ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын 2017 оны 09 дүгээр сарын мэдээ

 

НЭГ. УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ХҮРЭЭНД:

         

   Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны талаар: Аймгийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг энэ сард 2 удаа зохион байгуулж агентлаг, хэлтэс, аж ахуйн нэгж байгууллагын дарга нарт цаг үеийн асуудлаар нийт 9 үүрэг даалгавар өгөгдөж, 71.6 хувийн биелэлттэй байна.

2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, түүний харьяа хэлтэс агентлагуудын хамтарсан “Алтан намар-Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр эзэмшил, өмчлөл болон нийтийн эзэмшлийн газарт өөрийн хөрөнгөөр мод, бут тарьсан 11 иргэн, 2 байгууллагад Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас 7.3 сая төгрөгийн урамшуулал олгож, шилдэг тохижилт бүтээн бий болгосон 4 иргэн, 2 төсвийн байгууллага, 2 аж ахуйн нэгж байгууллагыг шалгаруулж, нийт 14.5 сая төгрөгөөр шагнаж урамшууллаа. Өдөрлөгөөр 30 төрлийн 683 гарын авлага тарааж, 689 иргэнээс санал асуулга авч, 74 иргэнд төрийн үйлчилгээ үзүүллээ.

Монгол улсад нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ой, төвийн бүсийн аймгуудын “Нутгийн өөрөө удирдах байгууллагын ажлын албаны албан хаагчдыг чадавхижуулах нь” сэдэвт туршлага солилцох уулзалт, сургалт манай аймагт 09 дүгээр сарын 21-22-ны өдрүүдэд боллоо. Тус уулзалт, сургалтанд  төвийн бүсийн Дархан уул аймаг, Сэлэнгэ аймаг, Төв аймаг, Дундговь аймаг, Өмнөговь аймаг, Дорноговь аймаг, Говьсүмбэр гэсэн долоон аймгийн ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга, ажлын албаны ажилтан албан хаагчид нийт 60 гаруй хүн хамрагдсан байна. Уулзалт, сургалт нь нутгийн өөрөө удирдах байгууллагуудыг бэхжүүлэх, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрхзүйн зохицуулалт,түүнийг боловсронгуй болгох, ажлын уялдаа холбоог сайжруулах, харилцан хоорондоо туршлага солилцох зэрэг зорилгын доор явагдсан байна.

Олон улсын ахмадын өдрийг угтан зохион байгуулж буй “Ахмадаа хүндэлье” сарын аяны хүрээнд “Эрүүл агаар эм” өдөрлөгийг аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Ахмадын хороо хамтран амжилттай зохион байгууллаа. Өдөрлөгөөр 3 сумын 200 гаруй ахмад настан оролцлоо.

Монгол Улсад Үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 100 жилийн ой, Говьсүмбэр аймаг дахь Үйлдвэрчний эвлэлийн 25 жилийн ойг тохиолдуулан аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой хамтран “Хөдөлмөр эрхлэгчдийн чуулга уулзалт”-ыг зохион байгууллаа. Уг чуулга уулзалтанд 100 гаруй хөдөлмөр эрхлэгчид хамрагдсан байна.

Говьсүмбэр аймгийн Шүүхийн Тамгын газраас “Хуулиа дээдэлье залуусаа” сэдэвт нээлттэй шүүх өдөрлөг боллоо. Өдөрлөг нь Шүүхийн үйл ажиллагааны ил тод нээлттэй байдал, хүүхэд залуучуудыг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэдний хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, “Хуулийн байгууллагын үйлчилгээний чанарыг сайжруулах, иргэдийн эрх зүйн ухамсар, мэдлэгийг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийг сурталчилан таниулах зорилготой байлаа. Өдөрлөгийн хүрээнд Шүүхийн Тамгын газар, Шүүхийн залуучуудын зөвлөлөөс хамтран төрийн болон аж ахуйн нэгж байгууллагууд, иргэдийн дунд “Эрх зүйн боловсрол-Ирээдүйн баталгаа” сэдэвт дэвжээ тэмцээн, 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн, дартсны тэмцээнүүдийг зохион байгууллаа.

 

ХОЁР. ЭДИЙН ЗАСАГ, ТӨСӨВ, САНХҮҮГИЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

2017 оны 09 дүгээр сарын орон нутгийн татварын орлогын төлөвлөгөө 3,641,596.1 мянган төгрөг, гүйцэтгэл 3,738,086.2 мянган төгрөг буюу 102,6 хувийн биелэлттэй байна. Улсын төвлөрсөн төсөвт 1,409,473.0 мянган төгрөг төвлөрүүлэхээс 1,745,667.5 мянган төгрөг төвлөрүүлж 123.9 хувийн гүйцэтгэлтэй байна

2017 оны 09 дүгээр сард АТӨЯХАТатварын биелэлт 111 хувь, агаарын бохирдлын татварын биелэлт 119.6 хувь, НӨАТатварын тайлангийн ирц 100 хувь байна.

  Орон нутгийн төсвийн байгууллагуудад 3,888,650.2 мянган төгрөг, ОНХНСангаас 716,667.6 мянган төгрөг, тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудад 5,474,345.1 мянган төгрөгийн санхүүжилт олгосон.

    Эрүүл мэнд нийгмийн даатгалын чиглэлээр: Нийгмийн даатгалын сангаас олгосон: Тэтгэвэр

Төрөл 2016.09.25 2017.09.25 Шинээр тогтоолгосон
Хүний тоо Тэтгэврийн  дүн /мян.төг/ Хүний тоо Тэтгэврийн  дүн /мян. төг/
1 Өндөр настан 1454 4130449,4 1483 4388010,2 29
2 Тахир дутуу 312 595880,4 315 734377,0 3
3 Тэжээгчээ алдсан 134 259268,2 127 278757,5 -7
4 Үйлдвэрийн осол 57 209210,1 50 157558,6 -7
Нийт дүн 1957 5194808,1 1975 5558703,3 18

 

Нийгмийн даатгалын сангаас  олгосон: Тэтгэмж

Төрөл 2016.09.25 2017.09.25
Хүний тоо Тэтгэмжийн дүн /мян. төг/ Хүний тоо Тэтгэмжийн дүн /мян. төг/
1 ХЧТА тэтгэмж 1057 90742,5 1274 103353,7
2 ЖБА тэтгэмж 218 258327,2 246 298932,7
3 Оршуулга 52 41740,0 53 63000.0
4 ҮОМШӨ-ХЧТА 8 3673.3 23 12874.6
5 Ажилгүйдэл 104 113752,7 147 253984,8
Нийт дүн 1439 508235,7 1753 732145,8

 

Сайн дурын даатгал:

Сайн дурын даатгалын хамрагдалт 2016.09.25 2017.09.25
Шинээр 560 180
Мөнгө тушаасан 942 2799
Тушаасан мөнгөн дүн / мян төг/ 113308,7 139579.4

ГУРАВ. ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

 

Хууль тогтоомжийн бүртгэл-лавламжийн сан бүрдүүлэх, түүнээс иргэд, байгууллагад лавлагаа, мэдээлэл өгөх ажлын хүрээнд хууль тогтоомжийн бүртгэл-лавламжийн сан буюу www.legalinfo.mn сайт, төрийн мэдээлэл эмхэтгэлээс өдөр тутам сангаа баяжуулж, гар сангаас лавлагаа мэдээллийг байгууллага, иргэдэд өгч байна. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сайтаас шинээр гарч буй хууль эрх зүйн шаардлагатай мэдээллээ авч ашиглах талаар төрийн албан хаагчдад зөвлөж ажиллалаа.

