ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Удирдах ажилтнуудын 03 дугаар сарын 26-ны өдрийн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүргийн биелэлт

2018 оны 04 дүгээр сарын 09

Өгөгдсөн үүрэг, даалгавар Хэрэгжүүлэх хугацаа Хэрэгжүү

лэх байгууллага

Биелэлт Хэрэгжилтийн хувь
1 Хөрөнгө оруулалтын ажлууд эхэлж байгаатай холбогдуулан захиалагчийн хяналтын гэрээ байгуулж, захиалагчийн хяналтыг чанартай гүйцэтгэх 04 дүгээр сарын 10-ны дотор ГХБХБГ, Сумдын Засаг дарга нар Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар– 2018 оны 1 дүгээр улирлын байдлаар Аймгийн “Нэгдсэн эмнэлэг”-ийн засвар, Найрамдал хотхоны 8,15 дугаар байрнуудын гадна хананы дулаалга фасад засвар гэсэн 2 ажилд захиалагчийн хяналтын гэрээ байгуулан ажиллаж байна.

Нэгдсэн эмнэлгийн засварын ажил дуусч  2018 оны 03 сарын 26-ны өдөр Улсын комисс хүлээн авсан.

8,15 дугаар байрны фасад засварын ажил одоогоор хийгдэж байгаа бөгөөд фасад засварын ажлын гүйцэтгэлийг 7 хоног тутам шалгаж, талбайн журналд зөвлөмж, тэмдэглэл хийж биелэлтийг хангуулан ажиллахаас гадна албан тоотоор 2 удаа хандан шаардлагатай бусад зөвлөмж, чиглэлийг захиалагч болон гүйцэтгэгч талуудад хүргүүлсэн.

Сүмбэр сумын ЗДТГ– 2018 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх 2 ажилд хяналтын гэрээг 04 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан.

Шивээговь ЗДТГ– 2018 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх 3 ажилд захиалагчийн хяналтын гэрээ байгуулан ажиллахаар гэрээний төслийг бэлтгэн ажиллаж байна.

Баянтал ЗДТГ– 2018 оны ОНХС-ийн хөрөнгөөр хийгдэх ажилд Захиалагчийн хяналтын гэрээгээр хэрэгжүүлэх ажил байхгүй болно.

70
2 Иргэдэд үйлчлэх төв, нэг цонхны үйлчилгээгээр үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагууд албан хаагчдаа тогтмол ажиллуулж, үр дүнг сар бүр тайлагнаж байх журмын дагуу зохион байгуулах. 04 дүгээр сарын 10-ны дотор УБХ, ГХБХБГ, ХХААГ, ЭМНДХ, ХХҮГ, Сүмбэр сумын Засаг дарга Монгол улсын Засгийн газрын 2013 оны 153 дугаар тогтоолоор батлагдсан “Нэг цонхны үйлчилгээ”-ний төвийн журмын дагуу аймгийн Засаг даргын Тамгын газарт Иргэдэд үйлчлэх төвийг байгуулж 2013 оноос үйл ажиллагаа явуулах орчин, нөхцөл боломжоор ханган ажиллаж байна.

2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс хойш нэг цонхны үйлчилгээнд үйлчилгээ үзүүлэх байгууллагуудаас Улсын бүртгэлийн хэлтэс, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын албан хаагчид тогтмол сууж иргэдэд үйлчилгээ үзүүлсэн.  Хүнс, хөдөө аж ахуйн газар 5 өдөр, Сүмбэр сумын 3 багийн Засаг дарга 2 өдөр сууж бусад өдрүүдэд албан ажилтай гадуур ажилласан байна.

Харин Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар шалтгаангүйгээр үйлчилгээ үзүүлээгүй байна. Цаашид нэг цонхны үйлчилгээг чанаржуулах шаардлагатай байна.

70
3 Аймгийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/83 дугаар захирамжаар 2018 оныг аймгийн хэмжээнд “Хариуцлагын жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан байгууллага бүр нарийвчилсан төлөвлөгөө гарган хэрэгжилтийг зохион байгуулж, үр дүнг хагас, бүтэн жилээр тайлагнаж ажиллах; 06 дугаар сарын 10, 12 дугаар сарын 10 Бүх байгууллагууд Аймгийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/83 тоот захирамж гарсантай холбогдуулан  14 байгууллага хариуцлагын жилийн төлөвлөгөөгөө боловсруулан баталж, үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж эхэлсэн байна. Үүнд: Сумдын ЗДТГ, Орон нутгийн өмчийн газар, Биеийн тамир спортын газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Эрүүл мэндийн газар, Статистикийн хэлтэс, Татварын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Гэр бүл ХЗХГазар, Газрын харилцаа БХБГазар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар.

Бусад  байгууллагууд хариуцлагын жилийн төлөвлөгөө баталсан талаар тайлагнаж ирүүлээгүй байна.

 Хэрэгжилтийг тооцох хугацаа болоогүй
4 Хаврын улирал болж байгаатай холбогдуулан байгууллагууд гадна тохижилтын ажлыг сайжруулах, цэвэрлэгээ үйлчилгээг хийхэд анхаарах.

Сүмбэр сумаас 2 сарын аян зарласан. Энэ аянд бүх байгууллагууд идэвхитэй оролцох шаардлагатай.

Сүмбэр сум аяныг чанартай, үр дүнтэй зохион байгуулах, холбогдох мэдээллийг 14 хоног тутам ХОХБТХэлтсээр дамжуулан ирүүлж байх.

6 дугаар сарын 15 Бүх байгууллагууд, Сумдын Засаг дарга нар Сүмбэр сумын ЗДТГ– Аяны хүрээнд 4,6 дугаар баг болон төвийн багуудад үхсэн малын сэг зэмийн устгалын ажлыг зохион байгуулж байна. Хөгжих өрхийн 22 иргэнд хог хаягдлын тухай болон захиргааны ерөнхий хуулийн тухай сургалтанд хамруулсан. Мөн төмөр замын баруун талд үйл ажиллагаа явуулдаг ААНБ-ын удирдлагуудтай хамтран ажиллах талаар  уулзалт зохин байгуулж саналаа солилцсон. Сумын Засаг дарга ААНБ-ын удирдлагуудтай санамж бичиг байгуулсан.

Шивээговь ЗДТГ– Сумын албан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд гадна тохижилтын ажлыг хийж гүйцэтгэх үүрэг даалгавар өгч ажиллаж байна. Мөн ЗДТГ нь байгууллагын гадна тохижилтын ажлыг хийхээр 9 ажил төлөвлөн хийж гүйцэтгэж  байна.

Баянтал ЗДТГ– Нийтийн их цэвэрлэгээг 4 дүгээр сарын 5-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөсөн боловч цаг агаарын байдлаас болж хойшлогдсон.

Хэрэгжилтийг тооцох хугацаа болоогүй
5. Биелэлтийн дундаж хувь 70,0

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ХЭЛТЭС

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us