах суурь болон лавшруулсан тусламж” сургалтыг орон нутагт зохион байгуулж, аймгийн эрүүл мэндийн салбарын 111 эмч, мэргэжилтэн хамрагдлаа.

“Энэрэл” төрийн бус байгууллагын дэмжлэгтэйгээр АНУ-ын Юта мужаас Рожер Харденг шүдний эмч бага насны хүүхдийн дунд амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг хийн, Сүмбэр сумын 5 дугаар цэцэрлэгийн 243 хүүхдийг хамрууллаа. Үүнээс эрүүл 62, шүдний өвчлөлтэй 182 хүүхэд бүртгэгдэж, өвчлөл 74.0 хувьтай байна.

 “Шинэ нийгмийн эрүүл мэнд” НҮТББ-тай хамтран “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй” сэдэвт 2 өдрийн сургалтыг зохион байгуулж, нийт 70 эмч, эмнэлгийн мэргэжилтнийг хамрууллаа.

 Аймгийн иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх зорилгоор “Өглөөний агаар-Өнөөдрийн эрч” арга хэмжээг эхлүүлээд байгаа бөгөөд тус арга хэмжээний хүрээнд аймгийн Соёл, спорт, амралтын хүрээлэнд иргэдийг өглөө бүр дасгал хөдөлгөөнөөр хичээллүүлэх нөхцлийг бүрдүүлэн, тогтмолжуулахаар ажиллаж байна.  

Биеийн тамир, спортын арга хэмжээ: Өсвөрийн хөнгөн атлетикийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж, 5 сургуулийн 100 гаруй тамирчин 42 багц медалийн төлөө өрсөлдлөө.

            2018 оны даамны насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж, нийт 26 тамирчин оролцож аваргуудаа тодрууллаа.

            “Чойр хөгжлийн лиг-2018” сагсан бөмбөгийн тэмцээнийг 2 сарын турш зохион байгуулж аваргуудаа тодрууллаа. Тэмцээнд 8 багийн 120 гаруй тамирчин оролцож өрсөлдсөн юм.

2018 оны аймгийн аварга шалгаруулах үндэсний шагайн харваан тэмцээнийг зохион байгуулж, 10 багийн 90 гаруй харваач цэц мэргээ сорин өрсөлдөж аваргаа шалгарууллаа.

              Аймгийн үндэсний сурын холбоо аймгийн нээлтийн харвааг амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд Сүмбэр, Шивээговь сумын харваачид оролцож өрсөлдөн аваргуудаа тодрууллаа.

             Нийгмийн бодлогын хэлтсийн харъяа байгууллагуудын дунд шилжин явах цомын төлөөх спортын 3 төрөлт тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд 8 багийн 80 гаруй тамирчид оролцон өрсөлдөж аваргуудаа тодрууллаа.

“Эх байгалиа хайрлаж-Идэвхтэй амьдарцгаая” сэдэвт явган аялалыг зохион байгуулж, 80 гаруй иргэн 8 багт хуваагдан оролцлоо. Аялалын үеэр спортын 6 төрлийн тэмцээн зохион байгууллаа.

            Ус, цаг уур, орчны шинжилгээний албан хаагчдын говийн бүсийн спортын наадмыг зохион байгуулж, 5 аймгийн баг спортын таван төрлөөр хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

            Чөлөөт бөхийн олон хотын өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн Ш.Наранбаяр дасгалжуулагчтай 15 тамирчин оролцож, хөвгүүдийн +85кг жинд Ө.Бумба-Очир хүрэл медаль хүртсэн.

            Сагсан бөмбөгийн U12, U13 насны ангилалын өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд Б.Буянтогтох, Б.Баттогтох нарын удирдлага дор өсвөрийн баг тамирчид оролцлоо. U12 насны хөвгүүдийн ангилалд Б.Санчир ахлагчтай баг хүрэл медаль хүртэж, Б.Төгөлдөр “Шилдэг довтлогч”-оор шалгарсан байна.

            Монголын сагсан бөмбөгийн холбооноос 4 дэх жилдээ зохион байгуулж буй “Мастерс лиг-2018” амжилттай болж Говьсүмбэр аймгаас төрөн гарсан сагсан бөмбөгийн анхны спортын мастер У.Мөнхбаатараар ахлуулан оролцсон манай аймгийн баг аваргаар тодорлоо.

Усан спорт, сургалтын төвийн бассейнаар 395 иргэн үйлчлүүлснээс 362 хүүхэд, 33 том хүн байна. Сургалтанд хамрагдсан иргэн бүрт аюулгүй ажиллагаа, анхан шатны заавар зөвлөгөөг тухай бүр өгч хэвшээд байна.

Хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр:   Хөдөлмөрийн зах зээлийн нэгдсэн санд шинэ ажлын байранд 12 иргэнийг бүртгэж, мэдээллийн санд ажил хайгчаар бүртгэсэн. Аж ахуй нэгжээс 25 сул байрны захиалга авч, 15 ажилгүй иргэнийг бүртгэж, байнгын ажлын байранд зуучилсан.

Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аяны хаалтын арга хэмжээг зохион байгуулж, 23 байгууллагын 38 иргэн хамрагдлаа.

