ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Эрчим хүчний сайд нар Шивээ-Овоогийн нүүрсний уурхайд ажиллалаа

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн нар Шивээ-Овоогийн уурхайд ажиллаж, “Шивээ-Овоо” ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа

“Шивээ-Овоо”ХК өнөөдрийн байдлаар нийт 582 ажилтантай, жилд хоёр сая тонн нүүрс олборлож Монгол Улсын төвийн бүсийн эрчим хүчний цахилгаан, дулааны 70 гаруй хувийг үйлдвэрлэж буй “ДЦС-4” ТӨХК-ийн нүүрсний хэрэглээний 51 хувийг нийлүүлж байна. Гэвч компанийн тоног төхөөрөмжийн 41.3 хувь нь ашиглалтын хугацаа дуусч актлагдах болсон тул хэвийн найдвартай үйл ажиллагаа явуулах боломжгүй, хэзээ мөдгүй зогсож болзошгүй болсон талаар гүйцэтгэх захирал Ц.Энхтүвшин ярьж байв. Мөн сэлбэг материалын ханган нийлүүлэлт санхүүгийн хүндрэлээс шалтгаалан удааширсан зэрэг нь оны эхнээс төлөвлөсөн тээвэртэй хөрс хуулалтын ажил 1027.06 мянган м3-ээр тасалдахад нөлөөлсөн аж.

Түүнчлэн “Шивээ-Овоо” ХК нь Шивээ-Овоогийн нүүрсний ордод MV-000901 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг. Бусад талбайг “Эрдэнэс Монгол” ТӨХК болон “Шинэ Шивээ” ХХК эзэмшдэг. Тиймээс тус компани “Эрдэнэс Монгол”-оос 250 га газар түрээсээр авч ашиглан, өр үүсгэн явж байна.

Энэ талаар УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар: “Шивээ-Овоогийн уурхайг социализмын үед 2.7 тэрбум тонн таамаг нөөцтэй гэж тогтоосон байдаг. Улсын мэдэлд 4200 га байгаа. Үлдсэн 35 мянга га талбай нь хувийн хэвшлийн мэдэлд байна. Ер нь төр цаашдаа өмчдөө эзэн байх, Улаанбаатар хотын цахилгаан, дулаан хангамжийн эрчим хүчний аюулгүй байдалд анхаарах учиртай. 2018 ондоо багтаж хөрөнгө оруулалт хийж, техник технологийг нь шинэчлэн, аюулгүй ажиллагааг хангахад УУХҮЯ онцгой анхаарч ажиллах ёстой гэсэн байр суурьтай байна” гэв.

Өдгөө 100 гаруй тэрбум төгрөгийн өртэй байгаа “Шивээ-Овоо” ХК-ийн удирдлагууд уурхайд ажилласан хоёр сайдад хандаж техник тоног төхөөрөмж, машин механизмийг шинэчлэхэд зориулж, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх, нүүрсний үнийг жил бүр үе шаттайгаар бодит өртөгтэй уялдуулан нэмэгдүүлэх эсвэл нүүрсний татаас олгуулах зэрэг асуудлыг тавьж байсан юм.

Мөн энэ үеэр Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хэлэхдээ: “Өмнө нь түлш, эрчим хүч хоёр нэг салбар байсан. Харин өдгөө тус компани нь  “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяанд очоод уул уурхайдаа ч, эрчим хүчний салбартаа ч харьяалагдахгүй болсон нь уурхайг олон хүндрэлд оруулж байна. Тиймээс бүтцийг нь зөв байлгах саналыг УУХҮ-ийн сайдтай хамтран Засгийн газарт оруулахаар төлөвлөж байна” гэлээ.

img_0748-copy img_0924 img_0910 img_0879-copy img_0875 img_0871 img_0816-copy img_0811 img_0768 img_0763 img_0760 img_0748

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us