ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Удирдах ажилтнуудын 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүргийн биелэлт

Өгөгдсөн үүрэг, даалгавар

Хэрэгжүүлэх байгууллага

Биелэлт

Хэрэгжилтийн хувь

1.  Монголын болон Дэлхийн багш нарын өдрийг зохион байгуулалтын өндөр түвшинд тэмдэглэн өнгөрүүлэх

 Нийгмийн бодлогын хэлтэс,

Боловсрол, соёл урлагийн газар

 

 Монголын багш нарын өдрийг 10 дугаар сарын 05-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Дэлхийн болон Монголын багш нарын 51 дэх өдрийг угтан спортын наадмыг 4 төрлөөр  боловсролын салбарын байгууллагуудын дунд 09.09-09.10-ны өдрүүдэд зохион байгуулсан.                          Сурган хүмүүжүүлэх ухааны доктор Н.Баавгай багш Боловсрол соёл урлагийн газрын урилгаар ирж “Хүүхэдтэй ажиллах арга зүй” сэдэвт сургалтыг хийлээ. Сургалтанд нийгмийн ажилтан, дотуур байрны нийт 30 багш нар   хамрагдсан. Аймгийн боловсролыг дэмжих дэд хөтөлбөрөөс багш нарын баярын арга хэмжээнд 1.500.000 мянган  төгрөгийн дэмжлэгийг үзүүлсэн. 70%
2. Монголын болон Олон Улсын ахмадын өдрийг зохион байгуулалтын өндөр түвшинд тэмдэглэн өнгөрүүлэх

Нийгмийн бодлогын хэлтэс,

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Аймгийн ахмадын хороо

 

Олон улсын ахмадын баярыг угтан “Ахмадаа хүндэлье” сарын аяныг аймгийн хэмжээнд зохион байгууллаа. Аяны хүрээнд “Эрүүл агаар эм” явган аялал, өдөрлөгийг Сүмбэр сумын 4-р багийн төвд зохион байгуулж, 200 гаруй ахмад оролцсон.

Ганц бие болон хүнд нөхцөлд амьдарч буй ахмадуудад туслах “Ахмадаа ачилъя” болзолт уралдааныг ЕБСургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд зарлаад байна.

Ганц бие ахмад настныг эргэж, хүндэтгэл үзүүлэх аянд “Хөвхрийн Арал” ХХК, “Бидний хад” ХХК, “Гэзэгт” ЗБН, “ОЖС” ХХК, “Их догшин” ХХК нар дэмжиж оролцлоо.

Баярын арга хэмжээ 2017.09.29-ны өдөр Боржигин чуулгад амжилттай зохион байгуулагдлаа.

100%
3. Төрийн албан хаагчдын бүрэлдэхүүн хөдөлгөөний 2017 оны тайлан авахтай холбогдуулан төрийн байгууллагуудын бүтэц, орон тооны судалгааг яаралтай гаргуулан авахаар албан тоот бүх байгууллагуудад хүргүүлсэн. Хариуг  2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн дотор ирүүлэх Бүх байгууллагууд

Төрийн байгууллагуудын бүтэц, орон тооны судалгааг гаргуулан авахаар аймгийн ЗДТГ-ын даргын 01/967 тоот албан бичгийг 09 дүгээр сарын 15-ны өдөр 51 байгууллагад хүргүүлсэн. Доорх  байгууллагуудтай холбогдож мэдэгдсэн боловч хариуг хугацаанд ирүүлээгүй байна. Үүнд: Аймгийн ОБГ, ЦХ, Сүмбэр хонь цөм сүрэг ОНӨҮГазар, Нэгдсэн Эмнэлэг, 1-р сургууль, 1-р цэцэрлэг, Баянтал сумын ЭМТ, Соёлын төв, 4-р сургууль, 4-р цэцэрлэг, УНСалбар

Судалгааг нэгтгэн ТАЗ-д 09 дүгээр сарын 20-ны өдөр албан тоотоор хүргүүлсэн.

70%
4 Биелэлтийн дундаж хувь 80

 

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ХЭЛТЭС

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us