ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Говьсүмбэр аймгийн өргөдөл, гомдол, санал, хүсэлт шийдвэрлэлтийн 2017 оны 4 дүгээр улирлын тайлан

  Аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар нь байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг бичгээр, амаар, цахим хуудас, санал хүсэлтийн хайрцаг, нээлттэй утсаар хүлээн авч, холбогдох албан тушаалтанд танилцуулж, бүртгэл хяналтын картаар шийдвэрлэлтийн байдалд хяналт тавин, хуулийн хугацаанд нь шийдвэрлүүлэн, эзэнд нь хариуг хүргүүлэн ажиллаж ирлээ.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг 15 хоногийн хугацаанд шийдвэрлэн, хариуг хүргүүлж байна.

Засаг даргын Тамгын газар нь www.govisumber.gov.mn албан ёсны цахим хуудас,  “7054-3434 дугаарын нээлттэй утас”-ыг тогтмол ажиллуулан, иргэдийн санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

2017 оны 4 дүгээр улирлын байдлаар аймгийн Засаг дарга түүний Тамгын газарт 180 өргөдөл, гомдол, санал, хүсэлт ирснээс аймгийн Засаг даргад 90, Засаг даргын Тамгын газрын даргад 72, нээлттэй утсанд 18 өргөдөл, гомдол, санал, хүсэлт тус тус ирсэн байна.

Аймгийн Засаг даргад ирсэн 90 өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг ангилбал эмчилгээний тусламж болон буцалтгүй тусламж хүссэн 26, ажлын байртай холбоотой 17, санхүүгийн дэмжлэг хүссэн 7, тэтгэмж хүссэн 3, хүсэлт гаргах тухай 7, газар эзэмших, өмчлөх харилцаатай холбоотой 3, тусгай зөвшөөрөл хүссэн 4, гэр хүссэн 3, гомдол гаргасан 8, бусад асуудлаар 12 өргөдөл, гомдол, санал, хүсэлт байна.

Аймгийн Засаг даргад хандаж ирүүлсэн өргөдлийн дагуу аймгийн Засаг даргын нөөц сангаас 7 иргэний эмчилгээний зардалд 3500,0 мянган төгрөгийн тусламж, 6 иргэнд /Олон Улсын чанартай уралдаан тэмцээнд явахад нь/ 3550,0 мянган төгрөгийн дэмжлэг, 6 албан хаагчид 1670,0 мянган төгрөгийн буцалтгүй тусламж тус тус үзүүлж, нэг иргэнд тусламжийн аян өрнүүлж 858,0 мянган төгрөг олгосон.

Гэр хүссэн 3 өргөдлийг судалж үзээд 2 иргэнд гэр олгосон. 1 иргэнд гэр олгох шаардлагагүй гэж үзэж өргөдлийг хаасан байна. Тусгай зөвшөөрөл хүссэн 2 иргэнд тусгай зөвшөөрөл олгох боломжгүй талаар мэдэгдсэн. Аймгийн Засаг даргад хандаж ирсэн 90 өргөдөл, санал, хүсэлтийн 89 өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж, 1 өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг шийдвэрлэх шатанд байна.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад хандаж ирсэн 72 өргөдөл гомдол хүсэлтийг ангилбал ажлаас чөлөөлөгдөх хүсэлт 9, ажилд орох 3, чөлөө хүссэн 32, буцалтгүй тусламж хүссэн 13, санхүүгийн дэмжлэг хүссэн 3, талархал 1, бусад асуудлаар 11 өргөдөл гомдол, санал, хүсэлт байна. Өргөдлийн дагуу 9 албан хаагчийн хүсэлтийг харгалзан ажлаас нь чөлөөлж, 2 иргэнийг ажилд томилж, давхардсан тоогоор 32 албан хаагчид чөлөө олгож, мөн 2 албан хаагчийн сургалтын төлбөрт 274,0 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлж, 10 албан хаагчид 3244,0 мянган төгрөгийн буцалтгүй тусламж олгосон байна.

Аймгийн Засаг даргын Тамгын газарт ирсэн 72 өргөдөл, санал, хүсэлтийг хуулийн хугацаанд нь 100 хувь шийдвэрлэсэн.

Аймгийн хэмжээнд 2017 оны 4 дүгээр улирлын байдлаар 10307 өргөдөл, гомдол, санал, хүсэлт ирснээс 10230 нь бичгээр, 77 нь утсаар ирсэн бөгөөд 10273 өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж, аймгийн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн шийдвэрлэлт 99.9 хувьтай байна.

Ирсэн өргөдөл гомдол, санал, хүсэлтийг ангилбал нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж хүссэн 4855 буюу 47.1%, иргэний бүртгэлтэй холбоотой 3515 буюу 34.1%, ажилд орох, ажлаас гарах, чөлөө хүссэн болон ажлын байртай холбоотой 647 буюу 6.2%, газартай холбоотой 384 буюу 3.7%, Мэргэжлийн хяналтаар хяналт шалгалт хийлгэх хүсэлт 155 буюу 1.5%, татвар төлөгчдөөс татвартай холбоотой 144 буюу 1.3%, буцалтгүй тусламж болон эмчилгээний зардал хүссэн 120 буюу 1.1%, гал түймэр болон гамшиг аюулт үзэгдлийн дуудлагатай холбоотой 76 буюу 0.7%, байгаль орчинтой холбоотой 51 буюу 0.4%, нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой 35 буюу 0.3%, өвс тэжээлийн тусламжтай холбоотой 10 буюу 0.09%, гэр, орон сууц хүссэн 9 буюу 0.08%, цахилгаан, дулааны хангамжийн асуудлаар 7 буюу 0.06%, талархал 3 буюу 0.02%, эмийн хөнгөлөлттэй холбоотой 2 буюу 0.01%, бусад өргөдлүүд 294 буюу 2.8 хувийг тус тус эзэлж байна.

 

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us