ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

“Хуулиа дээдлэе залуусаа” сэдэвт нээлттэй шүүх өдөрлөгийг зохион байгууллаа.

2017-09-20-2-04Говьсүмбэр аймгийн Шүүхийн Тамгын газраас “Хуулиа дээдлэе залуусаа” сэдэвт нээлттэй Шүүх өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөг нь Шүүхийн үйл ажиллагааны ил тод нээлттэй байдал, хүүхэд залуучуудыг хэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэдний хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, “Хуулийн байгууллагын үйлчилгээний чанарыг сайжруулах, Иргэдийн эрх зүйн ухамсар, мэдлэгийг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн сурчалчилан таниулах зорилготой байлаа.
Өдөрлөгийн хүрээнд Шүүхийн тамгын газар, Шүүхийн залуучуудын зөвлөлөөс хамтран төрийн болон аж ахуйн нэгж байгууллагууд, иргэдийн дунд “Эрх зүйн боловсрол-Ирээдүйн баталгаа” сэдэвт ДЭВЖЭЭ тэмцээн, 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн, дунд насны ангилалд дартсны тэмцээнүүдийг зохион байгуулсан байна. Дэвжээ тэмцээнд нэгдүгээр байр 91 оноогоор аймгийн Засаг даргын Тамгын газрын “Үнэний дэнс” баг дэд байрыг 87 оноогоор Биеийн тамир, спортын газрын “Таван цагираг” баг, гутгаар байр 72 оноогоор аймгийн Нийтийн номын сангийн “Сүлд” багууд тус тус орсон байна. 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд 12 баг оролцсоноос нэгдүгээр байр “Эрхэс” баг, хоёрдугаар байр “Ус-Ду” баг, гуравдугаар байр “Алтан аргал” багууд орсон бол дартсын тэмцээнд нэгдүгээр байрыг Б.Улаанаа, хоёрдугаар байрыг Б.Наранбаатар нар тус тус эзэлсэн байна.
Мөн үеэр “Алтан намар” нээлттэй өдөрлөгийн үйл ажиллагаа болсон ба аймгийн шилдэг тохижилт, бүтээн байгуулалт бий болгосон иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг шалгаруулах уралдааныг дүгнэх ажиллагаа болсон юм. Төсвийн байгууллагуудаас тохижилтын уралдаанд нэгдүгээр байранд Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн Тамгын газар орж өргөмжлөл 2 500 000 төгрөгөөр шагналаар шагнагдсан билээ. Уралдаанд идэвх санаачлагатай оролцож хүрээлэн буй орчиноо үлгэр жишээ тохижуулсан Шүүхийн хамт олондоо талархал илэрхийлье.

2017-09-20-2-06 2017-09-20-2-05 2017-09-20-2-16 2017-09-20-2-02 2017-09-20-2-01 2017-09-20-2-03 2017-09-20-2-07 2017-09-20-2-09 2017-09-20-2-08 2017-09-20-2-12 2017-09-20-2-13 2017-09-20-2-14 2017-09-20-2-15 2017-09-20-2-11

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us