№ |
Өгөгдсөн үүрэг, даалгавар |
Хэрэгжүүлэх байгууллага |
Биелэлт |
Хэрэгжилтийн хувь |
1. | Аймгийн “Оны онцлох байгууллага” “Оны онцлох хүн”-д нэр дэвшигчдийн материалыг журмын дагуу бүрдүүлэн ирүүлэх |
Бүх байгууллагууд |
Одоогоор Аймгийн Нэгдсэн эмнэлгээс “Оны онцлох хүн”-д 1 нэр дэвшигчийн материалыг ирүүлсэн бөгөөд бусад байгууллагуудаас ирээгүй байна. 2017.12.11-ний өдөр хүлээн авч дуусах болно. |
30 |
2. | Жилийн эцсийн хүн ам, малын тооллогыг өндөр түвшинд зохион байгуулах |
Сумын Засаг даргын Тамгын газарт Статистикийн хэлтэс |
Аймгийн Засаг даргын 2017 оны А/316 тоот захирамжаар Жилийн эцсийн хүн ам, малын тооллогын ажлыг зохион байгуулах комиссыг томилсон. Комиссын хүрээнд тооллогын сургалт зохион байгуулж 3 сумын багийн Засаг дарга нар болон Засаг даргын Тамгын газрын ажилтнуудыг оролцууллаа. 3 сум тус бүр комиссоо зохион байгуулан мал тооллогын ажлыг 12-р сарын 07-оос эхлэн явуулж байна. Тооллого 12-р сарын 17-ны өдөр хүртэл явагдана. |
Хэрэгжилтийг тооцох хугацаа болоогүй. |
3. |
Сумын Засаг дарга нар хөдөөгийн айл өрхүүдээр ажиллах |
Сумын Засаг дарга нарт |
Шивээговь сумын ЗДТГ- Сумын Засаг дарга, багийн Засаг дарга нар сумын малчин өрх болон суманд отроор өвөлжиж байгаа гадны айл өрхүүдээр явж уулзсан. Гадны аймаг, сумын 9 малчин өрхийг бэлчээр ашиглалтын журмын дагуу сумын нутаг дэвсгэрээс нүүлгэх арга хэмжээг авч 3 өрхийг нүүлгээд байна. Сүмбэр сумын ЗДТГ- Сумын Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг Дорноговь аймгийн Айраг, Даланжаргалан, Дундговь аймгийн Өндөршил, Баянжаргалан, Цагаандэлгэр суманд ажиллаж отроор өвөлжиж байгаа малчдаа эргэх ажлыг зохион байгуулж 30 гаруй өрхөөр ороод байна. Баянтал сумын ЗДТГ- Энэхүү үүргийн биелэлтийг ирүүлээгүй. |
70 |
4 |
Биелэлтийн дундаж хувь |
50 |
ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ХЭЛТЭС