ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн барилгын зураг, төсвийн ажлыг боловсруулж байна.

Сүмбэр сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн барилга нь 1954, 1956 онуудад ашиглалтад орсон бөгөөд сургуулийн шинэ барилга барихаар аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн 25.0 сая төгрөгийн хөрөнгөөр зураг, төсөв боловсруулах ажлыг гүйцэтгүүлж байгаа билээ.
Гэвч УБТЗ ХНН-ээс Сүмбэр сумын 1 дүгээр багийн айл өрх, албан байгууллагуудын бохир усыг ил задгай хаяж байгаа, нэмж бохир усны холболт хийх боломжгүй гэсэн шалтгаанаар техникийн нөхцөл олгохгүй байснаас шалтгаалан одоог хүртэл зураг, төсвийн ажил дуусаагүй, зогсонги байдалд орсон байсан.
Иймд Сүмбэр сумын 1 дүгээр багийн айл өрх, албан байгууллагын бохирын шугамыг төв цэвэрлэх байгууламжид холбох ажлыг улсын төсвийн 313.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийхээр Барилга, хот байгуулалтын яаманд хандан шийдвэрлүүлсний үр дүнд, УБТЗ ХНН-ээс Сүмбэр сумын 2 дугаар сургуулийн барилгын техникийн нөхцлийг олголоо.
Ингэснээр 2018 онд зураг, төсвийг боловсруулан хүлээн авч, 2019 оны улсын төсөвт хөрөнгө, санхүүжилтийг шийдвэрлүүлэх боломж бүрдээд байна.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us