ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Удирдах ажилтнуудын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүргийн биелэлт

Өгөгдсөн үүрэг, даалгавар

Хэрэгжүүлэх байгууллага

Биелэлт

Хэрэгжилтийн хувь

1

Өргөдөл, гомдол, санал хүсэлтийн шийдвэрлэлтийн 1 дүгээр улирлын тайланг гаргаж, 4 сарын 1-ний өдрийн дотор Төрийн захиргааны удирдлагын хэлтэст ирүүлэх

Тайлан ирүүлдэг байгууллагууд

Өргөдөл, гомдол, санал хүсэлтийн 2017 оны 1 дүгээр улирлын тайланг 19 байгууллага ирүүлэхээс 15 байгууллага ирүүлсэн.

БСУГ, ЭМНДХ, Татварын хэлтэс, ГХБХБГазар ирүүлээгүй.

70

2

Төрийн албан хаагчдын нэгдсэн сургалтыг 2017 оны 03 дугаар сарын 23, 24-ний өдөр зохион байгуулахтай холбогдуулан Нийт удирдах албан тушаалтнууд, ёс зүйн хорооны дарга нар болон албан хаагчдыг бүрэн хамруулах.

Бүх байгууллагууд

Төрийн албан хаагчдын нэгдсэн сургалтыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулж, төрийн байгууллагуудын албан хаагчдыг хамруулсан.  Сургалтын үеэр 7 албан хаагч төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөж, 1 албан хаагч “Төрийн албаны тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнуулсан.

Сургалтад 64 удирдах албан тушаалтан оролцохоос 9 хүн албан томилолттой, 9 хүн тасалсан.

Байгууллагын удирдах албан тушаалтнууд аливаа сургалт, семинар, зөвлөлгөөний цагийг сайтар баримтлах шаардлагатай.

90

3

Авто замын дагуух хогны цэвэрлэгээг зохион байгуулах.

Сүмбэр сумын ЗДТГ, “Тохижилт-Сүмбэр” ААТОНӨҮГазар

2017.03.30-ны өдөр цэвэрлэгээний ажлыг зохион байгуулсан. Үүнд 40 гаруй аж ахуйн нэгж, байгууллагын 520 албан хаагч оролцож 12 тн хог цэвэрлэсэн.

100

4

Аймгийн аж ахуйн нэгж, байгууллагын дарга нарыг удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөнд оролцуулж байх арга хэмжээг авах

Аймгийн ЗДТГ

Аймгийн удирдах ажилтны шуурхай зөвлөлгөөнд оролцох шаардлагатай эрх бүхий 18 байгууллагад хуваарийг албан тоотоор хүргүүлсэн.

100

5

Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг малчдад цаг тухайд нь шуурхай хүргэх ажлыг зохион байгуулах.

ХХААГ, УЦУОШГ,

Сумдын ЗДТГ

Шивээговь сум – Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг малчдад фэйсбүүк, мэдээллийн самбар болон электрон самбараар 7 хоног бүр хүргэж байна.

Баянтал сум – Малчин, мал бүхий 159 айл өрхөөс 80 өрхөд мэдээлсэн.

ХХААГ, УЦУОШГ, Сүмбэр сумын ЗДТГазар энэхүү үүргийн биелэлтийг ирүүлээгүй.

30

6

Байгууллагын хаягжилт, орчны гэрэлтүүлгийн асуудлыг шийдвэрлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх.

ХОХБТХ, бүх байгууллагууд

Байгууллагын дарга нарт 5 дугаар сарын 01-ний дотор хаягжуулалт, орчны тохижилт хийж гүйцэтгэх талаар албан тоот хүргүүлсэн.

 

30

7

Аймгийн Засаг даргын орлогч Шивээговь суманд ажиллах бэлтгэлийг хангах.

Аймгийн ЗДТГ

Аймгийн Засаг дарга болон ЗДТГазарт Шивээговь сумын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудаас ирүүлсэн өргөдөл гомдол, санал хүсэлтийн шийдвэрлэлт болон бусад шаардлагатай мэдээ мэдээллээр хангаж ажилласан.

100

8

Аймгийн харъяалалгүй ахмадыг харъяалалтай болгох чиглэлээр арга хэмжээ авч ажиллах

ХХҮГ, Сумдын ЗДТГ

Шивээговь сум – Сумын хэмжээнд 199 ахмад байдаг ба 142 ахмад нь харьяалалтай бөгөөд  харьяалалгүй 57 ахмадыг сумын байгууллагуудад харьяалуулах ажлыг зохион байгуулж байна.

Баянтал сум – Нийт 95 ахмадаас харьяалалгүй 42 ахмадыг харьяалалтай болгосон.

Сүмбэр сум – 2017 оны гарсаар 2 ахмадыг харьяалалдаа авсан. Нийт 484 харьяалалгүй ахмад байгаа бөгөөд харьяалалтай болгох ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

ХХҮГазар энэхүү үүргийн биелэлтийг ирүүлээгүй.

70

9

Эрчим хүчний яам, Барилга, хот байгуулалтын яаманд “Ус-Ду” ААТОНӨГазрын халаалтын зуух, тоног төхөөрөмжийн асуудлаар  томилолтоор ажиллах

ХОХБТХэлтэс, Ус-Ду” ААТОНӨГазар

ХОХБТХ-ийн дарга 03-р сарын 22-23-ны хооронд Эрчим хүчний яам, Барилга, хот байгуулалтын яаманд томилолтоор ажилласан.

1. Эрчим хүчний яаманд ажиллаж, Ус-Ду ОНӨҮГазрын зуухны нөхцөл байдлыг танилцуулж шинэ зуухны хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх чиглэлд тус яамнаас ажлын хэсэг ажиллахаар болсон.

2. Барилга хот байгуулалтын яаманд ажиллаж, цэвэрлэх байгууламжийн нөхцөл байдлыг танилцуулсан. Польшийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр 3000 м3/хоног цэвэрлэх байгууламжийн төсөл дэмжигдсэн.

100

10

Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс эрчим хүчний тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудын албан хаагчдын дунд зохион байгуулах уралдаан тэмцээнд идэвхитэй оролцох

Тусгай зөвшөөрөлтэй байгууллагууд

Эрчим хүчний тусгай зөвшөөрөлтэй 5 байгууллагын албан хаагчид оролцохоос бүгд оролцож, гар бөмбөг, ширээний теннис гэсэн 2 төрлөөр өрсөлдөж аваргуудаа тодруулсан.

100

11

Биелэлтийн дундаж хувь

79,0

 

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ХЭЛТЭС

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us