Эрх зүйн сургалт, сурталчилгаа ажлын хүрээнд: 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн хэлтэс, Татварын хэлтэс, Авто тээврийн төвтэй хамтран такси үйлчилгээ эрхлэгчид, хувиараа аж ахуй эрхлэгч нарт “Зөрчлийн тухай хууль”-аар, 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчдад “Зөрчлийн тухай хууль”, “Терроризмтэй тэмцэх тухай хууль”-аар тус тус сургалт зохион байгуулж гарын авлага тараасан.

2017 оны 09 дүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд Монголын Хуульчдын холбооноос Говьсүмбэр аймаг дахь хуульчдад “Үндсэн хуулийн аюулгүй байдал”, “Эрүүгийн хууль”, “Зөрчлийн тухай хууль”, “Шинжээчийн дүгнэлтийг үнэлэх”, “Эмнэлгийн эрх зүй” сэдвүүдээр багц цагийн сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд нийт 15 хуульч хамрагдсан.

  Архивын ажлын чиглэлээр: Архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлын хүрээнд 1 хөмрөгийн 1994-2006 оны 13 хадгаламжийн нэгжийн 1820 хуудас баримтын 1237 заалт 13137 хүний нэр, 1416 байгууллагын нэр, 3078 газар зүйн нэр, нийт 1320 хуудас баримтыг программд холбож  цахимжуулалтын мэдээг сар бүрийн 15-ны дотор Архивын ерөнхий газарт хүргүүлээд байна. Мөн архивын баримтаас  5 иргэнд лавлагаа мэдээллээр үйлчилгээ үзүүлсэн.

Аймгийн хэмжээнд 57 байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтан нарт “Архивын баримтын данс бүрдүүлэлт”, “Түүхчилсэн лавлах бичих”, “Байгууллагын дэргэдэх баримт бичиг нягтлан шалгах комиссын үүрэг”, “Байгууллагын архиваас төрийн архивт баримт шилжүүлэх”, “Байнга хадгалах баримтаар хадгаламжийн нэгж бүрдүүлэх” гэсэн сэдвүүдээр сургалт зохион байгуулсан.

Ерөнхийлөгчийн сонгуулийн баримтыг төрийн архивт хүлээж авсан.

 

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТЭС НЬ: Иргэний бүртгэлийн чиглэлээр:

  • Шинээр гадаад паспорт захиалсан -31
  • Гадаад паспортын хүчинтэй хугацаа сунгасан -51
  • Иргэний үнэмлэх шинээр олгосон -116
  • Төрснөө бүртгүүлсэн хүүхдийн тоо – 44
  • Гэрлэлт бүртгүүлсэн тоо – 16
  • Гэрлэлт цуцлуулснаа бүртгүүлсэн тоо – 3
  • Овог, нэр өөрчлөлтийн бүртгэлийн тоо -1
  • Эцэг тогтоолтын бүртгэлийн тоо -14
  • Нас барсныг бүртгүүлсэн тоо -4
  • Өөр аймаг, хотоос шилжиж ирсэн нийт иргэн -94
  • Өөр аймаг, хот руу шилжиж явсан нийт иргэн -45
  • Аймаг дотор шилжсэн иргэдийн тоо -108

Эд хөрөнгийн бүртгэлийн чиглэлээр:

  • Үл хөдлөх хөрөнгийг анхны удаа баталгаажуулах бүртгэл – 7
  • Газар өмчлөх эрхийг анхны удаа баталгаажуулах бүртгэл – 9
  • Гэрээний бүртгэл –  55
  • Барьцааны гэрээний бүртгэл – 218

Хуулийн этгээдийн бүртгэлийн чиглэлээр:

  • Шинээр байгууллагдсан хуулийн этгээдийн бүртгэл – 5
  • Хуулийн этгээдийн бүртгэлийн өөрчлөлт -8

Архивын чиглэлээр:

  • Төрийн байгууллагад гаргасан лавлагаа, хуулбар -23
  • Иргэнд гаргасан лавлагаа, хуулбар – 255-ыг олгож, нийт 1107 иргэнд төрийн үйлчилгээг үзүүлсэн байна.

 

ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА НЬ: Хэргийн газрын үзлэгт нийт 20 удаа оролцож, үүнээс хулгайн гэмт хэргийн газрын үзлэгт 4, зам тээврийн ослын 13, бусад хэргийн 3, хэргийн газраас гарын мөр 7, гутлын мөр 4, тээврийн хэрэгслэлийн мөр 8, бусад ул мөр эд мөрийн баримт 2-ыг бэхжүүлэн хураан авч хэргийн материалд хавсаргасан. Хэргийн газрын үзлэгийн болон эд мөрийн баримт, эрэн сурвалжлах, танин олуулах ажиллагаа, хэргийн газрын давтан үзлэг, нэгжлэг, цогцос задлан шинжилгээ зэрэг ажиллагааны 201 кадр гэрэл зургийг хийж боловсруулан холбогдох материалд хавсарган ажилласан байна.

Хүний биед гэмтлийн зэрэг тогтоох үзлэг 30 хийж дүгнэлт гаргасан ба үүнээс гэмтэл тогтоогдоoгүй 13, гэмтлийн зэрэгт хамаарахгүй 3, хөнгөн зэргийн гэмтэл 12, хүндэвтэр зэргийн гэмтэл 1, хүнд гэмтэл 1 байна.

Гарын мөр улсын нэгдсэн Папилон санд 13 хүний гарын хээний дардас оруулж, хэргийн газраас бэхжүүлсэн 32 ширхэг гарын мөрийг санд кодлон оруулсан.

 

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЛБА НЬ: 2017 оны 9 дүгээр сард шүүхээс 11 гүйцэтгэх хуудасны 45693.3 мянган төгрөгийн баримт бичиг хүлээн авч 6 гүйцэтгэх хуудсаны 6993.9 мянган төгрөгийг бодитой биелүүлсэн.

Татварын нэхэмжлэлтэй 1 гүйцэтгэх хуудасны 3089.6 мянган төгрөгийг бодитой биелүүлж, 26.968.800 төгрөгийг хэсэгчлэн биелүүлж ажилласан. Эрүүгийн хэргийн талаарх шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны дагуу торгуулийн 1 гүйцэтгэх хуудасны 500.0 мянган төгрөг, нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх 2 гүйцэтгэх баримт бичгийн 600 цагийг тус тус бүртгэн ажиллалаа.

Нийт хоригдлуудад 2 удаа шинээр батлагдсан Эрүүгийн хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулиар сургалт зохион байгуулсан. Суллагдах хугацаа дөхсөн 37 хоригдолд амьдрах ухааны сургалтыг, шинээр ирсэн 18 хоригдолд холбогдох хууль тогтоомжуудаар, 43 хоригдолд сэтгэл зүйн болон нийгмийн ухааны чиглэлээр сургалт зохион байгуулсан. Нийт хоригдлуудад хууль, эрх зүйн мэдлэг болон хууль сурталчлах зорилгоор “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль”, “Хорих ангийн дотоод журам”-аар гарын авлага бэлтгэн хэвлэн тараасан.

Нийт 124 хоригдлоос 112 хоригдлын кейс файлд авагдсан мэдээллийг цахим бүртгэлд бүрэн оруулсан.

 

ЦАГДААГИЙН ХЭЛТЭС НЬ: Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрт бүртгэгдсэн гэмт хэргийг 2017 оны 09 дүгээр сард үйлдэгдсэн гэмт хэргийг өссөн дүнгээр судлан авч үзвэл гэмт хэргийн гаралт өмнөх оныхоос 19 нэгжээр буюу 13.6  хувь буурсан байна.

  Аймгийн нутаг дэвсгэрт 31 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 21 гэмт хэрэг нь хэрэг бүртгэлтийн, 10 гэмт хэрэг нь мөрдөн байцаалтын хэрэг байна. Бүртгэгдсэн гэмт хэргүүдийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад хүний амь бие эрүүл мэндийн эсрэг гэмт /79-90/ 11 нэгжээр, өмчлөх эрхийн эсрэг /108-113/ гэмт хэрэг 4 нэгжээр буурч, тээврийн хэрэгсэл хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг гэмт хэрэг 6 нэгжээр өссөн байна.

Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг /10.1-10.6/ -5, хүний эрүүл мэнд халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг-10, хүний бэлгийн эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг-1, өмчийн эрхийн эсрэг гэмт хэрэг 12, нийтийн  албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг 1, хөдөлгөөний аюлгүй байдал журмын эсрэг гэмт хэрэг 2 гарсан байна.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд: Гудамж талбайд эргүүлийн хяналтыг тасралтгүй явуулснаар гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэрэг 2016 оны мөн үетэй харьцуулахад 3 буюу 7.6 хувиар буурсан үзүүлэлтэй байна.

  Сүмбэр сумын ЗДТГ-тай хамтран Ерөнхий боловсролын сургууль, Уул уурхайн жишиг сургууль Политехникийн коллежийн оюутан сурагчдын дунд хууль сурталчлах танин мэдэхүйн “АХА” тэмцээнийг 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр зохион байгуулан нийт 100 оюутан, сурагчийг хамруулан шагнаж урамшуулсан.

Эрүүлжүүлэх, баривчлах, саатуулах байранд зан үйлд нөлөөлөх сургалтын танхимыг тохижуулж эрүүлжүүлэгдсэн 72 хүнд 1 цагийн сургалтыг зохион байгуулсан.

Улаанбаатараас Замын-Үүдийн чиглэлийн хатуу хучилттай замд зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор хөдөлгөөнт эргүүлийг 09:00 – 22:00 цагийн хооронд үүрэг гүйцэтгүүлэн үзлэг, шалгалтыг тогтмол хийлгэж хэвшүүлсэн.

 “Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл” аяны хүрээнд 400 жолоочид 5 төрлийн сэрэмжлүүлэг, санамж өгч ажилласан. Зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Тээврийн гэрэлтүүлэх хэрэгсэл”, “Ачааны автомашин ачаа тээвэрлэлт”, эвдрэл гэмтэл, “Өнгө үзэмж” гэсэн хэсэгчилсэн арга хэмжээнүүдийг удирдамжийн дагуу зохион байгуулж биелэлтийг тооцож ажиллалаа.

Говьсүмбэр аймгийн хэмжээнд замын зорчих хэсгийн эвдрэл гэмтэл, тэмдэг тэмдэглэлийн талаар судалгааг 2 удаа хийж шинээр замын тэмдэг 18, хэвтээ тэмдэглэл, явган хүний гарц 6 ширхгийг шинээр хийсэн.

2017 оны 09 дүгээр сард Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр орон нутгийн “Залуус” телевизтэй хамтран 5 удаа 30 минутын нэвтрүүлэг бэлтгэн иргэдэд хүргэсэн.

 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР: Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 09 дүгээр тушаалаар батлагдсан гангийн үнэлгээ хийх, өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцах ажлын хэсэг тус аймагт 2017 оны 08 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд ажиллаж аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцан цаашид ажиллах талаар үүрэг чиглэл өгч ажиллалаа.

Онцгой байдлын ерөнхий газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсээс тус газрын төрийн бодлого, шийдвэр, хууль тогтоомж, байгууллагын хэтийн болон тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө, дэвшүүлсэн зорилтыг хангах, орон нутаг дахь салбар нэгжийн авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, ажил үйлчилгээ, үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үр нөлөө бүтээмжийг дээшлүүлэх, үр дүнг үнэлэх  зорилгоор  2017 оны 09 дүгээр сарын 20-23-ны өдрүүдэд Онцгой байдлын ерөнхий газрын даргын нэрэмжит иж бүрэн шалгалтыг зохион байгууллаа.

Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37-р ангийн бие бүрэлдэхүүн Сүмбэр суманд галын аюулгүй байдлын тухай хуулийг сурталчилан орон сууц, гэр хорооллын 214 айл өрхөд галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг хийж 63 зөрчил илрүүлэн, 54 зөрчлийг арилгуулж, 9 зөрчлийг арилгуулахаар хугацаатай үүрэг  даалгавар өгч, 821 хүнд  яриа таниулга өгч ажилласан байна.

Гал унтраах тархалтын сургуулийг Улсын нөөцийн салбар,  Боржигон чуулгын байр, Балдан засаг зах, Наран мандах зоогийн газарт гарсан гал түймрийг унтраах сургалт зохион байгуулахад гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангиас 26 албан хаагч, тухайн байгууллагуудаас 46 ажилтан оролцож нийт 72 ажилтан, албан хаагч оролцлоо.

 

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР: Төлөвлөгөөт шалгалт 10, төлөвлөгөөт бус шалгалт 3, урьдчилан сэргийлэх хяналт 4, урьдчилан сэргийлэх хяналт 1, тандалт судалгаа 4, иргэдэд чиглэсэн сарын аян 1 –г тус тус гүйцэтгэж, зөвлөн туслах, хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулахаар улсын байцаагчийн 6 заалт бүхий албан шаардлага 6, нөхөн төлбөр тогтоох акт 2,  4 заалт зөвлөмж 7-г тус тус үйлдэж хүргүүлэв. Мөн 2 иргэнд 1866,8 мянган төгрөгийг нөхөн олгуулж, нийт 144 иргэн, албан хаагчдад 7 удаагийн салбарын сургалтыг зохион байгуулж, мэдлэг мэргэжлийг дээшлүүлж ажилласан.

   2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 09 дүгээр сарын 20-ны өдрүүдэд “Эрүүл мэнд, боловсролын хяналтад-Иргэн таны оролцоо” сэдэвт сарын аяныг зохион байгууллаа. Аяны хүрээнд:

  • Эрүүл мэнд, боловсролын чиглэлээр гарсан хууль, тогтоомж, дүрэм журмыг сурталчилах 7 удаагийн сургалт зохион байгуулж, 68 аж ахуйн нэгж байгууллагын 80 албан хаагч, 64 иргэнийг хамрууллаа.
  • Хэрэглэгчийн хяналтын хуудсыг 161 иргэнээр бөглүүлж хяналтын хуудсыг сурталчилах арга хэмжээг зохион байгуулсан байна.
  • Эрүүл мэндийн газар, аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх, эмэгтэйчүүдийн тасгийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналтыг хийхэд үр хөндөлтийн түүхэнд бодит үзлэг болон үтрээний үзлэгийг бүрэн хийдэггүй, үр хөндөлтийн түүх болон мэс засал /мэс ажилбар хийлгэх тухай тусгай зөвшөөрлийн маягтыг асуултын дагуу бүрэн хөтөлдөггүй / үр хөндсөн арга огноо, ажилбарын эрсдэл, хүндрэлийн талаар тодорхой тэмдэглээгүй, шалгалтанд хамрагдсан нийт түүхийн 50 хувьд нь үр хөндөх ажилбарын дараа эмэгтэйн биеийн ерөнхий байдал, умайн агшилт, гарч буй цусны хэмжээг хянасан тухай тэмдэглэл бичээгүй хянасан хугацаа тодорхойгүй зэрэг зөрчил илэрч байна. Илэрсэн зөрчлийг арилгуулахаар аймгийн Нэгдсэн эмнэлэгт 5, Эрүүл мэндийн газарт 4 заалт бүхий албан шаардлага хүргүүлж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
  • Худалдаа үйлчилгээний зориулалттай 15 аж ахуйн нэгж, хүүхдийн 10 байгууллагын нийт 170 ажилтныг хамруулан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан байдалд тандалт судалгаа хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан байна.

Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газар, аймгийн төвийн хийдийн лам нартай хамтран хадагны зөв хэрэглээ, уул ус тахих ёсны тухай нийт 54 иргэнд мэдээлэл хийлээ.

