ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Сүмбэр сумын 5, 6 дугаар багийн өдөрлөг боллоо.

Сүмбэр сумын хөдөөгийн 5, 6 дугаар багийн иргэдийн нийтийн хурал 2018 оны 05 дугаар сарын 05, 06-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Багийн өдөрлөгт аймгийн Засаг дарга, Засаг даргын орлогч болон сумын удирдлагууд оролцож, иргэдтэй уулзаж, тулгамдаж буй болон цаг үеийн асуудлаар санал солилцож, иргэдээс гарсан саналыг цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэхээр болсон юм.

Багийн өдөрлөгт Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Хүнс, хөдөө, аж ахуйн газар, Цагдаагийн хэлтэс, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Уул уурхайн жишиг сургууль Политехник коллеж, “Тогтвортой амьжиргаа-3” төслөөс мэдээлэл хийж Авто тээврийн төвөөс тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, оношлогоо явуулж, Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газраас Сум хөгжүүлэх сангийн хяналтын зөвлөл, гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажлын хэсгийн гишүүдийг сонгох, 2019 оны сумын Орон нутгийн хөгжлийн сангаар хийгдэх хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрийн саналыг хэлэлцүүлж, эрэмбэлүүлэх, багийн дотоод асуудлыг хэлэлцэх зэрэг ажлуудыг зохион байгуулж, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж ажиллалаа.

Өдөрлөгийн үеэр гарсан санал, хүсэлтүүдийг холбогдох хууль, тогтоомжийн дагуу шийдвэрлэн хариуг эзэнд нь хүргүүлж ажиллахаар боллоо.

Аймгийн Засаг даргын Тамгын газар

IMGL9745 IMGL9749 IMGL9765IMGL9824

IMGL9748  IMGL9832

 

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us