“Нөхөрсөг” хэмээх Шар нохой жилийн сар шинийн баярыг тохиолдуулан “Шивээ-Овоо” ХК-т ажиллаж байсан ахмад уурхайчдад хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагааг 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр зохион байгууллаа.
Уурхайн ахмадын хороонд байдаг нийт 87 ахмад уурхайчидад сар шинийн баярын мэндчилгээг Гүйцэтгэх захирал Ц.Энхтүвшин, Ерөнхий инженер Г.Гэрэлхүү, ҮЭХ-ны дарга Д.Одгэрэл, ХНА-ны дарга Ч.Энхжаргал нар хүргэж, хүлээн авч уулзлаа.
“Шивээ-Овоо” ХК-ийн үе үеийн ахмад буурлууддаа сар шинийн баярын мэндийг хүргэж, эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн ерөөе.
Аманд нь амар мэнд бялхаж
Атганд нь азын дөрвөн бэрх багтаж
Айл гэрт тань инээд хөөр цалгиж
Амар сайхан шинэлээрэй
ШОХК-ийн Захиргаа хөгжлийн бодлогын хэлтэс