Шинээр төрсөн 26 хүүхдийг мэдээллийн санд бүртгэж, хүүхдийн мөнгөнд хамруулсан. Гурав ба түүнээс дээш тооны 0-18 насны хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмжийг 34 иргэнд 8.160.0 төгрөгийг олгосон. 0-18 насны 3 ба түүнээс дээш хүүхэдтэй 6 өрхөд хүнсний дэмжлэг үзүүллээ. Алдарт эхийн одонгийн мөнгөн тэтгэмжийг 1182 эхэд 157.900,0 төгрөгийг олгосон.

ТАВ. ХӨДӨӨ АЖ АХУЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

2017 оны жилийн эцсийн мал тооллогоор  мал сүрэг 5 төрөл дээр өсч,  438409 мал тоологдож урьд оноос 10.2 хувиар өсч, 2018 онд төллөх  хээлтэгч 201476, хээлтүүлэгч  3556  байна.

Мал аж ахуйн  хаваржилт: 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар 131461  мал төллөж, 113041 төл бойжиж, 19615 төл хорогдсон байна.  Аймгийн дүнгээр  27709 мал хорогдсон нь нийт малын 6.32 хувийг эзэлж байна.

Сумдын нэр Оны эхний хээлтэгч Төллөсөн хээлтэгч
Бүгд Ингэ Гүү Үнээ Хонь Ямаа Бүгд Ингэ Гүү Үнээ Хонь Ямаа
1 Баянтал 30027 46 1514 844 15068 12555 21753 6 172 274 12220 9081
2 Сүмбэр 150785 248 5181 4576 72075 68705 93771 71 924 1691 47779 43306
3 Шивээговь 20664 58 659 727 9828 9392 15937 21 253 498 7735 7430
Нийт дүн 201476 352 7354 6147 96971 90652 131461 98 1349 2463 67734 59817

 

Сумдын

нэр

Гарсан төл Хорогдсон төл Үүнээс: Арьснд
Бүгд Ботго Унага Тугал Хурга Ишиг Бүгд Ботго Унага Тугал Хурга Ишиг
Баянтал 21800 6 172 274 12247 9101 499 0 19 21 201 258  
Сүмбэр 94454 71 924 1691 48000 43768 19026 4 43 51 7063 11535 330
Шивээговь 16402 21 253 498 7970 7660 90 0 0 0 40 50  
Нийт дүн 132656 98 1349 2463 68217 60529 19615 4 62 72 7304 11843 330

Сумдын нэр Бойжиж буй төл Бойжилтын хувь  Төллөлтийн хувь
Бүгд Ботго Унага Тугал Хурга Ишиг
Баянтал 21301 6 153 253 12046 8843 97.7 72.4
Сүмбэр 75428 67 881 1640 40607 32233 87.7 61.6
Шивээговь 16312 21 253 498 7930 7610 99.5 77.1
Нийт дүн 113041 94 1287 2391 60583 48686 95.0 71.1

Сумдын нэр Оны эхний малын тоо Хорогдсон мал
Бүгд Тэмээ Адуу Үхэр Хонь Ямаа Бүгд Тэмээ Адуу Үхэр Хонь Ямаа
1 Баянтал 66341 149 4639 2006 32031 27516 1897 0 112 70 476 1239
2 Сүмбэр 324031 654 15770 11100 151020 145487 25343 4 765 1318 9272 13984
3 Шивээговь 48037 126 1862 1797 22178 22074 469 1 41 41 146 240
Нийт дүн 438409 929 22271 14903 205229 195077 27709 5 918 1429 9894 15463

Үүнээс өвчнөөр хорогдсон мал Хорогдсон хээлтэгч Хорогдсон хээлтүүлэгч
Бүгд Тэмээ Адуу Үхэр Хонь Ямаа Бүгд Тэмээ Адуу Үхэр Хонь Ямаа Бүгд Тэмээ Адуу Үхэр Хонь Ямаа Хорогдлын хувь
0 0 0 0 0 0 339 0 28 21 81 209 57 0 4 5 26 22 2.86
52 0 0 52 0 0 4921 0 186 284 1672 2779 295 0 3 7 108 177 7.82
23 0 0 23 0 0 125 1 20 4 46 54 13     1 5 7 0.98
75 0 0 75 0 0 5385 1 234 309 1799 3042 365 0 7 13 139 206 6.32

            Бэлчээрийн хортон мэрэгч их байгаатай холбоотойгоор хортон мэрэгчтэй тэмцэх ажлыг сумдын орон нутгийн зардал болон “Инвест ко-оп Монгол” төслийн газартай хамтран зохион байгуулж байна. Мөн аж ахуйн нэгж байгууллагуудад шувууны суудал хийлгэх хуваарь гаргасны дагуу 18 байгууллагын 48 суудлыг байршуулахад бэлэн болоод байна.

Гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх арга хэмжээний хүрээнд аймгийн нутаг дэвсгэр дэх мэдрэмтгий малыг вакцинжуулах ажлыг 04 дүгээр сарын 23-ны өдрөөс эхэлж, вакцинжуулалтанд 462.144 мянган толгой мал хамруулахаар төлөвлөснөөс 369.538 мян.толгой мал хамруулав. Вакцинжуулалт 80 хувийн гүйцэтгэлтэй байна.

Хүн амын хүнсний хэрэгцээнд сүү, сүүн бүтээгдэхүүн нийлүүлдэг Сүмбэр, Баянтал, Шивээговь сумын 25 өрхийн 482 толгой малыг тандалт шинжилгээнд хамруулав. Үүнээс 201 саалийн үнээ, 251 саалийн ямаа, 30 тэмээнд бруцеллёзын шинжилгээ хийсэн.

Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторитой байгуулсан хамтарсан гэрээний дагуу шүлхий, бог малын мялзангийн байгалийн халдвар шалгах ийлдэс судлалын тандалт шинжилгээг зохион байгууллаа. Шинжилгээнд Сүмбэр, Баянтал, Шивээговь сумын  48 өрхийн 240 үхэр, 240 хонь, 120 ямаа  нийт 600 малаас цусны дээж авсан.

Аймгийн хэмжээнд энэ оны төлөвлөгөөгөөр 46 га талбайд тариалалт хийнэ. Хүнсний ногоо үндэсний хөтөлбөрийн хүрээнд 7.2 сая төгрөгийн үнэ бүхий 15 төрлийн 0.8 тн үрийг ХХААХҮЯамнаас татан авч өрхийн тариалан эрхлэгчдэд сумдын мал эмнэлэг үржлийн тасгуудаар дамжуулан үнэгүй олгож байна.

Аймгийн төвийн захууд, томоохон худалдааны төвүүдийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийг өнгөрсөн сарын үнэтэй харьцуулан гаргасан 2018 оны 05 дугаар сарын үнийн мэдээ.

Бараа бүтээгдэхүүн Дээд үнэ/төг/ Доод үнэ/төг/ Өссөн бүүрсан үзүүлэлт/+-/
1 Үхрийн мах Ястай 7500 6000 +500
Цул 8500 8000 +500
2 Хонины мах Ястай 7000 5000 +500
Цул 7500 7500
3 Адууны мах Ястай 6000 5000 +250
Цул 7000 6500
4 Ямааны мах Ястай 5500 4000 +250
Цул 6500 6000 +500
5 Тахианы мах Гуя 7500 6000 +200
Мөч 7200 6000
6 Лууван Монгол 1500 1300
Хятад 1200 1200
7 Төмс Монгол 1300 1200 +150
Хятад 1200 1000
8 Байцаа Монгол 1500 1300 +100
Хятад    
9 Чинжүү Монгол    
Хятад 5000 4500
10 Манжин Монгол 3200 2800 +100
Хятад    
11 Сонгино /бөөрөнхий/ Монгол 2000 2000
Хятад 1500 1200 +150
12 Помидор Монгол 6000 5500
13 Өргөст хэмх Монгол 6000 5000
14 Элсэн чихэр 2300 2200
15 Будаа Цагаан будаа задгай 1кг /хятад/ 2400 2200
Шар слава 1кг 2200 2000
Гурвалжин слава 1 кг 3500 3000
16 Сүү Задгай 2500 2000
Сүү ХК 0.5л 3.2% тослогтой
Сүү ХК 1л 3.2% тослогтой 2700 2500
17 Тараг Задгай 1500 1300
Сүү ХК 1л 3.2% цөцгийтэй 3000 2600
18 Талх Чойр /Шивээ/ 1800 600
19 Өндөг ОХУ 450 370 +25
Монгол 400 370 -25
20 Алтан тариан гурил Задгай дээд 1500 1500 +150
Задгай 1-р зэрэг 1200 1000 +50
Задгай 2-р зэрэг 950 900
Савлагдсан д/дээд 1800 1600
Савлагдсан дээд 1800 1500 +150
Савлагдсан 1-р зэрэг 1300 1100 +150
Савлагдсан 2-р зэрэг 1000 900 +50
21 Ургамлын тос Олейна 4800 4500
Алтан 3600 3500
22 Гоймон Алейка 1600 1500
А/т савхан 950 850

ЗУРГАА. БАЙГАЛЬ ОРЧИН, ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ,

ДЭД БҮТЦИЙН САЛБАРЫН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

Байгаль орчин, аялал жуулчлалын талаар: Монгол Улсын Ойн тухай хууль болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 2010 оны 63 дугаар зарлигийн дагуу жил бүр мод сөөг тарих ажлыг уламжлал болгон зохион байгуулж хэвшээд байна. Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг аймгийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/144 дугаар захирамжаар удирдамж, төлөвлөгөөг батлуулан ажиллаж, аймгийн хэмжээнд нийт 5493 мод сөөгийг тарьж, нийт 58 ААНБ-ын 900 гаруй албан хаагч, иргэд идэвхитэй оролцсон. Үүнээс сумдын хэмжээнд:Сүмбэр сумын Найрамдал хотхоны 3-р багийн 15-р байрны тоглоомын талбайд 290 ширхэг, Баянтал сумын төвийн цэцэрлэгт хүрээлэнд  250 ширхэг, Шивээговь сумын төвийн цэцэрлэгт хүрээлэнд 303 ширхэг, Сум Дундын Ойн анги 1200, Бизнес эрхлэгчдийн холбоо 70, аймгийн соёл, спорт амралтын хүрээлэнд, 30 гаруй ААНБ, иргэн өөрийн эзэмшил, өмчлөлийн газартаа 1558 ширхэг мод сөөгийг тус тус тарьсан байна

         Мөн аж ахуйн нэгж байгууллагуудын тарих мод сөөгийг хангах зорилгоор “Тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа”-г 2018 оны 05 дугаар сарын 09-10-ны өдрийн хооронд зохион байгуулсан бөгөөд Улаанбаатар хотоос “Мөнх ногоон мод” ХХК, орон нутгаас “Модны их ургац” нөхөрлөл, 2 иргэн оролцож 15 төрлийн тарьц суулгац, 11 төрлийн үр, үрсэлгээ, 6 төрлийн тасалгааны цэцэг, 3 төрлийн мандлын цэцэг, зүлэгний үр, бордоо зэрэг нийт 35 төрөл зүйлийн 2700 гаруй ширхэг бүтээгдэхүүн борлуулж 6434000 төгрөгийн орлого олсон байна.

         Аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн 25.0 сая төгрөгөөр “Авто замын дагуух усалгааны сав суурилуулах” ажлыг Биндэр мөнх ХХК-тай гэрээ байгуулан гүйцэтгүүлж байна. Тус ажлын хүрээнд авто замын дагуух ойн зурваст 5 ширхэг 10 тонны ус нөөцлөх сав суурилуулахаас 2 савыг суурилуулаад байна.

Аймгийн Биеийн тамир, спортын газраас “Эх байгалиа хамгаалж, идэвхитэй амьдарцгаая” явган аялалыг 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр зохион байгууллаа. Аялалд нийт 8 багийн 80 гаруй иргэд оролцсон ба аялалын үеэр “Хүрий ногоо” орчмын газарт нийтийн цэвэрлэгээ зохион байгуулж 1 тонн орчим хог хаягдлыг цэвэрлэж, спортын тэмцээн уралдааныг зохион байгуулсан.

Цаг уур, орчны шинжилгээний талаар: Ýíý сард Ус цаг уур орчны шинжилгээний àëáàíààñ 8 õóãàöààíû ìýäýýã íèéò 248, êëèìàò àãðî äóíäàæ ìýäýý  ÕÀÀ-í òîéì, 10 õîíîãийн òîéì ìýäýýã íèéò 3, сарын тойм мэдээг 1 удаа тус тус дамжуулсан.

2018 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар цаг уурын тойм мэдээ: 9, 14, 17-ны өдрүүдэд бага зэргийн бороо орсон. Нийт 6.8 мм тунадастай. Салхи 1, 2, 5, 6, 10, 14, 16-ний өдрүүдэд 5-10 м/сек,  бусад хугацаанд 11-16 м/сек хүрч шороон шуурга шуурсан.  Агаарын дундаж температур 14,3 градус дулаан, хамгийн хүйтэн нь 5-ны шөнө 2.3 градус хүйтэн, хамгийн дулаан нь 20-ны өдөр 28.6 градус дулаан байсан.

Хөдөө аж ахуйн цаг уурын тойм мэдээгээр бэлчээрийн нийт ургамлын ургалт дунд, бэлчээрийн ургамлын ажиглалтын төлөөлөх ургамал болох хялгана, хөмүүлд хашаалсан ба хашаалаагүй талбайд шинэ үе шат илрээгүй боловч чийг бага хуурайшил их, салхи шороон шуургатай байгаагаас сонгинолог ургамал гэмтэж үзүүрээсээ шарлаж эхэлж байна. Ургамлын дундаж өндөр 4 см байна. Бэлчээрийн ургамлын хөнөөлт хортон мэрэгчдийн ажиглалтаар авгалдай, бие гүйцсэн царцаа ажиглагдаагүй.

Агаарын хүхэрлэг хий болон азотын давхар ислийн 08, 20 цагуудад сорьц авч шинжилгээг хийхэд 05 дугаар сарын азотын давхар ислийн агууламж дундажаар 0,009 мкг/м3, хүхэрлэг хийн агууламж дундажаар 0,018 мкг/м3 байгаа нь хүлцэх дээд агууламжаас хэтрээгүй байна.

2018 оны ЦУОШГазрын даргын А/44 тоот тушаалын дагуу  “Сүмбэр Бороо-1” экспедиц 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр, 2018 оны 05 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд цаг агаарын үзэгдэлд зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг 2 удаа амжилттай зохион байгууллаа.  Тус ажиллагааны хүрээнд Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын “Оорцог толгой” гэдэг  газар 05 дугаар сарын 14–ний өдөрийн 3 пуужин харваж цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа явуулсаны дүнд Баянтал сум, Сүмбэр сумын зүүн хойд хэсгээр /Өгөөмөр, Шар хад, Өл, Малх/ орчмоор бага зэргийн  бороо орлоо. Мөн Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын “Улигт Ухаа толгой” гэдэг  газар 05 дугаар сарын 17–ны өдөр 2 пуужин харваж цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа явуулсаны үр дүнд Говьсүмбэр аймгийн нийт нутгийг хамран Сүмбэр суманд 3.2мм, Баянтал суманд 4.5мм, Шивээговь суманд 1.6 мм  тунадас тус тус орсон.

Тээвэр, авто замын талаар:Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт 04 дугаар сарын 25-ны байдлаар 293 өссөн дүнгээр 590 тээврийн хэрэгсэл орсон байна. Хот хооронд 43626 иргэн, аймаг хооронд 3408 иргэн, сум хооронд 123 иргэн зорчиж, 80 тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийгдсэн байна.

