ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Уурхайчид ажил, хөдөлмөрөө үнэлүүлж, баяраа өргөн тэмдэглэн өнгөрүүллээ.

img_67722017 онд Монгол улсад уул, уурхай, эрчим хүчний салбар үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ.

Энэ онд “Шивээ-овоо” уурхай нь нүүрс гаргалт 2036.9, борлуулалт 2020.2 тн хийж 2.0 сая дахь тн хүрсэн амжилтыг үзүүллээ.

Уурхайчид өмнөө тавьсан зорилгоо ийнхүү биелүүлж, 2017 оны ололт, амжилтаа дүгнэж, 2018 онд хийж хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, санал санаачилгаа тодорхойлж, “Уурхайчдын баяр”-аа 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн тэмдэглэн өнгөрүүллээ.

Баярын үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Батзам, Засаг даргын орлогч Ш.Билэггүмбэрэл, уурхайн Гүйцэтгэх захирал Ц.Энхтүвшин, СХТ дэд захирал Э.Цасчихэр, БХХОХ дэд захирал Д.Алтансүх болон захирлын зөвлөлийн гишүүд, уурхайчид оролцлоо.

“Уурхайчдын баяр”-ын арга хэмжээний үеэр үйлдвэрлэлийн төлөвлөгөөт даалгаврыг давуулан биелүүлж, хамт олноо манлайлсан уурхайчдаа төр засаг,яамд болон байгууллагын нэрэмжит шагналаар шагнаж урамшуулав.

 Төрийн дээд одон медалиар зургаан уурхайчин энгэрээ мялаалаа. Үүнд:

Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор Уулын нэгдсэн хэсэг алхагч экскаваторын машинч С.Хадхүү, Хөдөлмөрийн хүндэт медалиар Техникийн бодлогын хэлтсийн дарга-Ерөнхий механик Л.Гэрэл нарын 5 уурхайчин шагнагдлаа.

Уул, уурхай, хүнд үйлдвэрийн яамны шагнал “Тэргүүний уурхайчин” цол, тэмдэгээр Автобульдозерийн хэсгийн дарга И.Жамъянхорлоо нарын 6, яамны “Жуух бичиг”-ээр 17, Эрчим хүчний яамын “Жуух бичиг”-ээр 2,  “Санхүү, банкны тэргүүний ажилтан” цол тэмдэгээр 1 хүнийг шагналаа.

Мөн толгой компани “Эрдэс Монгол” ХХК-ний 10 жилийн ойг тохиолдуулан тус компанийн нэрэмжит шагналаар Технологи дамжлагын хэсгийн дарга Н.Баярсайхан, ХАБЭА-н хэлтсийн ахлах инженер Г.Даваажаргал нарыг шагналаа.

Говьсүмбэр аймгаас шалгаруулдаг  ажил үйлсээрээ тэргүүлсэн “Оны онцлох хүн” – шагналаар Аж үйлдвэрийн салбараас АБХ-ийн жолооч, оператор Б.Цогтсайхан шалгарч хөдөлмөр, амжилтаа үнэлүүллээ.

2017 онд хэлтэс, алба, хэсгүүдээс ирсэн саналыг үндэслэн компанийн Захирлын зөвлөлөөр хэлэлцээд дараах хүмүүсийг 2017 оны компанийг тэргүүн ажилтнаар тодрууллаа. Үүнд Компанийн Гүйцэтгэх захирлын нэрэмжит шагнал болон ажил, мэргэжлийн зэрэг 6 төрлөөр 31 тэргүүний ажилтнууддаа шалгарууллаа.

Уурхайчид болон тэдний гэр бүлд өнгөрсөн оны амжилтаа бататган, ирэх жилдээ илүү амжилт гаргахыг хүсэн ерөөе.

dsc_0045 dsc_0046 dsc_0050

Захиргаа, хөгжлийн бодлогын хэлтэс

 

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us