 

ДӨРӨВ. БОЛОВСРОЛ,СОЁЛ, ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН
ХАМГААЛЛЫН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

 

Боловсролын чиглэлээр: Аймгийн багш нарын бага хурлыг 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр зохион байгууллаа. Багш нарын бага хуралд аймгийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 300 гаруй багш, удирдах ажилтан хамрагдлаа.

“Багшийн ёс зүй, ёс суртахууны харилцаа” сургалтыг 2017 оны 08 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд зохион байгууллаа. 2017-2018 оны хичээлийн жилд хэрэгжүүлэн ажиллах “Багшийн ёс зүй, ёс суртахууны харилцаа” ба “Бүрэн дунд боловсролын хөтөлбөр хэрэгжүүлэх арга зүй -2” сургалтанд 5 сургуулийн давхардсан тоогоор 460-аад багш, удирдах ажилтнуудыг  өртөөчилсөн хэлбэрээр 7 баг болгон зохион байгууллаа.

Дэлхийн болон Монголын багш нарын 51 дэх өдрийг угтаж 2017 оны 09 дүгээр сарын 22–ны өдөр сурган хүмүүжүүлэх ухааны доктор Т.Баавгай багш сургуулийн нийгмийн ажилтан, эмч, оролцооны бүлгийн багш нарт “Хүүхэдтэй ажиллах арга зүй” сэдэвт  сургалтыг зохион байгууллаа.

Аймгийн лаборатори 5 дугаар сургуулийн “Боржигон өв соёл” бага, суурь, ахлах хөтөлбөрийн тайлант хэлэлцүүлгийг 09 дүгээр сарын 21–ний өдөр зохион байгуулж, хэлэлцүүлэгт нийт 30 багш, судлаачид, Боловсрол, соёл урлагийн газрын мэргэжилтнүүд  хамрагдлаа

Хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр зохион байгуулсан үйл ажиллагаа: Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа хүүхэд харах үйлчилгээний төвүүдэд  2017-2018 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлыг шалгаж, холбогдох сургалтыг зохион байгуулсан. Хүүхэд харах сургалтанд 3 хүүхэд харагч, нөөцөд бүртгэлтэй байгаа 7 иргэнийг хамруулж, 2017-2018 оны хичээлийн жилд хамтран ажиллах  гэрээг байгуулсан.

Аймгийн хэмжээнд хүүхэд харах үйлчилгээг 3 хүүхэд харагч, 15 хүүхэдтэйгээр эхлүүлэхээр бэлтгэл хангагдаад байна.

Соёл урлагийн чиглэлээр: Аймгийн соёлын салбарынхан “Соёл, урлагийн ажилтны өдөр”-ийг 09 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд байгалийн дурсгалт газар Их газрын чулуунд тэмдэглэн өнгөрүүллээ.

“Боржигин өв соёл-Бидний бахархал” аяны хүрээнд боржигин түүх соёлоо сурталчлах ажлыг зохион байгуулж 197 хүнд музей үзэж сонирхлоо. Шинээр 46 уншигчид карт нээж уншигчийн соронзон  үнэмлэх олгож үйлчиллээ. Гэрээр, танхимаар,  зөөврөөр нийт 687 уншигчид 852 ширхэг ном олгож үйлчилсэн байна.

 

Эрүүл мэндийн чиглэлээр:  Эрүүл мэндийн үзүүлэлт

Үзүүлэлт 2016 îíû 09 ñàр 2017 оны 09 сарын 20-ны

байдлаар

Төрсөн эх 351 295
Гэрийн төрөлт 1 1
Амьд төрсөн хүүхэд 354 296
Амьгүй төрөлт 2 2
Нас баралт 54 60
Эмнэлгийн нас баралт 13 5
Хоног болоогүй нас баралт 8 5
0-1 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 6 2
1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 2 3
Эмнэлгээс гарсан хүний тоо 3738 3344
Амбулаторийн үзлэг 95536 72724
Халдварт өвчин 292 135

  Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газар, Баянмөнх, Хурх, Өмнөдэлгэр, Хэрлэн сумдын эрүүл мэндийн төвүүдийн эмч, мэргэжилтнүүдийн төлөөлөл манай аймагт ирж  эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлээр 2017 оны 08 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх эмэгтэйчүүдийн тасаг, “Энхтусдэм” өрхийн эрүүл мэндийн төв, Шивээговь сумын эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, харилцан туршлага солилцлоо.

Монгол улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх төслийн хүрээнд орон нутгаас анагаах ухааны чиглэлээр суралцаж буй оюутнуудын уулзалтыг 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгууллаа. Орон нутагт дутагдалтай эмч, мэргэжилтний талаарх мэдээллийг хүргэж, оюутнуудтай харилцан санал солилцлоо. Мөн уг төслийн хүрээнд ’Говьсүмбэр аймгийн эрүүл мэндийн салбарын хөгжил шинэчлэл” анхдугаар форумыг эмч, эмнэлгийн мэргэжилтний  ёс зүй, харьцаа, хандлага, мэргэжлийн ур чадвар, эрүүл мэндийн боловсролын чанар, хүртээмж, салбар хоорондын хамтын ажиллагаа гэсэн сэдвээр эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд ёс зүйн сургалт зохион байгууллаа.

Биеийн тамир, спортын арга хэмжээ: Улсын төсвийн 75 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Биеийн тамир, спортын газрын барилгын их засварын ажлыг “Илчит сансар” ОНӨҮГазар хийж ашиглалтанд хүлээлгэж өгсөн.

Биеийн тамир, спортын газрын дэргэдэх Усан спорт, сургалтын төвийн дасгалжуулагч Б.Батмөнх, тамирчин Спортын дэд мастер О.Идэр нар 2017 оны 09 дүгээр сарын 7-11-ний өдрүүдэд Узбекстан улсын Ташкент хотноо болсон Азийн залуучуудын усанд сэлэлтийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцоод ирлээ. Тэрээр 200 м далайн гахай сэлэлтийн төрөлд 02:34.54 амжилтаар Монгол улсын рекорд эзэмшигч болж, спортын дэд мастерын болзол хангалаа.

Хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр:  Ажил хайгчаар 22 иргэнийг шинээр бүртгэж, ажил хайгч 81 иргэний мэдээллийг сэргээн бүртгэсэн.

  16 аж ахуй нэгж, албан байгууллагаас 16 ажлын байрны захиалга ирүүлснийг мэдээллийн сувгуудаар мэдээлж, ажил олоход хүндрэлтэй, ажилгүй 12 иргэнийг байнгын ажлын байранд зуучилсан.

Нийгмийн халамж, үйлчилгээний чиглэлээр:

/ 2017 оны 09 сарын 19-ний байдлаар өссөн дүнгээр/

Үзүүлэлт 2017.01.01  –  2017.09.19
Хүн тоо
1 Халамжийн тэтгэвэр 249 1
2 Нөхцөлт мөнгөн тэтгэмж 240 2
3 Амьжиргаа дэмжих мөнгөн тэтгэмж 244 3
4 Ахмад настнуудад үзүүлсэн хөнгөлөлт, тусламж 754 4
5 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлсэн хөнгөлөлт, тусламж 99 5
6 Жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхчүүдийн тэтгэмж 621 6
7 Алдарт цолтой ахмадуудад үзүүлсэн хөнгөлөлт, тусламж 5 7
8 Алдарт эхийн одонтой эхчүүдэд үзүүлэх мөнгөн тусламж 1186 8
9 Насны хишиг 573 9
10 Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ 10
11 Хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа 376 11
Нийгмийн халамжийн сангийн дүн 4347 1,001,412,735

      Өссөн дүнгээр 754 ахмад настанд 59,815,050 төгрөг, 99 хөгжлийн бэрхшээлтэй иргэнд 22,917,900 төгрөгийн хөнгөлөлт тусламжийн үйлчилгээг тус тус хүргээд байна.