Газрын харилцаа, барилга, хот байгуулалт, хөрөнгө оруулалтын талаар: 2018 оны газрын төлбөрийн орлого 132.0 сая төгрөгөөр батлагдсан бөгөөд 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 64.0 сая төгрөгийн орлого буюу 48.5 хувийг төвлөрүүлээд байна

Гэр хорооллын газрын хянан баталгааг гарган, 266 иргэнд газар өмчлөх материалыг, захирамж, кадастрын зургийн хамт хүлээлгэн өглөө. Урьд нь газраа гэр бүлийн хэрэгцээнд дундаа өмчлөн авсан 27 иргэний хүсэлтийг хүлээн авч Засаг даргын захирамжаар шийдвэрлэсэн.

Аймгийн Засаг даргын 2018 оны А/70, А/80 дугаар захирамжийн дагуу “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах” дуудлага худалдааг 2 байршилд цахим хэлбэрээр зохион байгуулан, 212820000 төгрөгийг орон нутгийн орлогын дансанд төвлөрүүлээд байна.

Хот байгуулалтын чиглэлээр дараахи хөрөнгө оруулалтын ажлуудад хяналт тавьж ажилласан байна. Үүнд:

  • Нийтийн эзэмшлийн 8 дугаар байрны гадна фасад дулаалгын ажилд гүйцэтгэлийн үе шатны хяналтыг хэрэгжүүлж байна. Ажлын явцын шалгалтаар илэрсэн зөрчилгүй. Ажлын явц – 65%
  • Сүмбэр сумын 100 хүүхдийн /канад/ цэцэрлэгийн барилга угсралтын ажил 2018.04.10-наас эхлэн дотор засал, шугамын ажлууд хийгдэж байна. Ажлын явц – 85%
  • “Ус-Ду”ОНӨААТҮГазрын зуухны барилгын өргөтгөл шинэчлэлийн ажил үргэлжлэн хийгдэж байна. Өргөтгөл шинэчлэлийн цахилгаан хангамжийн ажилд мэргэжлийн мэргэшсэн инженерээр гэрээ байгуулан хяналтын ажлыг гүйцэтгэж байна. Ажлын явц-95%

Орон нутгийн өмч, худалдан авах ажиллагааны талаар: Нийт зарлагдсан 19 тендерийн урилгыг www.tender.gov.mn, www.govisumber.gov.mn, www.haaa.gs.gov.mn сайтад тухай бүр нийтлэн ажилласан. 2018 оны 4 дүгээр сар 21-ээс 2018 оны 5 дүгээр сар 21 хүртэл нийт 3 тендерийн урилгыг www.tender.gov.mn, www.govisumber.gov.mn, www.haaa.gs.gov.mn сайтад тухай бүр нийтлэсэн. Нэг тендер шалгаруулалт амжилтгүй болсон тул урилгыг “Монголын үнэн” сонинд дахин нийтлүүлсэн. /Цэргийн алдар хөшөөний тохижилтын ажил/

 

ДОЛОО. СУМ ОРОН НУТГИЙН ТАЛААР

БАЯНТАЛ СУМ: Сумын Засаг даргын Тамгын газар, 4 дүгээр сургууль, 4 дүгээр цэцэрлэг, Соёлын төв, Эрүүл мэндийн төв, Талын-Илч ОНӨААТҮГ-ын 2017 оны үйл ажиллагааны тайланг товхимол болгон, иргэдэд хүргэсэн.

            2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгч аж ахуй нэгж байгууллагуудтай “Санамж бичиг”, “Хариуцлагын гэрээ” байгууллаа. Уг уулзалтаар аж ахуйн нэгж, байгууллагууд болон залуучуудын төлөөлөлтэй уулзан санал бодлыг нь сонсож, тулгамдаж байгаа асуудлын талаар хэлэлцлээ.

            2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар орон нутгийн орлогын төлөвлөгөө 4,890,0 мянган төгрөг, гүйцэтгэл 1,422,9 мянган төгрөг төвлөрүүлсэн 71,36  хувьтай  байна.

Орон нутгийн байгууллагын зарлагын төлөвлөгөө 105,264,0 мянган төгрөг, гүйцэтгэл  92,669,5 мянган төгрөг байна. Үүнээс үндсэн цалин, унаа хоол, нэмэгдэл урамшуулалд 57,461,8 мянган төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 6,232,3 мянган төгрөг зарцуулсан байна.

Улсын төсвийн байгууллагын зарлагын төлөвлөгөө  336,434,6 мянган төгрөг , гүйцэтгэл 273,384,9 мянган төгрөг байна. Үүнээс үндсэн цалин, унаа хоол,нэмэгдэл урамшуулалд  129,998,9 мянган төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 13,882,0 мянган төгрөг зарцуулсан.

Орон нутгийн төсвийн байгууллагын өглөг 522,7 мянган төгрөг, орон нутгийн төсвийн байгууллагын авлага 2,686,8 мянган төгрөг, тусгай зориулалтын байгууллагын өглөг 10,270,0  мянган төгрөг, нийт өглөг  1,540,5  мянган төгрөг байна.

           2018 оны 05 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд “Малчдаа сонсоё” малчдын чуулга уулзалтыг зохион байгуулж, нийт 90 малчин, мал бүхий өрх хамрагдсан. Уулзалтанд аймгийн ХХААГазар, ХХҮГазар, Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс, Статистикийн хэлтэс мэдээлэл хийсэн. Чуулга уулзалтаар нийтээр мод тарих уриалга гаргаж малчид болон төсвийн 6 байгууллагын албан хаагчид, ААНБ-ын 100 гаруй иргэд нийт 250 ширхэг мод суулгацыг цэцэрлэгт хүрээлэнд тарьлаа.

Малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажил хийгдэж  68780 толгой мал хамрагдаж вакцинжуулалтын ажил 76.4 хувьтай явагдаж байна. Бруцеллёз өвчний тандалтын судалгаанд 8 өрхийн 110 ямаа, 45 үхрийг шинжилгээнд хамруулсан.

            2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн хурал боллоо. Тус хурлаар 2017 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийсэн ажлын тайлан, 2019 онд хэрэгжүүлэх ажлуудыг хурлаар хэлэлцэн  эрэмбэллээ.

Дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас сумын шилдэг 5 гэр бүлийг шалгарууллаа.

СҮМБЭР СУМ: 2018 оны 05 дугаар сарын 5-18-ны өдрүүдэд Сүмбэр сумын 1, 2, 4, 5, 6 дугаар багийн Иргэдийн нийтийн хурлыг зохион байгуулан аймгийн Засаг дарга, аймгийн Засаг даргын орлогч, сумын ИТХурлын дарга, сумын Засаг дарга нар иргэдтэй уулзаж цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, санал солилцлоо. Мөн ХХҮГазар, ХХААГазар, Цагдаагийн хэлтэс, Эрүүл мэндийн газар, ГХБХБГазар, Тогтвортой амьжиргаа-3 төслөөс мэдээлэл хийж, Авто тээврийн төвөөс техникийн үзлэг оношлогоо явуулан төрийн үйлчилгээг хүргэж ажиллалаа. Хурлаар 2019 оны сумын ОНХСангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр арга хэмжээний саналыг иргэдээс авч эрэмбэллээ.

                2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар орон нутгийн орлогын төлөвлөгөө 110.9 сая төгрөг гүйцэтгэл 144.1 сая төгрөг буюу 129.9 хувьтай байна. Орон нутгийн болон тусгай зориулалтын төсвийн байгууллагын зарлагын төлөвлөгөө 1831.9 сая төгрөг, гүйцэтгэл 1616.9 сая төгрөг, үүнээс цалин хөлсөнд 927.9 сая төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 113.3 сая төгрөг, орон нутгийн хөгжил сангийн зардалд 24.1 сая төгрөг, хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласаны тэтгэмж 66.5 сая төгрөг, нэг удаагийн тэтгэмж урамшууллын зардалд 0.9 сая төгрөг, бараа үйлчилгээний зардалд 484.2 сая төгрөг тус тус зарцуулсан. 04 дүгээр сарын байдлаар орон нутгийн болон тусгай зориулалтын авлага 29190.1 мянган төгрөг, өглөг нь 72739.1 мянган төгрөг болсон байна.

2018 оны 04 дүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд Цэргийн штаб, аймгийн Нэгдсэн эмнэлэгтэй хамтран сумын хэмжээнд 2018 оны 1-р ээлжийн “Цэрэг татлага”-ын ажлыг зохион байгуулж 367 иргэн цэрэг татлагад хамрагдахаас 121 буюу 33.0 хувьтай хамрагдлаа.

“Эко орчин-эрүүл амьдрал”, “Миний байр-Манай гэр” аяны хүрээнд 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулан төрийн болон хувийн хэвшлийн 28 аж ахуй нэгж байгууллагын 396 албан хаагч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 425-р ангийн 15 хүмүүжигч, 1, 5 дугаар сургуулийн 120 сурагч, Политехник коллежийн 48 оюутан, 2, 3 дугаар багийн иргэдийг хамруулан нийтийн эзэмшлийн гудамж талбай, улсын чанартай авто замын дагуу болон гэр хороололд нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулан 17.1 тонн хог хаягдлыг цэвэрлэн,  төвлөрсөн хогийн цэгт төвлөрүүлсэн.

Мөн зөвшөөрөлгүй газар хог хаягдал хаясан, ил задгай хог шатаасан 2 иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авсан.

2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ДЗОУБ, аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран “Хайрлагдсан хүүхэд-Хамгаалагдсан хүүхэд” аяны хүрээнд ЕБС-ийн 180 сурагч болон Политехникийн коллежийн 100 оюутанд Сүмбэр сумын хамтарсан багийн үйл ажиллагаа, гишүүдийг танилцуулах, чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, тэдний бүтээлч санаачлагыг дэмжих, хамтран ажиллах, өсвөр насны үе тэнгийн хүүхдүүдэд нөлөөлөх сургалт, арга хэмжээг зохион байгууллаа.  Уг аяны хүрээнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн Зөн ОУБ Бор-Өндөр ОНХХ-тэй хамтран 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хамтарсан багийн гишүүдийг чадваржуулах “Хариуцлагатай хамтарсан баг” сургалтыг зохион байгуулж Баянтал, Шивээговь, Сүмбэр сумын хамтарсан багийн нийт 26 гишүүн хамрагдлаа.

Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан “Хүүхдийн инээмсэглэл – Гэр бүлийн аз жаргал” өдөрлөгийг 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр зохион байгууллаа. Өдөрлөгт гэрээр айлчлагч хөтөлбөрт хамрагдаж буй зорилтот бүлгийн 100 өрхийн 150 гаруй төлөөлөл хамрагдсан бөгөөд эдгээр өрхүүдэд сургалт, шилдэг гэр бүл шалгаруулах арга хэмжээ, гэр бүлийн тулгамдсан асуудлууд сэдэвт хэлэлцүүлэг, “Гэр бүлийн аз жаргал” лекц зэрэг арга хэмжээнүүдийг амжилттай зохион байгуулж шилдгээр шалгарсан гэр бүлүүдэд өргөмжлөл дурсгалын зүйл гардууллаа.

