ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Сар шинийн барилдаанд аймгийн арслан Б.Гончигтавхай түрүүллээ.

Билгийн тооллын ХҮII жарны “Тийн унжлагат” хэмээх ШОРООН НОХОЙ жилийн сар шинийн баярт зориулсан аймаг, сумын алдар цолтой хүчит бөхийн барилдааныг 2018 оны 02 сарын 10-ны өдөр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газраас зохион байгууллаа. Барилдаанд аймгийн арслан Д.Түмэнжаргал, Б.Гончигтавхай, С.Очирбат, Э.Мөнхбаатар, Б.Үүрцайх тэргүүтэй хүчит 32 бөх уран мэх, ухаан бодол, бяр хүчийг үзэн барилдлаа. Барилдааныг нээж аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Г.Батзам үг хэлж, төрийн дуулал эгшиглэн, аймгийн Засаг дарга Г.Батсуурь мэндчилгээ дэвшүүлж, Боржигин чуулгын уран бүтээлчид уран бүтээлийнхээ дээжээс өргөснөөр барилдаан эхэлсэн юм.
Барилдааныг үзэж сонирхохоор Засаг даргын орлогч Ш.Билэггүмбэрэл, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Ж.Оюунбилэг, Сүмбэр сумын Засаг дарга П.Амарсайхан, Засаг даргын орлогч Н.Хишигдорж, Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ж.Насанбат, аймгийн Иргэдийн Хурлын Төлөөлөгч Д.Отгонбаяр, Б.Анхбаярын нар болон ахмад бөхчүүдийн төлөөлөл зэрэг хүндэт зочид хүрэлцэн ирж сонирхлоо.
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас ард түмнээ олон жил баясгаж явсан аймгийн арслан Баасандамбын Дагвадорж, Ёлын Бямбасүрэн, аймгийн заан Хоролын Лувсанцэрэн, Самдангийн Дорж, аймгийн начин Цогооогийн Дашдэлэг нарын ахмад бөхчүүддээ хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардуулан өглөө. Мөн аймгийн Үндэсний бөхийн холбооноос залуу цагтаа аймаг, сумын наадамд, аймгийн аварга шалгаруулах барилдаануудад амжилттай барилдаж авсан Сүмбэр сумын харьяат Самдангийн Дорж, Адилбишийн Оч-Эрдэнэ нарт “Аймгийн заан” цол олголоо.
Барилдаанд Сүмбэр сумын харъяат, “Чойр хайрхан” ХХК-ийн бөх, аймгийн арслан Баточирын ГОНЧИГТАВХАЙ түрүүлж, Дархан-Уул аймгийн Хонгор сумын харьяат, Их шавь дэвжээний бөх аймгийн арслан Сүрэнжавын ОЧИРБАТ үзүүрлэж, Сүмбэр сумын харьяат, аймгийн арслан Энхтөрийн МӨНХБААТАР, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын харьяат, “Жавхлант” дэвжээний бөх, аймгийн харцага Балтмөнхийн БАДАМДОРЖ нар шөвгөрсөн байна. Тус барилдаанд үзэгч түмний уран хурц барилдаанаараа баясгасан Сүмбэр сумын харьяат, сумын заан Цогт-Эрдэнийн Элбэгбаярт “Уран барилдаантай” бөхийн шагналыг олголоо.
Энэхүү барилдааны засуулаар А.Батдалай, Алдар-Од, н.Цогтбаатар, н.Төмөрсүх, хөлийн цэцээр Ш.Наранбаяр, гарын даагаар Д.Магвансүрэн, тайлбарлагчаар н.Батнасан нар ажилалаа.