     

ТАВ. ХӨДӨӨ АЖ АХУЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

 

Мал аж ахуйн талаар: Монгол Улсын Засгийн газрын “Хөдөө аж ахуйн салбарын 2017 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” 2017 оны 186-р тогтоол, “Өвөлжилтийн бэлтгэл хангуулах тухай” 2017 оны 02 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 14 хоног тутам гарган, өвөлжилтийн бэлтгэл хангуулах ажлын хэсэгт хүргүүлж байна.

Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд 2 хадлангийн салаа хадланд гарсан.

 

Өвөлжих малчин өрх, малын тоо

Д/д Сумын нэр Мал өвөлжүүлэх Өвөлжих мал /мян.тол/ Бүх мал хонин толгойд шилжүүлснээр /мян.тол/
Багийн тоо Өрх Бүгд Тэмээ Адуу Үхэр Хонь Ямаа
1 Сүмбэр 6 753 295.37 0.57 14.5 9.9 136.7 133.7 421.2
2 Баянтал 2 156 59.1 0.14 4.2 2.1 28.4 24.3 92.7
3 Шивээговь 2 145 43.4 0.1 1.6 1.6 20.8 19.3 59.3
ДҮН 10 1054 397.9 0.8 20.2 13.7 185.9 177.3 573.2

 

Аймаг сумын өвс, тэжээлийн аюлгүй нөөц бүрдүүлэлт

Сум, дүүргийн нэр Төлөвлөгөө /Засгийн газрын 2017 оны 186 дугаар тогтоол/ Бэлтгэсэн /тн/ Биелэлт /хувь/ Бэлтгэсэн өвс, тэжээл-ийн дундаж хувь Аж ахуйн нэгжүүдийн бэлтгэсэн зах зээлд борлуулах өвс, тэжээл байгаа бол /тн/
Өвс Тэжээл Өвс Тэжээл Өвс Тэжээл Өвс Тэжээл
А 1 2 3 4 5 6 7 8 9
1 Баянтал 50 25 27 4,2 54,0 16,8 35,4 0 0
2 Сүмбэр 50 25 94,8 4,0 189,6 16,0 102,8 426 0
3 Шивээговь 50 25 24,8 0 49,6 0,0 24,8 176 0
4 Говьсүмбэр 25 10 120,0 4,6 480,0 45,6 262,8 0 0
 Нийт дүн (аймгийн хэмжээгээр) 175 85 266.6 12.76 152,3 15,0 83,7 602 0

2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар малчдын түвшинд 8347,7 тн өвс, 1668 тн үйлдвэрийн тэжээл, 250.4 тн гар тэжээл бэлтгэхээс 137.3 тн өвс, 4 тн үйлдвэрийн тэжээл, 51.5 тн гар тэжээл бэлтгээд байна.

Мал эмнэлгийн чиглэлээр: Бруцеллёзод мэдрэмтгий төл малыг вакцинжуулж, дархлаажуулах арга хэмжээнд 990 толгой тугал, 105510 толгой бог буюу нийт 106500 толгой төл мал хамруулахаас 86165 толгой төл хамруулж гүйцэтгэл 81 хувьтай байна.

2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх намрын масс вакцинжуулалтанд аймгийн нутаг дэвсгэр дэх бүх салаа туурайтан мал, амьтныг 100% хамруулахаар бэлтгэл ажил хийгдэж эхлээд байна. Вакцинжуулалтанд нийт 514223 толгой мал, амьтан хамрагдана.

Цөм сүргийн үржлийн төв: Намрын ангилалт, ялгааг зохион байгуулж, суурь зохион байгуулалтыг шинэчлэн эм хонины 4 суурь, хурганы 2 суурьт хонин сүргийг ялган суурилав.

Сүмбэр үүлдрийн хонин сүргийн тарга тэвээргийг сайжруулах зорилгоор Сүмбэр сумын 4-р багийн Улаан ус, Цагаан ус, Гашуун зэрэг газруудад оторлуулж байна.

2017-2018 оны өвөлжилт хаваржилтын бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд өвөлжих газрыг сонгох, хашаа хороог нүүлгэх, засварлах, шинээр барих, худаг усан хангамжыг сайжруулах, өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх ажлууд хийгдэж эхлээд байна.

Орлого бүрдүүлэх зорилгоор 100 толгой эр хонийг зах зээлд нийлүүлэн 7.0 сая төгрөгийн орлого бүрдүүллээ.

Газар тариалангийн талаар: Шивээговь, Сүмбэр сумын 5 иргэн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар 8 га-аас 108 тн хүнсний ногоо хурааж аваад байна. Тус ажилд 3 машин, 1 трактор ажиллаж байна.

 

Аймгийн төвийн захууд, томоохон худалдааны төвүүдийн хүнсний
бараа бүтээгдэхүүний үнийг өмнөх сарын үнэтэй харьцуулан
гаргасан 2017 оны 09 дүгээр сарын үнийн мэдээ.

 

Бараа бүтээгдэхүүн Дээд үнэ/төг/ Доод үнэ/төг/ Өссөн бүүрсан үзүүлэлт/+-/
1 Үхрийн мах Ястай 7300 7000 -200
Цул 8300 8000 -300
2 Хонины мах Ястай 6400 6000
Цул 7000 6500 -300
3 Адууны мах Ястай 5000 4500 -300
Цул 5500 5200 -300
4 Ямааны мах Ястай 4500 4300 -200
Цул 4500 4500 -300
5 Тахианы мах Гуя 7200 7000
Мөч 7500 7000
6 Лууван Монгол 1000 1000
Хятад
7 Төмс Монгол 1000 650
Хятад
8 Байцаа Монгол 1500 1000 +100
Хятад
9 Чинжүү Монгол
Хятад 5500 4500
10 Манжин Монгол 1500 1000 +150
Хятад
11 Сонгино /бөөрөнхий/ Монгол 2500 2500
Хятад 1200 1000 +150
12 Улаан лооль Монгол 6600 5500
13 Өргөст хэмх Монгол 6000 4500
14 Элсэн чихэр 2300 2200
15 Будаа Цагаан будаа задгай 1кг /хятад/ 2400 2200
Шар будаа слава 1кг 2200 2000
Гурвалжин будаа слава 1 кг 3500 3200
16 Сүү Задгай 1000 1200 +200
Сүү ХК 0.5л 3.2% тослогтой
Сүү ХК 1л 3.2% тослогтой 2700 2500
17 Тараг Задгай 1500 1000 +200
Сүү ХК 1л 3.2% цөцгийтэй 2700 2400
18 Талх Чойр /Шивээ/ 1800 600
19 Өндөг ОХУ 300 300 -35
Монгол 300 220 -25
20 Алтан тариан гурил Задгай дээд 1450 1300
Задгай 1-р зэрэг 1000 860
Задгай 2-р зэрэг 900 880
Савлагдсан д/дээд 1650 1400
Савлагдсан дээд 1500 1300
Савлагдсан 1-р зэрэг 1150 920
Савлагдсан 2-р зэрэг 950 900
21 Ургамлын тос Олейна 4800 4500
Алтан 3600 3500
22 Гоймон Алейка 1600 1500
А/т савхан 950 750

         ЗУРГАА. БАЙГАЛЬ ОРЧИН, ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ,
ДЭД БҮТЦИЙН САЛБАРЫН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

 

Байгаль орчны талаар: Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн хүрээнд зохион байгуулагддаг “Тарьц суулгацын үзэсгэлэн худалдааг хамтатган зохион байгуулж, орон нутгийн тарьц суулгац үржүүлдэг Сум дундын ойн анги, “Модны их ургац” ЗБНөхөрлөл, 2 иргэнийг оролцуулан 8 төрлийн 20 гаруй мод бут, 10 төрлийн 30 гаруй тасалгааны цэцгийг танилцуулж борлуулах үйл ажиллагааг зохион байгууллаа.

