ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Удирдлагын академийн магистрын зэрэг олгох “улирал”-ын сургалтад урьж байна.

Удирдлагын академийн магистрын зэрэг олгох “улирал”-ын сургалтад урьж байна.

 

Тухайн сургалтад элсэгч нь:

  1. Засгийн газрын тэтгэлгээр
  2. Өөрийн зардлаар суралцах боломжтой бөгөөд дараах шаардлагыг хангасан байна.

Нэг. Засгийн газрын тэтгэлгээр суралцахад:

 

Тавигдах шаардлага

Бүрдүүлэх материал

–       Төрийн захиргааны байгууллагад 2-оос доошгүй жил ажилласан байх

–       2015.09.01-ний өдрөөс өмнө Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн

–       Төрийн албан тушаалын ТЗ-7, ТТ-11 буюу түүнээс дээш зэрэглэлийн удирдах албан тушаалд ажиллаж байгаа

–       Удирдлагын академийн мэргэшүүлэх дипломын сургалтыг Төрийн захиргааны менежментээр 2010 оноос хойш төгссөн, голч дүн 3.0-с доошгүй байх

 

– Иргэний үнэмлэхний хуулбар

– Элсэхийг хүсэгчийн өргөдөл /Удирдлагын академийн вэбээс татаж авч болно/

– Шууд удирдах албан тушаалтны тодорхойлолт

– Удирдлагын академийн мэргэшүүлэх дипломын сургалтыг төгссөн дипломын хуулбар

– Бакалаврын дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар

– Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /сүүлийн 2 жил шимтгэл төлсөн болон албан тушаалын өөрчлөлтийг тэмдэглэсэн хуудсыг/

– Төрийн жинхэнэ албан хаагчийн тангаргийн бичгийн хуулбар

– Шалгаруулалтад орохыг зөвшөөрсөн төсвийн шууд захирагчийн /аймгийн Засаг дарга, ЗДТГ-ын дарга г.м/ албан бичиг

– Магистрын судалгааны ажлын санал

– Бүртгэлийн хураамж 25000 төгрөгийг ХХБ-ны 406091259 тоот дансанд тушааж баримтыг хавсаргана

Хоёр. Өөрийн зардлаар суралцахад:

 

Тавигдах шаардлага

Бүрдүүлэх материал

–       Удирдлагын академийн мэргэшүүлэх дипломын сургалтыг /төрийн захиргааны менежмент, бизнесийн удирдлага, нийтийн удирдлагаар/ төгссөн байх

 

 

– Иргэний үнэмлэхний хуулбар

– Элсэхийг хүсэгчийн өргөдөл /Удирдлагын академийн вэбээс татаж авч болно/

– Удирдлагын академийн мэргэшүүлэх дипломын сургалтыг төгссөн дипломын хуулбар

– Бакалаврын дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар

-Ажил байдлын тодорхойлолт

– Магистрын судалгааны ажлын санал /Удирдлагын академийн вэбээс татаж авч болно/

– Бүртгэлийн хураамж 25000 төгрөгийг ХХБ-ны 406091259 тоот дансанд тушааж баримтыг хавсаргана

Засгийн газрын тэтгэлэгт сургалтын төлбөр багтах ба өөрийн зардлаар суралцагчийн төлбөр 3.472.000 төгрөг байна.

            Төрийн захиргааны менежментээр магистрын зэрэг олгох “улирал”-ын сургалтад элсэн суралцагч нь 2017.10.30-ны өдрөөс 2017.12.31-ний өдөр хүртэл танхимын сургалтад хамрагдаж, 2018.04.02-ноос магистрын судалгааны ажлаа бичиж, хамгаалан 2018.06.10-нд төгсөнө.

Вэб хаяг: www.naog.gov.mn

Элсэхийг хүсэгчийн материалыг 2017 оны 9 дүгээр сар 27-ны өдрийг дуустал аймгийн Засаг даргын Тамгын газрын 303 тоотод ажлын цагаар хүлээн авна.

 

            Холбоо барих утас:   Удирдлагын академи 70132272, 70132152

                  Удирдлагын академийн орон нутаг дахь менежер 93075005

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us