ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

II УЛИРЛЫН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАД 15 ИРГЭН ТЭНЦЛЭЭ.

Төрийн албаны нөөц бүрдүүлэх 2024 оны II улирлын Ерөнхий шалгалтыг 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр зохион байгууллаа. Энэ удаагийн шалгалтыг Говьсүмбэр аймагт өгөхөөр 38 иргэн бүртгүүлснээс 37 иргэн буюу 97,4% нь шалгалтад орлоо.
Нийт оролцогчдын 9 буюу 24% нь эрэгтэй, 28 буюу 76% нь эмэгтэй байна. Насны ангиллаар авч үзвэл: 18-25 насны төлөөлөл 4 буюу 10,8%, 26-40 насны төлөөлөл 30 буюу 81%, 41-55 насны төлөөлөл 3 буюу 8,2%-ийг эзэлж байна.
Шалгалтад орсон 37 оролцогчийн 15 буюу 40,5% нь тэнцэж, төрийн албаны нөөцөд бүртгэгдэх боломжтой боллоо. Энэ нь өмнөх шалгалтын үзүүлэлтээс 25,7%-иар өссөн байна.
Шалгалтыг зохион байгуулах комисс, ажлын хэсэгт 18 албан хаагч үүрэг гүйцэтгэсэн бөгөөд дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан Төрийн Албаны Зөвлөлийн Сонгон шалгаруулалтын газар, Төв комисс, аймгийн Засаг даргын Тамгын газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Тагнуулын хэлтэс, Цагдаагийн газар, “Цахилгаан түгээх үндэсний сүлжээ” ТӨХК, аймгийн Нэгдсэн эмнэлэг, Онцгой байдлын газар, аймгийн Насан туршийн суралцахуйн төв болон бусад байгууллагын удирдлага, хамт олонд талархал илэрхийлье.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us