Авлигатай тэмцэх газраас авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлан таниулах, авлигаас уридчилан сургийлэх чиглэлээр заавар зөвлөгөө өгөх, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, авлигын эсрэг соён гэгээрүүлэх сургалт, нөлөөллийн арга хэмжээг 2024 оны 12 дугаар сарын 06, 07-ны өдрүүдэд манай аймагт зохион байгуулж байна.
Үүний хүрээнд өнөөдөр аймгийн Засаг даргын Тамгын иргэний танхимд Авлигын эсрэг өдөрлөг, арга хэмжээ зохион байгуулагдаж, төрийн албан хаагчдад авлигын эсрэг хууль тогтоомжийн талаар сурталчлан таниулж, зөвлөгөө мэдээлэл өглөө.





