ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Аж үйлдвэрийн цахим мэдээллийн сан уулзалт боллоо.

tshaim-hural-2Баялаг бүтээгч бүрт хүрсэн бодлого хэрэгжүүлэх зорилгоор аж үйлдвэрийн нэгдсэн системд үйлдвэрлэл эрхлэгчдийг нэгтгэх ажлыг Үндэсний хөгжлийн газраас зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд Говьсүмбэр аймгийн ажлын хэсгийн гишүүд болон үйлдвэрлэгчдийг хамруулсан “Аж үйлдвэрийн цахим мэдээллийн сан” сэдэвт уулзалт өнөөдөр болж байна.
Уулзалтанд Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь, аймгийн Засаг даргын Тамгын газрын ХОХБТХэлтсийн дарга Т.Бат-Эрдэнэ тус болон жижиг, дунд, томоохон аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож байгаа юм.
Нэгдсэн цахим мэдээллийн сангийн бүртгэх үйл ажиллагаа өмнөх жилүүдэд хийгдэж байсан бөгөөд энэ удаад аймаг, нийслэл, дүүрэгт нэгдсэн зохион байгуулалтаар өргөн цар хүрээтэйгээр явагдаж буйгаараа онцлог аж.
Цахим мэдээллийн сангийн гол зорилго Монгол Улсын хэмжээнд тогтвортой үйл ажиллагаа явуулж буй боловсруулах үйлдвэрүүдийг нэгдсэн мэдээллийн санд нэгтгэж, бодлого боловсруулагч болон үйлдвэрлэл эрхлэгч, худалдан авагч, хөрөнгө оруулагчдыг холбосон мэдээллийн нэгдсэн платформ үүсгэж, баялаг бүтээгч бүрт хүрсэн бодлого хэрэгжүүлэхэд оршиж байна.

tshaim-hural-1

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us