Барилдааны дүйз:

НЭГИЙН ДАВАА
1. А.а Дагвадоржийн Түмэнжаргал /ГСА.Сүмбэр сум. Цагдаагийн хэлтсийн бөх/ – з.б н.Хишигдалай /ГСА.Сүмбэр. Цагдаагийн хэлтэс/
2. А.а Баточирын Гончигтавхай /ГСА.Сүмбэр сум. “Чойр хайрхан” ХХК-ийн бөх/ – з.б н.Золбаяр /ГСА.Сүмбэр сум/
3. А.а Сүрэнжавын Очирбат /Дархан-Уул.Хонгор/ – з.б Б.Одбаяр /ГСА.Сүмбэр. Ник ХХК/
4. А.а Энхтөрийн Мөнхбаатар /ГСА.Сүмбэр/ – з.б М.Тэмүүлэн /ГСА.Сүмбэр/
5. А.а Батнасангийн Үүрцайх /ГСА.Сүмбэр. Ус, цаг уур, орчны шинжилгээний газар/ – з.б Энхбаатарын Энхболд /ГСА.Баянтал/
6. А.а Мандахын Адьяахүү /Өмнөговь.Номгон. Болор Аграмба ХХК/ – з.б н.Пүрэвдорж /ГСА.Шивээговь/
7. А.з Хүрэлбаатарын Баясгаланбаатар /ГСА.Сүмбэр. ТЗ-ны Гал унтраах анги/ – з.б н.Оюунтогтох /ГСА.Сүмбэр/
8. А.з Оюунцэцэгийн Амгаланбямба /ГСА.Сүмбэр/ – з.б Х.Ган-Очир /ГСА.Сүмбэр/
9. А.з Александрийн Амартөр /ГСА.Сүмбэр/ – з.б Ө.Бумба-Очир /ГСА.Сүмбэр/
10. А.з Цэгмидийн Батжаргал /ГСА.Шивээговь.Шивээ-Овоо ХК/ – з.б Алтансүхийн Доржпүрэв /ГСА.Сүмбэр/
11. А.х Балтмөнхийн Бадамдорж /Сүхбаатар.Уулбаян/ – З.б Гомбын Бямбадорж /ГСА.Сүмбэр/
12. А.х Алтанхуягийн Тулга /ГСА.Шивээговь. Шивээ-Овоо ХК/ – з.б Б.Батбуян /ГСА.Сүмбэр/
13. А.н Цогийн Магванрагчаа /ГСА.Сүмбэр.УБТЗ-ын 3-р анги/ – з.б Э.Түвшинзаяа /ГСА.Сүмбэр.ХХААГ/
14. А.н Хадбаатарын Мягмарсүрэн /Төв.Угтаалцайдам/ – з.б н.Төмөрсүх /ГСА.Сүмбэр.Төрийн банк/
15. А.н Т.Баярсайхан /Дорноговь.Даланжаргалан/ – с.х Алтанхуягийн Батжаргал
16. с.з Лхагвасүхийн Амгаланбаатар /ГСА.Сүмбэр/ – с.з Цогт-Эрдэнийн Элбэгбаяр /ГСА.Сүмбэр/

ХОЁРЫН ДАВАА
1. А.а Д.Түмэнжаргал – з.б н.Оюунтогтох
2. А.а Б.Гончигтавхай – с.з Ц.Элбэгбаяр
3. А.а С.Очирбат – А.н Т.Баярсайхан
4. А.а Э.Мөнхбаатар – А.н Х.Мягмарсүрэн
5. А.а Б.Үүрцайх – А.н Ц.Магванрагчаа
6. А.а М.Адъяахүү – А.х А.Тулга
7. А.з О.Амгаланбямба – А.х Б.Бадамдорж
8. А.з А.Амартөр – А.з Ц.Батжаргал
ГУРВЫН ДАВАА
1. А.а Д.Түмэнжаргал – А.х Х.Бадамдорж
2. А.а Б.Гончигтавхай – А.з А.Амартөр
3. А.а С.Очирбат – А.а Б.Үүрцайх
4. А.а Э.Мөнхбаатар – А.а М.Адъяахүү

ДӨРВИЙН ДАВАА
1. А.а Б.Гончигтавхай – А.х Х.Бадамдорж
2. А.а С.Очирбат – А.а Э.Мөнхбаатар

ТАВЫН ДАВАА
1. А.а Б.Гончигтавхай – А.а С.Очирбат
/түрүүлсэн/ /үзүүрлэсэн/

2018-02-10-%d1%81%d0%b0%d1%80-%d1%88%d0%b8%d0%bd%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%b1%d3%a9%d1%85-9

