ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Б.Гончигтавхай насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний хошой медальтан боллоо.

2018-01-15-01Сүмбэр сумын харьяат “Чойр хайрхан” ХХК-ийн бөх, аймгийн арслан Бат-Очирын ГОНЧИГТАВХАЙ чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн 2018 оны улсын аварга шалгаруулах тэмцээний 125 кг-ын жинд Цастын барс клубээс оролцож хүрэл медаль хүртлээ. Тэрээр эхний тойрогт Арслан клубын Г.Амгаланг даралтаар цэвэр, 2-р тойрогт Хилчин спорт хорооны Б.Соронзонболдийг (Улсын заан) 8:2-оор хожиж яваад үргэлжлүүлэн цэвэр дарж хожлоо, хагас шигшээ барилдаанд Мэргэд хангай клубын н.Мөнх-Эрдэнэд 11:19 онооны харьцаагаар хожигдож, хүрэл медалийн төлөө барилдаанд Хангарьд спорт хорооны н.Эрдэнэбаатарыг 14:3 онооны харьцаагаар хожиж хүрэл медалийн болзол хангалаа.

Б.Гончигтавхай ийнхүү насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний хошой медальтан боллоо. Өнгөрсөн жил улсын аваргын хүрэл медаль хүртэж байсан юм.

2018-01-15-02

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us