ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Говьсүмбэр аймгийн онцгой комиссын хурал боллоо.

ontsgoi-komiss-2Говьсүмбэр аймгийн Онцгой комиссын хурал 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр болж Шивээговь, Сүмбэр сумын нутагт илэрсэн малын гоц халдварт шүлхий өвчний голомтыг устгах, тархалтыг нэмэгдүүлэхгүй байх талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон зэргэлдээх Дундговь аймгийн сумдууд гараад байгаа малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлд хийж буй үйл ажиллагаа зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.
Аймгийн онцгой комиссын хурлаас малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх, голомтыг устгах чиглэлээр авч хэрэгжүүлэх ажлуудын үүрэг даалгаврыг ажил хариуцсан албан тушаалтан, байгууллагуудад өгсөн байна.
Мөн аймгийн төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудыг “Гамшгийн өндөржүүлсэн бэлэн байдал”-д шилжүүлэх аймгийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сар 09-ний өдрийн А/12 тоот захирамж гарсан.
“Гамшгийн өндөржүүлсэн бэлэн байдал”-ын зэрэгт шилжүүлснээр гоц халдварт шүлхий өвчний бүсэд хорио цээр, хяналт цэгийг байгуулж мал амьтдын хөдөлгөөнд тандалт хийж тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us