ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Төрийн жинхэнэ албаны мэргэшилийн шалгалт зарлагдлаа

ГОВЬСҮМБЭР  АЙМГИЙН  ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН  ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛЫН АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ИРГЭДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ  ТӨРИЙН АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ЗАРЛАЛ

            Нэг. Мэргэшлийн шалгалтын зорилго

 

Говьсүмбэр аймгийн нутгийн захиргааны зарим байгууллагын төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог анх орох иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж нөхөхөд төрийн албаны мэргэшлийн шалгалтын зорилго оршино.

“Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”, “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанд тавьсан бөгөөд бүртгүүлэх иргэд энэхүү журамтай заавал танилцсан байна.

            Хоёр. Мэргэшлийн шалгалтын бүртгэл, зардал

            Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг бүртгэнэ.

2.1. “Боловсролын шаардлага”: Тухайн ажлын байранд боловсролын ямар зэрэг тавигдсанаас шалтгаалж бакалавр эсвэл магистрын зэрэгтэй байх.

2.2. “Мэргэжлийн шаардлага”: Их, дээд сургуульд суралцан эзэмшсэн үндсэн мэргэжлийг ойлгоно. Үүнд: Их эмч, нягтлан бодогч гэх мэт. /Их, дээд сургууль төгссөн диплом дээрх эзэмшсэн мэргэжлийн нэр нотолгоо болно/.

2.3. “Мэргэшлийн шаардлага”: Мэргэжил эзэмшсэний дараа үндсэн мэргэжлээрээ болон өөр чиглэлээр мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан, үүний дотор тодорхой хугацаанд курст суралцсанаас эхлээд магистр, докторын зэрэг хамгаалсан гэх мэт сургалт, дадлагажилтад ямар нэг хэлбэрээр хамрагдсан байхыг ойлгоно.

2.4. “Туршлагын шаардлага”: Ажилласан жилийг Иргэний хуулийн 71 дүгээр зүйлд заасны дагуу тооцдог. /Нийгмийн даатгалын дэвтрийн “Ажилд орсон, шилжсэн, чөлөөлсөн” гэсэн хүснэгтэд бичигдсэн ажилласан хугацааг баримтална/.

2.5.Мэргэшлийн шалгалтын бүртгэлийг Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газарт 2018 оны 04 дүгээр сарын 23,24-ний өдөр 09.00-12.00, 13.00-17.00 цагийн хооронд хийнэ.

Мэргэшлийн шалгалтад орох иргэн шалгалттай холбогдох зардлыг өөрөө хариуцах бөгөөд шалгалтын үйлчилгээний зардал 6000 /Зургаан мянган/ төгрөг байна.

Гурав. Бүртгүүлэх иргэн дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

1.Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн анкетыг маягт №1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх);

2.Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт; /Гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулга хийлгэсэн байх/.

3.Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт;

4.Иргэний үнэмлэхний эх хувийг хуулбарын хамт;

5.“4 х 6”-гийн хэмжээний цээж зураг 2 хувь; /1%-ийг анкетад наасан байна/.

6.Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувийг хуулбарын хамт

7.Шалгалтын үйлчилгээний төлбөр 6000 төгрөг

Жич: 1990 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс хойш төрсөн эрэгтэйчүүд Цэргийн үүрэгтний үнэмлэхийг хуулбарын хамт авч ирнэ үү. /Цэргийн алба хаасан тухай тэмдэглэгээ хийсэн байх/.

Анхааруулга:

  • Дээрх баримт бичгийг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.
  • Харьяаллын бус болон түр оршин суугаа иргэдийг бүртгэхгүй.
  • Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгөх иргэд шалгалтын байранд Иргэний үнэмлэхтэйгээ ирнэ.

Дөрөв. Шалгалтын хуваарь

Шалгалтыг 2018 оны 04 дүгээр сарын 26-ний өдөр 09:00 цагаас эхлэн доорх байдлаар зохион байгуулна.

  1. Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалт /цахимаар/
  2. Ур чадварын түвшин тогтоох шалгалт /Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэн өгнө/, /цахимаар/
  3. Мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох шалгалт /Ур чадварын түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэн өгнө/

Шалгалт авах газар, хуваарийг бүртгүүлсэн иргэдийн тооноос хамааруулан 2018 оны 04 дүгээр сарын 25-ний өдрийн 15.00 цагт Засаг даргын Тамгын газрын Иргэний танхимд мэдээлнэ.

Тав.    Мэдээлэл лавлагаа

Мэргэшлийн шалгалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын 70543434, 99240824 дугаарын утсаар ажлын цагаар холбогдож мэдээлэл авч болно.

http://66.181.166.126/test/web/

www.csc.gov.mn

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us