ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Аймгийн Засаг дарга Г.Батсуурь Улсын болон Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2017 онд хийгдсэн, хийгдэж байгаа бүтээн байгуулалт болон тохижилтын ажлуудтай газар дээр нь танилцлаа.

2017-09-19-11Аймгийн Засаг дарга Г.Батсуурь Улсын болон Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2017 онд хийгдсэн, хийгдэж байгаа бүтээн байгуулалт болон тохижилтын ажлуудтай газар дээр нь танилцлаа. Мөн Ус-Ду ААТОНӨҮГазрын өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж байгаа ажлууд, цаг үеийн байдалтай танилцсан байна. Б.Ганзориг /Ус-Ду ААТОНӨҮГазрын захирал/: 2012 оноос хойш уурын зууханд өргөтгөл хийгдээгүй, дорвитой хөрөнгө оруулалт хийгдээгүйн улмаас өнгөрсөн 2 жилийн хугацаанд зуухнуудын хэвийн ажиллагаа доголдож хүндрэл ихээр гардаг байсан. Энэ жил 7 мвт-н хүчин чадалтай 2 уурийн зуухны өргөтгөлийн ажил хийгдэх гэж байна. Уг ажлыг 11 сарын 15 гэхэд бүрэн ашиглалтанд хүлээн авах бөгөөд халаалт дулаан тогтсон хугацаа болох 10 сарын 01-ны өдрөөс өгнө. Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийтийн эзэмшлийн 4, 8, 11-р байрнуудын подвалын инженерийн шугам сүлжээг шинэчлэх ажил хийгдэж байна гэлээ.
Аймгийн Засаг дарга Г.Батсуурь нийтийн эзэмшлийн гудамж тоглоомын талбайн тохижилтын ажил, явган хүний болон авто зам, Усан бассейны засварын ажил, аймгийн Нэгдсэн эмнэлгийн их засвар, Биеийн тамир, спортын газрын барилгын их засварын ажил, гудамж талбайн гэрэлтүүлэг, Сүмбэр сумын хоёрдугаар цэцэрлэг, “Энх тус дэм” өрхийн эмнэлгийн барилгын ажлын өргөтгөл, аймгийн төвийг телекамерын системд холбох ажилтай танилцлаа.

2017-09-19-07 2017-09-19-14 2017-09-19-06 2017-09-19-16 2017-09-19-12 2017-09-19-02 2017-09-19-03 2017-09-19-04 2017-09-19-01 2017-09-19-08 2017-09-19-09 2017-09-19-10 2017-09-19-13 2017-09-19-05

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us