  Аймгийн ИТХ-ын 2015 оны 07 дугаар тогтоолоор батлагдсан “Мод тарьж ургуулсан 11 иргэн, 2 байгууллагад байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас 7.3 сая төгрөгийн урамшуулал олголоо.

  Сум дундын ойн ангийн үйл ажиллагааг сурталчилан гар багаж, сүүлийн үеийн технологи болох калифорнийн чийгийн улаан өтөөр бордоо гаргах, бордоог яаж ашиглах болон мод бут, тасалгааны ургамал тариалах талаар 3 төрлийн 101 ширхэг гарын авлага материалыг иргэдэд тарааж танилцуулга хийсэн байна.

Сүмбэр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрийн Өгөөмөрийн голын эхийг хашиж хамгаалах ажлыг гүйцэтгүүлэхээр ”Өөдлөх өгөөмөр” бүлэгтэй гэрээ байгуулаад байна.

Мөн аймгийн хэмжээний уст цэгийн тоо бүртгэлийн ажлыг зохион байгууллаа. Тооллогоор нийт 398 худаг, 17 булаг үүнээс ширгэсэн 6, 6 гол горхи үүнээс ширгэсэн 1, 7 нуур тойром үүнээс ширгэсэн 4, 1 рашаан төст булаг, 1 баянбүрд тоологдлоо. Аймгийн хэмжээнд нийт 430 уст цэг тоологдсон байна.

Ус, цаг уур, орчны шинжилгээний газар нь “Алтан намар – Нээлттэй хаалганы өдөрлөг”-өөр 260 ширхэг танилцуулга гарын авлага тарааж, цаг агаарт зориудаар нөлөөлөхийг тоног төхөөрөмж, агаарын хүхэрлэг хий болон азотын давхар ислийг соруулах суурин болон зөөврийн багаж, агаарын ердийн, максималь, миннималь термометрүүдыг иргэдэд танилцуулж, сурталчиллаа.

Тээвэр, авто замын талаар: Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт 09 дүгээр сарын 25-ны байдлаар 161 өссөн дүнгээр 4369 тээврийн хэрэгсэл буюу 120.8 хувь хамрагдсан байна.

Улс хооронд 29 иргэн, хот хооронд 3266 иргэн, сум хооронд 136 иргэн зорчиж, 142 тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийгдсэн байна.

Газрын харилцаа, барилга, хот байгуулалт, хөрөнгө оруулалтын талаар: Газрын төлбөрийн орлогын мэдээг сар бүр гаргаж аймгийн Татварын хэлтэст хүргүүлдэг бөгөөд 08 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 71.47 сая төгрөг төвлөрүүлсэн нь төлөвлөгөөтэй харьцуулахад 73.4 хувийн биелэлттэй байна.

Аймгийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/228 дугаар захирамжийг үндэслэн 3 байршилд дуудлага худалдааг цахимаар зохион байгуулахаар зарыг Зууны мэдээ сонин, цахим бирж, байгууллагын цахим хуудсанд тус тус байршуулсан.

Баянтал сумын Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/24, 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/37 дугаар захирамжуудыг үндэслэн 4 байршилд газар эзэмших эрхийн гэрчилгээний нээлттэй дуудлага худалдаа зохион байгуулагдаж 568,800 төгрөгийг орон нутгийн орлогын дансанд төвлөрүүлээд байна.

Газар чөлөөлөх ажилтай холбоотойгоор эхний ээлжинд 3 дугаар баг Найрамдал хотхонд зөвшөөрөлгүй барьж, буулгасан /гараж, контейнер, амбаар/ зэрэг 7 байршлын 29 объектын газрыг чөлөөлүүлэхээр хугацаатай албан мэдэгдэл холбогдох эздэд нь өгч ажилласан бөгөөд үүнээс 1 иргэн газрыг чөлөөлөөд байна.

Барилга, хот байгуулалтын чиглэлээр: Аймгийн хэмжээнд “Барилгачдын зөвлөгөөн”-ийг 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Зөвлөгөөнд Сүмбэр, Шивээговь, Баянтал сумын ЗДТГазрын дарга нар, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн, орон нутгийн барилгын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагууд оролцсон байна.

2017 онд улсын төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн нийтийн эзэмшлийн орон сууцнуудын гадна дулаалга, фасадны ажил, аймгийн төвийг телекамерын системд холбох ажил, нийтийн эзэмшлийн гудамж, талбайн тохижилтын ажил, Биеийн тамир, спортын газрын барилгын их засварын ажил, Баянтал сумын 4-р сургуулийн спорт заалны барилга засварын ажил, Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд гэрэлтүүлэг хийх ажлуудыг улсын комисс ажиллуулж, ашиглалтад хүлээн аваад байна. Мөн Шивээговь сумын 3 дугаар сургуулийн дээвэр засварын ажил, Усан спорт сургалтын төвийн барилгын их засварын ажил, Сүмбэр сумын 2-р цэцэрлэгийн барилгын гадна дотор монтаж засварын ажлууд улсын комисс ажиллуулах шатанд, өрхийн эмнэлгийн өргөтгөл, их засварын ажил 80 хувьтай хийгдэж байна.

Орон нутгийн өмч, худалдан авах ажиллагааны талаар: 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар Улсын төсөв, аймаг, сумдын “Орон нутгийн хөгжлийн сан”, “Авто замын сан”, “Байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардал”-ын хөрөнгөөр тус тус хэрэгжүүлэх 64 ажлыг худалдан авахаар төлөвлөснөөс 59 ажлыг хуулийн хугацаанд зарлаж 5 ажлыг зарлахаар тендерийн баримт бичиг, ТЭЗҮ-г боловсруулах шатандаа явагдаж, нийт худалдан авалтын явц 92,1 хувьтай байна.

Нийтийн эзэмшлийн орон сууцнуудын гадна дулаалга, фасадны ажил /8-р байр/-ын гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажиллагааны тендер шалгаруулалт амжилтгүй болж дахин нээлттэй тендер шалгаруулалт зарлахаар тендерийн баримт бичгийг боловсруулан ажиллаж байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн танилцуулга, санал асуулгын  хэлэлцүүлгийг 2017 оны 09 дүгээр сарын 12, 13-ны өдрүүдэд зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт боловсрол, соёл, урлагийн байгууллагуудын дарга, эрхлэгч нар, аж ахуйн нэгж, төрийн байгууллагын нийт 65 хүн оролцож санал асуулгад хамрагдсан.

Төрийн өмчит хуулийн этгээдтэй байгуулсан төрийн өмчийг эзэмшүүлэх гэрээний 2016 оны биелэлтийг дүгнэх ажлын хүрээнд сургалт, арга зүйн зөвлөгөө өгөх, төрийн өмчит эд хөрөнгийн түрээсийн судалгаа гаргах бэлтгэл ажлыг 2017 оны 09 дүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд зохион байгуулж ажиллалаа. Аймгийн Төрийн өмчит 19 байгууллагыг сургалтад хамруулан өмч эзэмшүүлэх гэрээг дүгнэж ажиллалаа.

Сүмбэр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр ирүүлсэн 96 тоот үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Ланд 150 прадо автомашин, 2 ширхэг компьютерийг блансаас блансад шилжүүлэх тухай албан бичгийг судлан гурван нэр төрлийн хөрөнгийг тус сумын Засаг даргын Тамгын газрын хөрөнгөд шилжүүлэхээр 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 208 тоот албан бичгээр шийдвэрлэсэн.

Мөн Сум дундын ойн ангийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 62 тоот албан бичгээр ирүүлсэн байгууллагын дансанд бүртгэлтэй цаашид ашиглах боломжгүй, сэлбэгийн зориулалттай шатсан фругон автомашиныг 500 000 төгрөгийн үнийн дүнтэй дүйцэхүйц оффисын тоног төхөөрөмжөөр солих шийдвэрийг хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлт бүхий албан бичигтэй танилцан судалж, 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 200 тоот зөвшөөрөл олгох тухай албан бичиг хүргүүлэн ажиллалаа.

