ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Аймгийн Удирдах ажилтнуудын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн шуурхай зөвлөгөөний ирцийн мэдээлэл, өгсөн үүрэг даалгавар

2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн аймгийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд үүрэг бүхий оролцох 47 удирдах албан тушаалтнаас өөрийн биеэр 38, орны хүн оролцуулсан 3/Цагдаагийн хэлтсийн дарга, Шүүхийн шинжилгээний албаны дарга, Шуудан үйлчилгээний газрын дарга/, нийт 40 албан тушаалтан оролцов. Чөлөөтэй /Хууль, эрх зүйн хэлтсийн дарга, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга/, ээлжийн амралттай 1/Боржигин өв музейн захирал/, тодорхой бус шалтгааны улмаас ирээгүй 2/Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын дарга, Мэдээлэл холбоо сүлжээ ХК-ний аймаг дахь салбарын дарга/ албан тушаалтан удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд оролцоогүй болно.

Эрх бүхий оролцох удирдах албан тушаалтнаас аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Ж.Оюунбилэг, Ахмадын хорооны дарга Д.Данзансодов, Улаанбаатар төмөр замын Чойр өртөөний дарга Б.Төгсбаяр, БЗӨБЦТСүлжээ ТӨХК-ийн Чойр хэсгийн дарга А.Азбаяр, Тогтвортой амьжиргаа-3 төслийн зохицуулагч Л.Уранчимэг нар оролцлоо.

Аймгийн Засаг даргаас өгсөн үүрэг:

Өгөх үүрэг, даалгавар Хэрэгжүүлэх хугацаа Хэрэгжүүлэх байгууллага
1 Бүх нийтээр мод тарих өдрийн хүрээнд 05 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд мод, бутны тарьц, суулгацын үзэсгэлэн, 05 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд мод тарих өдөр болно. Уг арга хэмжээнд байгууллагууд идэвхитэй оролцох. 5 сарын 15-ны өдрийн дотор Бүх байгууллагууд
2 Сүмбэр сумын 1, 2, 3 дугаар багийн айл өрхүүдээр явж, иргэдийн ажил амьдрал, ахуйтай танилцах, тэдний санал бодлыг сонсох ажлыг 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн зохион байгуулна. Уг ажилд төрийн бүх байгууллагуудын албан хаагчид оролцоно. Зохион байгуулсан ажилд идэвхитэй оролцож, үр дүнг тайлагнах. 5 сарын 21-ний өдрийн дотор Бүх байгууллагууд, Аймгийн ЗДТГ
3 Урин дулааны цаг ирсэнтэй холбогдуулан Ус, дулаанаар хангагч байгууллагууд засвар үйлчилгээний ажлаа эхлүүлэх, графикчилсан төлөвлөгөө боловсруулж танилцуулах, ХОХБТХэлтэс явцын хяналтыг тавьж, удирдлага арга, зүйгээр хангаж, үр дүнг нэгтгэн тайлагнаж ажиллах; 05 дугаар сарын 21-ний өдрийн дотор ХОХБТХэлтэс, Ус, дулаанаар хангагч байгууллагууд

Жич: Дараагийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Боловсрол, соёл, урлагийн газар, “Ус-Ду” ОНӨААТҮГазар, “Талын-Илч” ОНӨААТҮГазар, “Илчлэг-Шивээ” ОНӨААТҮГазар цаг үеийн асуудлаар 3-5 минутын нэмэлт мэдээлэл хийнэ.

 

 

Аймгийн Засаг даргын Тамгын газар

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us