2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр эрчимжсэн мал аж ахуйн бүсэд гаргах гахай тахиатай 10 иргэнтэй уулзалт зохион байгуулан 05 дугаар сарын 15-ны өдрийн дотор аймаг, сумын төв, суурьшлын бүсээс гаргахаар шийдвэрлэлээ.

2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар гарсан төлийн бойжилт 78.9  хувь, мал төллөлт 61.6 хувьтай байна. Том малын зүй бус хорогдол 8.3 хувьтай байна.

                4 дүгээр багийн нутаг “Хаялага” нуур орчмоор үхсэн малын сэг зэмийг цэвэрлэх ажлыг 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр зохион байгууллаа.

Сум хөгжүүлэх сангаас зээл авахаар төсөл ирүүлсэн 34 иргэн аж ахуй нэгжийн үйл ажиллагаатай танилцах зорилгоор төсөл сонгон шалгаруулах ажлын хэсэг 2 өдөр ажиллаж нийт 28 иргэн аж ахуйн нэгжээр орж үйл ажиллагаатай танилцлаа. Сум хөгжүүлэх сангийн зээл олгох төсөл сонгон шалгаруулах хурлыг 04 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулж, нийт 32 төсөл ирсэнээс 6 төслийг шалгаруулан, санхүүжилт олгохоор шийдвэрлэлээ.

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтын ажлуудын худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна. Одоогоор Нийтийн эзэмшлийн орон сууц ХБ-10, 11-р байрны гадна фасад дээвэр засвар ажил, Ерөнхий боловсролын сургуулиудад багш, сурагч ширээ, сандал худалдан авах, Өрхийн эмнэлэгт тоног төхөөрөмж худалдан авах тендер, худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна.

ШИВЭЭГОВЬ СУМ: Сумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/50 дугаар захирамжаар сумын хэмжээнд Цэргийн ээлжит татлага зохион байгуулах комиссыг 6 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан цэрэг татлагын ажлыг 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулж, цэргийн насны 86 иргэн хамрагдаж 78 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжлээ.

Сумын ИТХ, ЗДТГазар болон аж ахуй нэгж байгууллагуудын “Иргэдтэй ажиллах-Нээлттэй өдөрлөг”-ийг 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулж, нийт 9 байгууллагын 43 албан хаагч оролцож, давхардсан тоогоор 579 иргэнд төрийн үйлчилгээ үзүүлж, 1300 гарын авлага тарааж, 5 өргөдөл, гомдол, санал, хүсэлт хүлээн авч газар дээр нь шийдвэрлэн ажилласан.

        2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар орон нутгийн төсөвт байгууллагуудын санхүүжилт болон зардлын гүйцэтгэл өссөн дүнгээр дараах байдалтай байна.

Байгууллагын нэр Санхүүжилт /мянган.төг/ Зардлын гүйцэтгэл /мянган.төг/
1. ИТХ 14409000 13151000
2. ЗДТГ 111311800 108272625

Төвлөрсөн төсөвт байгууллагуудын зардлын гүйцэтгэл дараах байдалтай байна.

Байгууллагын нэр Санхүүжилт /төгрөгөөр/ Зардлын гүйцэтгэл /төгрөгөөр/
1. Эрүүл мэндийн төв 121176800 106886047
2. Соёлын төв 21735300 21279423
3. 3-р сургууль 257036300 250964838
4. 3-р цэцэрлэг 142550200 129163905

Орон нутгийн татварын орлогын төлөвлөгөө тайлант хугацааны өссөн дүнгээр 19292.8 мянган төгрөг, гүйцэтгэл 13603.3 төгрөг буюу 71 хувийн биелэлттэй байна.

Хууль зүйн орон тооны бус албаны 2018 онд зохион байгуулах эрх зүйн албан бус сургалтын хуваарийн дагуу 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр “Цэргийн албаны тухай хууль”-иар сумын цэргийн насны залуучуудад, мөн аймгийн Хууль, эрх зүйн хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтсүүдтэй хамтран “Зөрчлийн тухай хууль, Улсын бүртгэлийн тухай хууль, Захиргааны ерөнхий хууль”-иар тус тус сургалт зохион байгуулж нийт 129 иргэн хамрагдлаа.

Амьжиргааг дэмжих зөвлөлийн хурлыг 2018 оны 05 дугаар сарын 09, 11-ний өдрүүдэд зохион байгуулан 5 иргэний өргөдлийг шийдвэрлэн мөнгөн тэтгэмжид хамрууллаа. Мөн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн санхүүгийн дэмжлэгт хамрагдах 6 төсөл, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн санхүүгийн дэмжлэгт хамрагдах 1 төсөл, “Ахмад настаны ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн санхүүгийн дэмжлэгт хамрагдах 1 төсөл нийт 8 төслийг хэлэлцэн дэмжиж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хүргүүллээ. Мөн асаргааны мөнгөн тэтгэмжид 4 иргэн, амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжид 2 иргэнийг хамрууллаа. Ажил хайгч 5 иргэнийг бүртгэж программд оруулж, 5 иргэнийг “Шивээ-Овоо” ХК-д ажилд зуучилж, ямаа самнах 25 иргэнийг цагийн ажилд зуучиллаа.

