ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Аймгийн Удирдах ажилтнуудын 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн шуурхай зөвлөгөөний ирцийн мэдээлэл, өгсөн үүрэг даалгавар

2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн аймгийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд үүрэг бүхий оролцох 47 удирдах албан тушаалтнаас өөрийн биеэр 33, орны хүн оролцуулсан 2 /Цагдаагийн хэлтсийн дарга, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга/, нийт 35 албан тушаалтан оролцов. Чөлөөтэй 6 /Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга, Цэргийн штабын дарга, Баянтал сумын Засаг дарга, Цөм сүргийн үржлийн төвийн захирал, Эррүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга/, албан томилолттой 1/Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга/, тодорхой бус шалтгааны улмаас ирээгүй 5/Шуудан үйлчилгээний газрын дарга, Мэдээлэл холбоо сүлжээ ХК-ний аймаг дахь салбарын дарга, Цахилгаан Холбооны газрын дарга, Сум дундын ойн ангийн дарга, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга, Нэгдсэн эмнэлгийн дарга/ албан тушаалтан удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд оролцоогүй болно.
Эрх бүхий оролцох удирдах албан тушаалтнаас аймгийн БЗӨБЦТС-ний дарга н.Азбаяр, УБТЗ-ын Чойр өртөөний дарга Б.Төгсбаяр, Ахмадын хорооны даргын үүрэг гүйцэтгэгч н.Цэрэннадмид, нар оролцлоо.

Аймгийн Засаг даргаас өгсөн үүрэг, даалгавар:

Өгсөн үүрэг даалгавар Хугацаа Хариуцах байгууллага
1 Манай аймагт шүлхий өвчин гарсан үнэн зөв мэдээллийг бэлтгэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээллэх; 2018 оны 03 дугаар 12-ны өдрийг дотор Аймгийн Онцгой комисс
2 Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээг зохион байгуулах; 2018 03 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Аймгийн ЗДТГ, НБХ
3 Нийтийн тээврийн автобусны явах чиглэлийн мэдээллийг иргэдэд хүргэх; 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор Авто тээврийн төв, ХОХБТХэлтэс
4 Сум хөгжүүлэх сангийн зээл олголтын ажлыг эрчимжүүлэх; 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор Сумдын Засаг дарга нар
5 Найрамдал хотхоны нийтийн орон сууцнуудын гаднах талбайн хог, хаягдлыг цэвэрлэх; 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн дотор БОАЖГ, Ойн анги, Тохижилт Сүмбэр ОНӨААТҮГазар, СӨХ
6 Нохой, муур устгалын ажлыг хариуцах; 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор Сумдын Засаг дарга нар
7 Хөрөнгө оруулалт, худалдан авалт, тендерийн ажлыг хуваарийн дагуу зохион байгуулж эхлэх; 2018 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн дотор ХОХБТХ, ОНӨГ, Сумдын Засаг дарга нар
8 Хаваржилт хүндэрч болзошгүй байна. Малчдын шилжилт хөдөлгөөнд анхаарах, отор нүүдэл хийх чиглэл, маршрутыг гаргаж өгөх, Багийн Засаг дарга нарыг үүрэгжүүлж, хяналтыг сайжруулах; 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор Сумдын Засаг дарга нар

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us