ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Удирдах ажилтнуудын 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүргийн биелэлт

Өгөгдсөн үүрэг, даалгавар

Хэрэгжүүлэх байгууллага

Биелэлт

Хэрэгжилтийн хувь

1.

Ойрын хугацаанд цас их орж зам халтиргаа гулгаа үүсч байгаатай холбогдуулан замын цэвэрлэгээг сайжруулах

“Тохижилт-Сүмбэр” ОНӨААТҮГазар,

Аймгийн төвийн авто зам, явган замын цасыг бүрэн цэвэрлэсэн. Нийт 17 байршилд, 760 кг давс цацсан.

100

2.

Аж ахуйн нэгж, албан байгууллагууд байгууллагынхаа ойр орчмын 50 метр хүртэлх цэвэрлэгээг хийж тайлангаа ирүүлэх

СӨХ

Шивээговь сумын ЗДТГ, Баянтал сумын ЗДТГ, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Орон нутгийн өмчийн газар, Татварын хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Санхүүгийн хяналт, аудитын алба, тус тус цэвэрлэгээ хийсэн тайлангаа ирүүлсэн бусад байгууллага ирүүлээгүй.

 

30

3.

Монгол Улсад орчин цагийн Архивын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн арга хэмжээнд холбогдох албан хаагчдаа хамруулах

Бүх аж ахуйн нэгж, байгууллагууд

Монгол Улсад орчин цагийн Архивын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой, аймгийн архивын алба үүсч байгуулагдсаны 26 жилийн ойн арга хэмжээний хүрээнд байгууллагуудын архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтан нарын дунд “Бид архивынхан” сэдэвт гар бөмбөгийн тэмцээн, хүндэтгэлийн арга хэмжээг 2017.11.16-17-ны өдрүүдэд зохион байгуулсан. Уг арга хэмжээнд аймгийн хэмжээнд 48 байгууллага оролцохоос 48 байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнууд идэвхтэй оролцсон.

100

4.

Аймгийн 2017 оны төсвийн тодотгол батлагдсантай холбогдуулан Худалдан авах ажиллагааг холбогдох хуулийн хүрээнд зохион байгуулах

Бүх аж ахуйн нэгж, байгууллагууд

Аймгийн 2017 оны Орон нутгийн хөгжлийн сангийн төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтын 10 ажлыг хийхээр нэмж тодотгож, худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулан, төсвийн ерөнхийлөн захирагчаар батлуулан сангийн яаманд хүргүүлж цахим хуудсанд байршуулсан. Батлагдсан төлөвлөгөөний дагуу ажил, бараа худалдан авах 7 тендерийг зарлаад байна.

70

5.

“Цус эрүүл бол бие эрүүл” аяны хүрээнд бүх байгууллагын удирдлагууд дэмжлэг үзүүлж ажиллах

Холбогдох байгууллагууд

Аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан аймгийн эрүүл мэндийн зөвлөлийн хурлаар үзлэг зохион байгуулах ажлыг 2 удаа хэлэлцүүлж, “Цус эрүүл бол – Бие эрүүл” аяныг зохион байгуулах тухай аймгийн Засаг даргын 2017 оны А/272 дугаар захирамж гарсан. Сарын аяны хүрээнд 2017.11.25-ны өдрийн байдлаар шинжилгээнд хамрагдвал зохих зорилтот насны 5755 хүн ам хамрагдаж 71,9%-тай хамруулаад байна. Байгууллагын удирдлагууд үзлэг шинжилгээнээс хоцорсон албан хаагчдыг бүрэн хамруулах ажлыг эрчимжүүлж ажиллах шаардлагатай байна.
Шивээговь сумын ЗДТГ- “Цус эрүүл бол бие эрүүл” аяны хүрээнд сумын 16-54 насны 1970 иргэн хамрагдахаас 1050 иргэн урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамрагдсан байна.
Баянтал сумын ЗДТГ- “Цус эрүүл бол бие эрүүл” аяны хүрээнд сумын 17-54 насны 514 иргэн хамрагдахаас 503 иргэн буюу урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамрагдсан байна.

70

6

Биелэлтийн дундаж хувь

 74

 

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ХЭЛТЭС

 

 

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us