ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Говьсүмбэр аймгийн албан хаагчдыг хөрөнгө, орлогоо мэдүүлэх сургалтад хамрууллаа.

2Авлигатай тэмцэх газрын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхээр ахлуулсан ажлын хэсэг 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Говьсүмбэр аймагт ажиллалаа. Ажлын хэсэг тус аймгийн ИТХ-ын дарга Г.Батзам, Засаг даргын орлогч Ш.Билиггүмбэрэл, Тамгын газрын дарга Д.Содном нартай уулзаж, ажлын удирдамж, хамрах хүрээг танилцуулсан байна.

Удирдамжийн хүрээнд Говьсүмбэр аймгийн ИТХ-ын Ажлын алба, Засаг даргын Тамгын газар, Засаг даргын харьяа агентлаг, мөн сумын мэдүүлгийг бүртгэх, хадгалах, хянах эрх бүхий 20 гаруй албан тушаалтан, тус аймгийн нийтийн албан тушаалтан 160 орчим мэдүүлэг гаргагч нарт авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, нийтлэг гаргадаг зөрчил, цаашид анхаарах асуудлын талаар болон мэдүүлэг гаргагчийн үүрэг, хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн хяналт, хариуцлагын тогтолцоо, оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалт, хуулийн хугацаа, анхаарах асуудлын талаар сургалт зохион байгуулж, арга зүйн заавар зөвлөмж өгсөн байна.

Сургалтын явцад эрх бүхий албан тушаалтнуудын зүгээс мэдүүлгийн цахим системийн үйл ажиллагаа, хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнуудын үүрэг хариуцлага болон ялангуяа сумдын ИТХ-ын төлөөлөгчдөөс мэдүүлэг гаргуулан авахад хүндрэлтэй байдаг талаар дурдаж харилцан санал солилцов.

1

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us