“Архидан согтуурахтай тэмцэх талаар авах зарим арга хэмжээний тухай” МУ-ын ЗГ-ын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 46 дугаар тогтоол, Улсын ерөнхий байцаагчийн 01/01 албан даалгаврын дагуу аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдэд аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн хүрээнд эрх бүхий байгууллагуудаас томилсон ажлын хэсэг хамтарсан хяналт шалгалт хийж байна. Шалгалтын явцад илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулж, ажлын байрны цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт, ажиллагсадын хувийн ариун цэврийн байдлын түвшинг тогтоох зорилгоор хүнстэй харьцагч гадаргуу, ажиллагсадын гараас эрүүл зүйн 90 арчдасны шинжилгээ авч, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг боловсруулан, хугацаа шаардсан зөрчлүүдэд улсын байцаагчийн хугацаат албан шаардлага хүргүүлэн ажиллаж байна. Шалгалтын дүнд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлын шаардлага хангаагүй, хадгалалтын хугацаа хэтэрсэн 14 нэр төрлийн 92 ширхэг 264500 төгрөгний үнэ бүхий бүтээгдэхүүнийг хүнсний сүлжээнээс буцаан татан авалт хийлгэж, бүтээгдэхүүний 2 дээжийг лабораторийн шинжилгээнд хамруулан ажиллаж байна. Шалгалт үргэлжилж байна.