ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

“Алтан намар” нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа.

2017-09-20-07“Алтан намар” нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа
2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, түүний харьяа хэлтэс агентлагууд хамтран “Алтан намар” нээлттэй хаалганы өдөрлөгийг Сүмбэр сумын төв талбайд зохион байгууллаа.
Тус үйл ажиллагааг Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Ус цаг уур, орчны шинжилгээний алба, Орон нутгийн өмчийн газар, Байгал орчин, аялал жуулчлалын газар, Сум дундын ойн анги зэрэг байгууллагууд хамтран зохион явуулсан байна.
Нээлттэй хаалганы өдөрлөгийн хүрээнд газар тариалан эрхлэгчид, гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг сурталчлах, борлуулалтыг дэмжих зорилгоор “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдаа 20, 21-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Өдөрлөгийн хүрээнд эзэмшлийн болон өмчлөлийн, нийтийн эзэмшлийн газарт өөрийн хөрөнгөөр мод, бут тарьсан иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад урамшуулал олголоо.
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 07 дугаар тогтоолоор “Мод тарьж ургуулсан иргэн, аж ахуйн нэгж байгууллагад урамшуулал олгох журам”-ын дагуу 2017 онд аймгийн Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас 773 модонд 7.2 сая төгрөгийг 11 иргэн, 2 аж ахуйн нэгж, байгууллагад гардуулсан байна.
Үүнд иргэн Б.Тэгшбаатарын тарьсан 27 модонд 270 000 төгрөг, Г.Туяагын тарьсан 3 модонд 15 000 төгрөг, Ц.Ганболдын тарьсан 6 модонд 45 000 төгрөг, Б.Батбаярын тарьсан 15 модонд 65 000 төгрөг, Н.Энхболдын тарьсан 8 модонд 45 000 төгрөг, Л.Уранчимэгийн тарьсан 39 модонд 280 000 төгрөг, Ц.Бүрнээгийн тарьсан 14 модонд 100 000 төгрөг, Н.Хүүхнээгийн тарьсан 48 модонд 215 000 төгрөг, Л.Атарбаярын тарьсан 23 модонд 210 000 төгрөг, Ч.Нямаасүрэнгийн тарьсан 40 модонд 392 500 төгрөг, О.Тогтохын 7 модонд 70 000 төгрөг, Шивээ-Овоо ХК-ийн Шивээговь сумын төвд, нийтийн эзэмшлийн гудамж талбайд тарьсан 521 модонд 5 210 000 төгрөг, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар Соёл, спорт амралтын хүрээлэнгийн талбайд тарьсан 26 модонд 380 000 төгрөгийн урамшууллыг тус тус олгосон байна. Тарьсан мод бут нь төрөл ангилалаас хамаараад өөр өөрийн үнэлгээтэй байдаг ба Орон нутагт тохиромжтой мод бут 10 000 төгрөг, гоёл чимэглэлийн мод бут 10 000 төгрөг, шилмүүст мод 15 000 төгрөг, навчит мод, бут 5 000 төгрөг, жимс жимсгэний мод бут 2 500 төгрөгний үнэлгээтэй.
Мөн аймгийн ИТХ-ын 2017 оны 14 дүгээр тогтоолоор аймгийн шилдэг тохижилт, бүтээн байгуулалт бий болгосон иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг шалгаруулах уралдааныг зарласан. Иргэн, Аж ахуйн нэгж байгууллага, Төсвийн байгууллага гэсэн гурван ангилалаар уралдаанд оролцогчдыг дүгнэсэн байна. Уг уралдаанд 18 иргэн, аж ахуйн нэгж байгууллага материалаа ирүүлж нийт 123.9 сая төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийгджээ. Материалаа ирүүлсэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагын тохижилт, бүтээн байгуулалтыг ажлын хэсэг газар дээр нь очин танилцаж шалгуур үзүүлэлтүүдийн дагуу байр эзлүүлсэн байна. Иргэдээс нэгдүгээр байр Сүмбэр сумын 1 дүгээр багийн иргэн Дондогийн Даваажаргал 3 000 000 төгрөг, хоёрдугаар байр Сүмбэр сумын 2 дугаар багийн иргэн Лхамсүрэнгийн Атарбаяр 2 000 000 төгрөг, тусгай байруудад Баянтал сумын 2 дугаар багийн иргэн Пүрэвдоржийн Ганбаатар, Шивээговь сумын 1 дүгээр багийн иргэн Отряадын Долгормаа нар 1 000 000 төгрөгөөр тус тус шагнагдсан байна. Төсвийн байгууллагуудаас нэгдүгээр байранд Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн Тамгын газар 2 500 000 төгрөг, хоёрдугаар байранд 5 дугаар цэцэрлаг орж 2 000 000 төгрөгөөр шагнагдлаа. Аж ахуйн нэгж байгууллагуудаас нэгдүгээр байранд Ус-Ду ОНӨААТҮГазар 2 000 000 төгрөгөөр, хоёрдугаар байранд Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн Зүүн өмнөд бүсийн салбарын Чойр хэсэг 1 000 000 төгрөгөөр шагнагдсан байна.
Энэ уралдааныг жил бүр уламжлал болгон явуулж байхаар тогтсон ба иргэн аж ахуйн нэгж байгууллагууд идэвхи санаачлагатай оролцож аймаг орон нутгийнхаа өнгө үзэмж, хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж байхыг уриалъя.

2017-09-20-04 2017-09-20-05 2017-09-20-06 2017-09-20-03 2017-09-20-02 2017-09-20-01 2017-09-20-08 2017-09-20-09 2017-09-20-10 2017-09-20-14 2017-09-20-15 2017-09-20-13 2017-09-20-12

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us