ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН 2017 ОНЫ 17 ДУГААР ХУРАЛДААНЫ ШИЙДВЭР

     Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 17 дугаар хуралдаан 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд боллоо. Тус хуралдаанаар 2 асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ.

Хэлэлцэх асуудал

Гарсан шийдвэр

1

Дуу бүжгийн Боржигин чуулгын тайзны зураач Д.Ганзоригоос ирсэн гомдлыг танилцуулах;

Дуу бүжгийн Боржигин чуулгын тайзны зураач Д.Ганзоригоос ирсэн гомдлыг хойшлуулж, цагдаагийн байгууллагын дүгнэлт болон, хуулийн гаргалгааг судалж, Салбар зөвлөлийн 18 дугаар хуралдаанаар оруулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.

2

Аймгийн Боржигин өв музейн захирлын албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгуулах тухай гэсэн 2 асуудлыг хэлэлцүүлэхээр төлөвлөсөн.

Аймгийн Боржигин өв музейн захирлын сонгон шалгаруулалтын бүртгэл Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 4.1 дэх заалтыг зөрчин бүртгэл явуулсан тул сонгон шалгаруулалт дахин зарлуулахаар шийдвэрлэв.

 

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН
АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛ

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us