Монгол Улсын Ерөнхий сайдын албан даалгаврын хүрээнд Говьсүмбэр аймгийн Засаг дарга шударга, ил тод хариуцлагатай төрийн албыг төлөвшүүлж, төрийн бүх шатны байгууллагуудад ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг чангатгах зорилгоор харъяа агентлаг, аймгийн хэмжээний төрийн байгууллагуудад албан даалгавар хүргүүллээ.