            Сумын “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих” дэд хөтөлбөрийн хүрээнд байнгын асаргааны 27 иргэнийг хаврын витаминжуулалтанд хамруулсан.

          Төрийн албан хаагчдыг зонхилон тохиолдох халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн хянах ажлын хүрээнд 2018 оны 05 дугаар сарын 05-06-ны өдрүүдэд Улсын төв 1-р эмнэлгийн эмч нарыг урьж ирүүлэн төрийн албан хаагчдад Нүд, Чих хамар хоолой, Эмэгтэйчүүд, ЭХО, Дотор, Мэс засал, Мэдрэл гэсэн нийт 7 төрлийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт 8 байгууллагын 160 гаруй ажилтан, албан хаагчдыг үзлэгт хамрууллаа.

2018 оны 05 дугаар сард газраа анх удаа өмчилж авч байгаа 2 иргэний материалыг хүлээн авч газар өмчлөлийн гэрчилгээг олгоод байна. Эхний 5 сарын өссөн дүнгээр 19 иргэн газар өмчлөлийн гэрчилгээг аваад байна.

Сумын хэмжээнд нийт 20664 мал төллөхөөс 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар 15937 толгой мал төллөж, мал төллөлт 77.1 хувьтай байна.

Сумын Засаг даргын 2018 оны А/49 дугаар “Малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга хийх тухай” захирамжийн дагуу 2018 оны 04 дугаар сарын 24-ний өдрөөс “Шүлхий” өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин тарилгын ажил эхэлж нийт 71 өрхийн 111 тэмээ, 1663 үхэр, 26868 хонь, 39566 ямаа, 44 гахай нийт 68252 толгой мал хамрагдсан. Мөн төлийн давтан вакцинд 18 өрхийн 81 тугал, 2677 хурга, 1967 ишиг хамруулаад байна. Мал эмнэлэг үржлийн тасаг нь Улсын Мал эмнэлэг ариун цэврийн лаборатори, аймгийн ХХААГ-тай хамтран сумын 16 өрхийн 200 толгой малаас шүлхий өвчний вакцины дархлаа, байгалийн халдварлалтыг тогтоох цусны дээж авах ажлыг зохион байгуулж ажилласан.

Бүх нийтийн их цэвэрлэгээг 2 удаа зохион байгуулж давхардсан тоогоор 28 ААНБ-ын 146 иргэн 19,2 м3 хог хаягдлыг түүж цэвэрлэн төвлөрсөн хогийн цэгт төвлөрүүлсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигийн дагуу “Бүх нийтээр мод тарих өдөр”-ийг 05 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд зохион байгуулж 10 аж ахуйн нэгж байгууллага нийт 4 төрлийн 429 мод бутыг шинээр тарьсан.

2019 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх бараа, ажил үйлчилгээний саналыг 957 өрх буюу сумын нийт өрхийн 89,6 хувиас авч 1, 2 дугаар багийн Иргэдийн Нийтийн хурлыг 2018 оны 05 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд зохион байгуулж эрэмбэлүүлсэн бөгөөд сумын Засаг даргын 2018 оны А/47 захирамжаар байгуулагдсан “Төсөл, арга хэмжээг төлөвлөхөд арга зүйн зөвлөмж өгөх” ажлын хэсэг хуралдаж нэгдсэн жагсаалтыг боловсруулаад байна.

Орон нутгийн хөгжлийн сангийн 4.98 сая төгрөгөөр “Соёлын төвийн дулаан, цэвэр усны шугамыг сольж шинэчлэх” ажлыг Чандмань иргэдийн бүлэгтэй гэрээ байгуулан гүйцэтгүүлж, улсын комисс хүлээн авах шатанд байна.

Орон нутгийн хөгжлийн сангийн 9.8 сая төгрөгөөр “Зүүн гэр байрны ундны усны худгийг цахимжуулах, зүүн гэр хорооллын худгийн байрыг засварлах” ажлыг Сүмбэр зууч ХХК-тай гэрээ байгуулан гүйцэтгүүлж, ажлын явц 50 хувьтай, 5.8 сая төгрөгөөр “3 дугаар цэцэрлэгийг тохижуулах, гэр, зөөлөн эдлэл худалдан авах” гэрээг Мөнх авзага хайрхан ХХК-тай байгуулаад байна.

Орон нутгийн хөгжлийн сангийн 2.0 төгрөгөөр “Нийтийн эзэмшлийн ногоон байгууламжуудад бут, сөөг тарих, усалгаа, арчилгаа, хамгаалалт хийх, цэцэрлэгт хүрээлэнг цэцэгжүүлэх” ажлыг Илчлэг-Шивээ ОНӨААТҮГ-тай, Орон нутгийн хөгжлийн сангийн 5.75 сая төгрөгөөр “Нийтийн эзэмшлийн гэрэлтүүлгийн урсгал засвар, үйлчилгээ хийх ажил”-ыг Энхжих формат ХХК-тай тус тус гэрээ байгуулан гүйцэтгүүлж байна.

 

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН

ХЭЛТСИЙН ДАРГА                             М.АНХБАЯР

 

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us