ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Дуу, бүжгийн Боржигин чуулга өвөл цагийн үзвэрийн нээлтээ хийж багц тоглолтуудаар иргэддээ бэлэг барьлаа.

2017-10-19-07Дуу, бүжгийн Боржигин чуулга өвөл цагийн үзвэрийн нээлтээ хийж багц тоглолтуудаар иргэддээ бэлэг барьлаа. Эхний тоглолт нь Монголын анхны сонгодог дуурь болох Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн цомнол, Билэгийн Дамдинсүрэн, Б.Смирнов нарын хөгжим “Учиртай гурван толгой” дуурь байсан бол хоёрдахь тоглолт нь 60, 70-аад сэтгэл хоногшсон шилдэг дуунууд, гуравдахь тоглолт нь Хувьтай нутаг хэмээх шилдэг уран бүтээлүүдээс бүрдсэн Гала тоглолт байлаа.
“Учиртай гурван толгой” дуурийн Юндэнгийн дүрд Монгол Улсын гавъяат жүжигчин М.Болд урилгаар ирж оролцон тоглосон бол Нансалмаагийн дүрд дуучин Э.Түмэндэлгэр, Балганы дүрд МУСТА, дуучин Р.Батболд, Хоролмаагийн дүрд МУСТА, дуучин Ц.Оюунсайхан нар оролцон тогложээ.
60, 70-аад оны сэтгэлд хоногшсон дуунууд тоглолтонд Боржигин чуулгын нийт уран бүтээлчид оролцон тоглосон ба мюзикл хэлбэрээр зохиомжлон тухайн үеийн дүр төрхийг илэрхийлж, хувцаслалт, өнгө үзэмж, жүжиглэлт, дууны сонголт, тайз засал, арын фон зэргээрээ онцлогтой байлаа.
“Хувьтай нутаг” буюу гала тоглолт нь уртын дуу, морин хуурын аялгуу, ардын болон орчин үеийн бүжиг, хөгжмийн уянгалаг аялгуу, сонгодог уран бүтээл, орчин үеийн дуу зэргийг багтаасан байлаа. Мөн тоглолтонд ардын хөгжмийн Жонон хамтлаг, дуучин Л.Орхонцэцэг нар урилгаар оролцож Говьсүмбэрчүүдэд уран бүтээлээ хүргэлээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийн шүлэг “Хувьтай нутаг” хэмээх Говьсүмбэрчүүдийн амандаа дуулж, нэгэндээ түгээх нэгэн сайхан уран бүтээл гарсаныг үзэгч түмэндээ толилуулсан юм.
Түүнчлэн үзэгчдийн дундаас 5 азтанг шалгаруулж мөнгөн хадгаламж, ивээн тэтгэгчдийн гарын бэлэг, хонь зэргээр урамшуулсан байна. Боржигин чуулгын уран бүтээлчиддээ цаашдын уран бүтээлд нь амжилтыг хүсэн ерөөе.

2017-10-19-01 2017-10-19-02 2017-10-19-03 2017-10-19-04 2017-10-19-05 2017-10-19-06

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us