 

ДОЛОО. СУМ ОРОН НУТГИЙН ТАЛААР

 

БАЯНТАЛ СУМ: Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж буй 152 дугаар байрны гадна тоглоомын талбай байгуулах, авто зогсоол тохижилтын ажил эхэлж 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Засаг даргын А/29 тоот захирамжаар хяналт тавих ажлын комиссыг байгуулан тогтмол хяналт тавьж ажиллаж байна.

  2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар орон нутгийн орлогын төлөвлөгөө 10,420,0 мянган төгрөг, гүйцэтгэл 6,180,5 мянган төгрөг төвлөрүүлсэн 59,31 хувьтай байна.

 Орон нутгийн байгууллагын зарлагын төлөвлөгөө 177,533,4 мянган төгрөг, гүйцэтгэл 171,336,2 мянган төгрөг байна. Үүнээс үндсэн цалин, унаа, хоол, нэмэгдэл урамшуулалд 106,528,9 мянган төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 11,302,5 мянган төгрөг зарцуулсан байна.

  Улсын төсвийн байгууллагын зарлагын төлөвлөгөө 559,048,1 мянган төгрөг, гүйцэтгэл 502,174,7 мянган төгрөг байна. Үүнээс үндсэн цалин, унаа, хоол, нэмэгдэл, урамшуулалд  281,148,1 мянган төгрөг нийгмийн даатгалын шимтгэлд 28,723,4 мянган төгрөг зарцуулсан ба цалин хөлс  хугацаандаа олгогдсон байна.

 Орон нутгийн төсвийн байгууллагын өглөг 17,615,2 мянган төгрөг, орон нутгийн төсвийн байгууллагын авлага 2,686,8 мянган төгрөг, тусгай зориулалтын байгууллагын өглөг 10,697,5 мянган төгрөг, нийт өглөг 28,312,7 мянган төгрөг байна.

Амьжиргааг дэмжих зөвлөл 2 удаа хуралдаж 3 иргэнийг халамжийн мөнгөн тэтгэмжид хамруулахаар шийдвэрлэсэн байна.

 

СҮМБЭР СУМ: Сүмбэр сумын ГХУСАЗЗөвлөл, Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэстэй хамтран зохион байгуулж буй “Амар тайван Сүмбэр” 45 хоногийн аяны нээлтийн үйл ажиллагаа 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр боллоо. Нээлтийн арга хэмжээнд Боржигин чуулгийн уран бүтээлчид, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид урлагийн тоглолт болон тусгай бүлгийн тоглолт үзүүлсэн. Аяны хүрээнд шинээр батлагдсан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль”, “Зөрчлийн тухай хууль”-аар аймгийн хууль сахиулах чиг үүрэг бүхий байгууллага болон төрийн байгууллагуудын хамтарсан “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулан 5 төрлийн 1300 ширхэг санамж сэрэмжлүүлгийг иргэдэд тараан орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж ажилласан.

2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Сүмбэр сумын ЗДТГазар болон аймгийн ХХҮГ, Инвест Ко–оп Монгол тал хээр говийн бүс төслийн газартай хамтран “Залуу малчид, хоршоологчдын чуулга уулзалт, зөвөлгөөн”-ийг зохион байгуулан нийт 120 малчид хоршоологчид хамрагдаж өвөлжилтийн бэлтгэл сум орон нутгаас малчдын талаар анхаарч ажиллах асуудлуудыг хэлэлцэж санал солилцлоо. Чуулганаар  малын эмийн дээжийн үзэсгэлэн худалдаа, хоршоологч малчдын өөрсдийн хийсэн бүтээгдэхүүний дээжээр танилцуулга хийж үзүүллээ.

Байгаль орчны хүрээнд: Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Бурхантын 3.1 га 2 хэсэг туурь хог хаягдлыг цэвэрлүүлэхээр Тохижилт Сүмбэр ОНӨААТҮГ-тай гэрээ байгуулан ажиллаж 2017 оны 09 дүгээр сарын 05-12-ны өдрүүдэд 84 мото цаг нийт 2,540 тонн хур хог хаягдлыг цэвэрлэн төвлөрсөн хогийн цэгт төвлөрүүлээд байна. Мөн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Тохижилт Сүмбэр ОНӨААТҮГ-ын 28 албан хаагчид Бурхантын 1-р хэсэг туурийн үлдэгдэл хог хаягдлыг гараар цэвэрлэж дуусаад байна.

  Золбин нохой муур устгалын ажлыг 2017 оны 09 дүгээр сарын 17-21-ний өдрүүдэд зохион байгуулж 4 болон төвийн 3 багт устгалын ажлыг явуулж нийт 250 нохой устгаж төвлөрсөн хогийн цэгт булж дарсан.

Хөдөө аж ахуйн хүрээнд: 2017- 2018 оны өвөл сумын хэмжээнд хонин толгойд шилжүүлснээр 448081 толгой мал өвөлжих тооцоо гараад байна. Сумын ЗДТГ-аас 2017 оны намрын улирлын бэлчээрийн даацыг тогтоох ажил хийгдсэн. Мөн өөр аймаг сумдаас ирж намаржих айл өрх, бэлчээрийн даацын судалгааг гаргасан.

Сумын малжуулах төслийн хурал 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хуралдаж 13 иргэний хүсэлтийг хэлэлцэн 10 өрхийг малжуулах төсөлд хамруулахаар шийдвэрлэлээ.

Сумын хэмжээнд 22000 мянган боодол өвс ба 440,000 тонн өвс бэлтгэснээс өөрийн орон нутгийн малчдад 3000 боодлыг борлуулаад байна.

2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 1-р багийн нутаг дэвсгэр дэх хогийн цэг, муу усны нүх болон хөрсний бохирдолтой хэсгүүд нийт 27 цэгт ариутгал халдваргүйтгэлийн ажлыг хийж гүйцэтгэлээ.

Хөрөнгө оруулалтын ажлын хүрээнд: Нийтийн эзэмшлийн орон сууцнуудын /хонхор хотхоны 4, 8, 11-р байр/ техникийн давхарын шугам сүлжээг шинэчлэх ажлын ажил гүйцэтгэх гэрээг 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр “Ус-Ду” ОНӨААТҮГ-тай гэрээ байгуулсан. Ажлын гүйцэтгэл 50 хувьтай явагдаж байна.

  Аймгийн төвийн хогийн цэгийг хашаажуулах ажлыг гүйцэтгүүлэхээр “Суварган говь” ХХК-тай 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр гэрээ байгуулсан. Ажилд шаардлагатай бараа материалын татан авалт хийгдсэн. Ажлын гүйцэтгэл 70 хувьтай байна.

    Сумын төвийн усан санг засварлах ажлын ажил гүйцэтгэх гэрээг 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Энхжинформат ХХК-тай байгуулж, ажлын гүйцэтгэл 50 хувьтай явагдаж байна.

Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн, үл хөдлөх хөрөнгийг хаягжуулах ажлыг “Өгөөмөрөн шанд” ХХК-тай гэрээ байгуулж ажлын гүйцэтгэл 80 хувьтай явагдаж байна.

ШИВЭЭГОВЬ СУМ: Сумын ИТХ, ЗДТГ болон аж ахуй нэгж байгууллагуудын “Иргэдтэй  ажиллах-Нээлттэй өдөрлөг”-ийг 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр сумын төв талбайд зохион байгуулж нийт 10 байгууллагын 68 албан хаагч оролцож, давхардсан тоогоор 1079 иргэнд төрийн үйлчилгээ үзүүлж, 1479 гарын авлага тарааж, 11 өргөдөл, гомдол, санал, хүсэлт хүлээн авснаас газар дээр нь 10 өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг шийдвэрлэсэн байна.

