ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

“Мастерс лиг-2018” амжилттай оролцсон баг тамирчид Засаг даргатай уулзлаа

Монголын сагсан бөмбөгийн холбооноос 4 дэх жилдээ зохион байгуулж буй “Мастерс лиг-2018” амжилттай болж Говьсүмбэр аймгаас төрөн гарсан сагсан бөмбөгийн анхны спортын мастер У.Мөнхбаатараар ахлуулан оролцсон манай аймгийн баг аваргаар тодорсон талаар өмнө мэдээлсэн билээ. Тэгвэл өнөөдөр аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга, МУГДасгалжуулагч Л.Цэдэнсодном, Биеийн тамир, спортын газрын спортын бэлтгэлийн албаны дарга Б.Буянтогтох, Лигийн аварга багийн тоглогчид болох Сагсан бөмбөгийн холбооны тэргүүн, спортын мастер Д.Батмөрөн, тэргүүлэгч гишүүд болох спортын мастер У.Мөнхбаатар, Г.Мягмарсүрэн нар өнөөдөр аймгийн Засаг дарга Г.Батсуурьтай уулзаж МАСТЕРС ЛИГ-2018”-ын цом, медалийг гардуулан өглөө. Мөн өөрсдийн багш Б.Буянтогтоход дурсгалын медаль гардуулан өгсөн юм.
Б.Буянтогтох нь Говьсүмбэр аймагт сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулж, сагсан бөмбөгийн өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс аймгийн анхны медалийн авхуулж байсан ба түүний шавь нараас аймгийн анхны спортын мастерууд төрөн гарч, шавь У.Мөнхбаатар нь Монголын дээд лигийн 6 удаагийн аваргаар шалгарч, Монголын шигшээ багт Говьсүмбэр аймгаас багтсан анхны тамирчин болсон юм.
Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь юуны өмнө Монголын шилдэг тамирчидтай өрсөлдөж лигийн аварга болж аймаг орон нутгийнхаа нэрийг гаргаж байгаад баяр хүргэж цаашдын спортын амжилт хүссэн юм. Мөн орон нутгийн удирдлагуудын зүгээс нийгмийн салбарын хөгжлийн дэмжсэн бодлогыг хэрэгжүүлж байгааг дуулгаж үүний хүрээнд аймаг орон нутагт гарч байгаа ахиц дэвшлийн талаар танилцуулж, ялангуяа спортын салбарынхны амжилт өндөр байгаа бөгөөд бүхий талаар дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм.
Цаашид спортыг хөгжүүлэх, аймаг орон нутгаа хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ гаргаж, аймаг орон нутгаа гэсэн хэн бүхэнтэй хамтран ажиллахаа хэллээ.
32815859_1719420824815774_2224146284497862656_o

 32738512_1719420768149113_1922202283928453120_o 32747577_1719420901482433_6778019311521890304_o 32775401_1719420961482427_1948476849440948224_o  32854340_1719420878149102_2131123675187904512_o32668488_1719421021482421_84181462080815104_o 32910018_1719421048149085_1276770777827377152_o

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us