ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

”ХАМТАРСАН БАГИЙН АЖИЛЛАХ ЧИГ ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГА УУЛЗАЛТ” боллоо.

2017-12-01-02-01Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, сумын “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хамтарсан баг”-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэх ажлын хүрээнд аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас сумдын хамтарсан багийн гишүүдийн дунд уулзалт ярилцлагыг зохион байгууллаа.
Тус уулзалтаар хамтарсан багийн ажиллах чиг үүрэгтэй холбоотой хууль эрх зүй, журмыг танилцуулахын зэрэгцээ тус байгууллагаас хамтарсан багт зориулж хийсэн мэргэжил арга зүй сургалт үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж цаашид хэрхэн эрчимтэй хамтран ажиллах талаар санал бодлоо солилцож мэдээлэл хийлээ.
Мөн уулзалт ярилцлагаар аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн бөгөөд аймгийн Засаг дарга Г.Батсуурь сумдын хамтарсан багийн үүрэг хариуцлагыг өндөржүүлэх, гишүүдийн үүргийг ажлын байрны тодорхойлолтонд тусгаж ажиллуулах, цаашид гэр бүлийн хүчирхийлэлийн чиглэлээр урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, хамтарсан баг үйл ажиллагаагаа сурталчилах ажлыг зохион байгуулж явуулахыг уулзалт ярилцлаганд оролцсон нийт гишүүдэд үүрэг, чиглэл өглөө.
Хамтарсан багууд үйл ажиллагаандаа анхаарч урьдчилан сэргийлэх ажил үйлчилгээгээ эрчимжүүлэх, иргэдэд хамтарсан багийн үйл ажиллагаа чиг үүргээ таниулах ойлгуулах ажлыг хийх мөн Дэлхийн-Зөн Бор-Өндөр ОНХХ1-ийн хүүхэд хамгааллын хөтөлбөртэй хамтран ажиллахаар үйл ажиллагааны төлөвлөгөөгөө боловсруулж 2018 онд гишүүд бүр үйл ажиллагааны төлөвлөлтөндөө үүрэг хүлээж ажиллахаар боллоо.
ГБХЗХГ-аас 2017 онд Хамтарсан багийн 5 удаагийн сургалтийг зохион байгуулсан байна.

2017-12-01-02-02 2017-12-01-02-03

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us