Сумын “Хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих” дэд хөтөлбөр, “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих” дэд хөтөлбөрийн хүрээнд “Эрдмийн баяр”-ыг угтан хагас, бүтэн өнчин болон нэн ядуу өрхийн 20, хөгжлийн бэрхшээлтэй 10 хүүхдэд 735000 төгрөгийн хичээлийн хэрэгсэл гардууллаа.

“Шивээ-Овоо” ХК-тай хамтран сумын амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн 1-5 дугаар ангийн 20 хүүхдэд 1,4 сая төгрөгийн сурагчийн дүрэмт хувцас гардууллаа.

Сумын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангах комисс өвөлжилтийн бэлтгэл ажлуудад 2 удаа хяналт шалгалт хийлээ. Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын төлөвлөгөөний биелэлт 79,5 хувийн гүйцэтгэлтэй байна.

Сумын Засаг даргын 2017 оны А/82 тоот захирамжаар “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн сургалт, хэлэлцүүлэг”-ийг зохион байгуулах ажлын хэсэг 17 хүний бүрэлдэхүүнтэй томилогдож сургалт, хэлэлцүүлгийг 3 үе шаттайгаар 4 удаа зохион байгуулж 158 иргэн хамрагдаж 254 иргэн саналын хуудсаар саналаа өгсөн байна.

2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар орон нутгийн төсөвт байгууллагуудын санхүүжилт болон зардлын гүйцэтгэл өссөн дүнгээр дараах байдалтай байна.

Байгууллагын нэр

Санхүүжилт /мянган.төг/

Зардлын гүйцэтгэл /мянган.төг/

1.

ИТХ

30031600

29782109

2.

ЗДТГ

190974073

187152012

Төвлөрсөн төсөвт байгууллагуудын санхүүжилт болон зардлын гүйцэтгэл дараах байдалтай байна.

Байгууллагын нэр

Санхүүжилт /мянган.төг/

Зардлын гүйцэтгэл /мянган.төг/

1.

Эрүүл мэндийн төв

220759500

218198925

2.

Соёлын төв

38011500

37633344

3.

3-р сургууль

601088300

557237379

4.

3-р цэцэрлэг

281789100

254417217

2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар газраа анх удаа өмчилж авч байгаа 5 иргэний материалыг хүлээн авч газар өмчлөлийн 76 гэрчилгээг эздэд нь олгоод байна.

Шинээр тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжид хамрагдаж байгаа иргэдийн өргөдлийг холбогдох баримтын хамт хүлээн авч 7081020 төгрөгийн олголтыг хийсэн.

Амьжиргааг дэмжих зөвлөлийн хурлыг 2 удаа зохион байгуулж 6 иргэний өргөдлийг шийдвэрлэн асаргааны мөнгөн тэтгэмжид 3 иргэнийг, амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжид 3 иргэнийг хамруулсан.

Доктор тун ХХК сумын 2 хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 1 ахмад настанд нийт 2100,0 мянган төгрөгийн сонсголын аппарат суулган өгсөн.

Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний сургалтаар ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй өрх, өрх толгойлсон эмэгтэй болон сумын зорилтот бүлгийн 25 иргэнд “Гэр бүлийн баяр хөөр”, “Өрхийн эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх, хуримтлал бий болгох” сэдэвт сургалтуудыг аймгийн “Шинэ хөгжлийн түлхүүр” ТББ –тай хамтран 2017 оны 09 дүгээр сарын 20-24-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Ахмадын баярыг угтан “Ахмадаа хүндэлье” аяныг 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 10 дугаар сарын 01-ний өдрийн хооронд зарлаж аяны хүрээнд “Хариу нэхээгүй тус” аян, байгууллага бүр ахмадын зөвлөх багийг урьж, ярилцлага зохион байгуулах, ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэх баярын арга хэмжээг зохион байгуулах, сумын Ахмадын хороотой хамтран ахмадуудын дунд “Бид угийн бичгээ өвлүүлэн үлдээгчид” зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулан ажиллаж байна.

  Сумын хэмжээнд нийтийн их цэвэрлэгээг 09 дүгээр сарын 08-ны өдөр зохион байгуулж 19 аж ахуйн нэгж байгууллагын 125 иргэн хамрагдаж  8,9 м3 хог хаягдлыг түүж цэвэрлэн төв хогийн цэгт ачиж төвлөрүүлсэн.

  Сумын “Нэг суурин-Нэг бүтээгдэхүүн” үзэсгэлэн худалдааг 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгуулж 17 иргэн 7 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнээр оролцож нийт 1,924,000 төгрөгийн борлуулалт хийлээ.

Сумын Засаг даргын 2017 оны А/83 дугаар захирамжийн дагуу мал угаалгын ажлыг зохион байгуулж 27 өрхийн 19195 толгой малыг угаалгад хамруулсан.

Хөдөөгийн өрхүүдээр тойрч намрын хянан баталгаажуулалт, ээмэгжүүлэлтийн ажлыг  аймгийн “Сүмбэр хишигтэн зоо” МҮН-тэй хамтран зохион байгуулж 17 өрхийн 1210 толгой малд намрын ангилалт хийж, ээмэгжүүлсэн.

  Сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт оторлож байгаа гадны аймаг, сумын малчин 6 өрхөд нүүлгэх албан шаардлага өгч мөн малчин өрхүүдэд гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх гарын авлага тарааж ажиллалаа.

   09 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар сумын хэмжээнд нийт 54 тн хүнсний ногоо хурааж төмс, тарвас, өргөст хэмх, улаан лооль, амтат гуа зэрэг хүнсний ногоонуудыг зах зээлд нийлүүлж байна. Мөн сумын 2 иргэн 174 тонн хадлан хадсан байна. Ургац хураалтын ажил 80 хувьтай явагдаж байна.

Аймгийн ЗДТГ, ХХААГ-тай хамтран сумын зоорь, агуулахын тооллогын ажлыг зохион байгууллаа. Сумын хэмжээнд махны 1 зоорь, ногооны 5 зоорь тоологдсон.

Орон нутгийн хөгжлийн сан: Сумын 3, 8-р байранд хэрэглээний халуун усны шугам тавих ажлыг ОНХС-ийн 14,6 сая төгрөгийн хөрөнгөөр “Илч” иргэдийн бүлэг гүйцэтгэж 416м хэрэглээний халуун усны шугам татсан.

  ОНХС-ийн 15.0 сая төгрөгийн хөрөнгөөр сумын төвийг камержуулах ажлыг аймгийн “Чойрын долгио” ХХК гүйцэтгэж сумын төвийн 6 цэгт 2 эргэдэг, 4 чиглэлийн камер суурилуулан комисст хүлээлгэн өглөө.

ОНХС-ийн 50.0 сая төгрөгийн хөрөнгөөр Илчлэг шивээ ОНӨҮГ-т бага оврын зуух авах, угсарч суурилуулах ажлыг Илчит сансар ХХК гүйцэтгэж 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр комисст хүлээлгэн өглөө.

  ОНХС-ийн 40.0 сая төгрөгийн хөрөнгөөр Илчлэг шивээ ОНӨҮГ-т 1500 квт-ын хүчин чадалтай ялтсан бойлер худалдан авч угсарч суурилуулах ажлыг Илчит сансар ХХК гүйцэтгэж комисст хүлээлгэн өглөө.

Сумын Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А/101 тоот захирамжаар нохой устгах арга хэмжээний шууд худалдан авалтыг зохион байгуулах ажлын хэсэг томилогдон сумын 2 дугаар багийн иргэнтэй гэрээ байгуулан нохой устгах ажлыг зохион байгуулж 09 дүгээр сарын 25–ны өдрийн байдлаар 52 нохой устгаад байна.

 

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us