2018-02-10-%d1%81%d0%b0%d1%80-%d1%88%d0%b8%d0%bd%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%b1%d3%a9%d1%85-24

2018-02-10-%d1%81%d0%b0%d1%80-%d1%88%d0%b8%d0%bd%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%b1%d3%a9%d1%85-42

2018-02-10-%d1%81%d0%b0%d1%80-%d1%88%d0%b8%d0%bd%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%b1%d3%a9%d1%85-49

2018-02-10-%d1%81%d0%b0%d1%80-%d1%88%d0%b8%d0%bd%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%b1%d3%a9%d1%85-60

2018-02-10-%d1%81%d0%b0%d1%80-%d1%88%d0%b8%d0%bd%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%b1%d3%a9%d1%85-76

2018-02-10-%d1%81%d0%b0%d1%80-%d1%88%d0%b8%d0%bd%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%b1%d3%a9%d1%85-84

2018-02-10-%d1%81%d0%b0%d1%80-%d1%88%d0%b8%d0%bd%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%b1%d3%a9%d1%85-87

2018-02-10-%d1%81%d0%b0%d1%80-%d1%88%d0%b8%d0%bd%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%b1%d3%a9%d1%85-90

2018-02-10-%d1%81%d0%b0%d1%80-%d1%88%d0%b8%d0%bd%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%b1%d3%a9%d1%85-91

2018-02-10-%d1%81%d0%b0%d1%80-%d1%88%d0%b8%d0%bd%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%b1%d3%a9%d1%85-92

2018-02-10-%d1%81%d0%b0%d1%80-%d1%88%d0%b8%d0%bd%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%b1%d3%a9%d1%85-93

2018-02-10-%d1%81%d0%b0%d1%80-%d1%88%d0%b8%d0%bd%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%b1%d3%a9%d1%85-94

2018-02-10-%d1%81%d0%b0%d1%80-%d1%88%d0%b8%d0%bd%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%b1%d3%a9%d1%85-95

2018-02-10-%d1%81%d0%b0%d1%80-%d1%88%d0%b8%d0%bd%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%b1%d3%a9%d1%85-115

2018-02-10-%d1%81%d0%b0%d1%80-%d1%88%d0%b8%d0%bd%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%b1%d3%a9%d1%85-128

2018-02-10-%d1%81%d0%b0%d1%80-%d1%88%d0%b8%d0%bd%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%b1%d3%a9%d1%85-176

2018-02-10-%d1%81%d0%b0%d1%80-%d1%88%d0%b8%d0%bd%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%b1%d3%a9%d1%85-184

2018-02-10-%d1%81%d0%b0%d1%80-%d1%88%d0%b8%d0%bd%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%b1%d3%a9%d1%85-200

2018-02-10-%d1%81%d0%b0%d1%80-%d1%88%d0%b8%d0%bd%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%b1%d3%a9%d1%85-216

2018-02-10-%d1%81%d0%b0%d1%80-%d1%88%d0%b8%d0%bd%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%b1%d3%a9%d1%85-221

2018-02-10-%d1%81%d0%b0%d1%80-%d1%88%d0%b8%d0%bd%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%b1%d3%a9%d1%85-226

2018-02-10-%d1%81%d0%b0%d1%80-%d1%88%d0%b8%d0%bd%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%b1%d3%a9%d1%85-236

2018-02-10-%d1%81%d0%b0%d1%80-%d1%88%d0%b8%d0%bd%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%b1%d3%a9%d1%85-246

2018-02-10-%d1%81%d0%b0%d1%80-%d1%88%d0%b8%d0%bd%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%b1%d3%a9%d1%85-251

2018-02-10-%d1%81%d0%b0%d1%80-%d1%88%d0%b8%d0%bd%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%b1%d3%a9%d1%85-255

2018-02-10-%d1%81%d0%b0%d1%80-%d1%88%d0%b8%d0%bd%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%b1%d3%a9%d1%85-259

2018-02-10-%d1%81%d0%b0%d1%80-%d1%88%d0%b8%d0%bd%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%b1%d3%a9%d1%85-261

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us